БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - Аялаж явахдаа анзаарах зүйлсийн нэг бол хүүхдийн хүмүүжил

БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - Аялаж явахдаа анзаарах зүйлсийн нэг бол хүүхдийн хүмүүжил

Oct.30.2018

С.Батмөнх | Airmarket.mn

Арлын их наран Япон улсын талаар дуулаагүй хүн мэдээж байхгүй биз. Чингисийн Монгол хөвгүүд Сумо бөхөөрөө байлдан дагуулж байгаа. Японд очвол би Монгол хүн гэж омогшмоор ч юм шиг. Тэгэхдээ бичих гэж буй зүйл маань тэр талаар биш юм. Японы Метронд явж байхдаа харсан зурвасхан зүйлээсээ сэдэвлээд үүнийг бичихээр шийдсэн юм. Метронд явж ороод сул суудал харагдсан чигт явж очоод суулаа. Анх удаа арлын Японд ирж байгаа болохоор сонин содон нүдэнд тусах юу л байж болох бүгдийг алдалгүй харахыг хичээн явлаа. Нүдэнд үзэгдэх дэл сул хог шороо, эвдэрсэн ноорсон хаалга сандал. Улирсан баларсан, урагдаж ноорсон зар сурталчилгаа зэрэг үл үзэгдэнэ. Минийхээр бол дөнгөж сая цэвэрлэсэн тохь тухай айл шиг л санагдав.

Цүнхийг нь үүрүүлээд гарт хүүхдэд өөрт нь хэрэг болох юу байна бүгдийн бариулаад ээж нь өөрөө гараа хумхиад сууж байгаа нүдэнд их туслаа. Гартаа барьсан зүйлүүдээ тас атгасан байдлаас нь харахад өглөө босоод үс гэзэг өмссөн зүүснээ бүгдийн өөрөө бэлдсэн нь андашгүй. Ээжийг нь харлаа гоо сайхандаа анхаарч үнэтэй брэндийн хувцас хунар бөгж зүүлтээр өөрийгөө чимээгүй энгийн л нэгэн ээж. Тэгээд бодоод байхад их нар улсын иргэнд эцэг эх хүн үлгэр үзүүлэх нь хүртэл их учиртай бололтой дог шүү. Өндөр өсгийт дээр биеэ барьж хөх цээжээ ил гаргасан хувцас хунар өмссөн эмэгтэй хүн би лав олж харсангүй. Ажаад байхад хүний анхаарал татсан үнэтэй брэндийн хувцас хунар өмссөн хүн ч харагдсангүй. Ер нь бусдаас онцгойрох гэж хичээж хувцасладаггүй мэдрэгдэж байлаа Япончууд. Тийм ч учраас хүүхдийнхээ гадаад харагдах байдлаас нь илүү биеэ дааж бусдад төвөг учруулахгүй хүн болгоход нь их анхаарал хандуулдаг нь хормын төдий энэхүү ээж охин хоёрыг хараад мэдрэгдэж байсан юм.

Тэгэхээр би танай сумог эзэлж буй Монгол бөхчүүдийн нутгаас ирсэн хүн гэж аархахаас илүү энэ улс яагаад дэлхийн хамгийн өндөр ухамсартай иргэдийг төрүүлж өсгөн бэ? гэж харвал бидний ирээдүйд маш их хэрэг болох зүйлийг энэхүү ээж охин хоёроос олж харж болох юм. Хариулт нь маш энгийн. Хүүхэд ямар ч орчинд өсөж байж болно. Япон хүний сарын дундаж цалин 4.500.000₮ энэ цалин дэлхийн дундаж цалинтай ижил төвшин юм. Тэгэхэд бид дэлхийд хамгийн бага цалин авдаг оронтой орны иргэд хүүхэд болгоноо нэг машинаар хүргэж өгч байна. Мөн гэрээс гараад сургуулийн үүд хүртэл нь үүргэвчийг нь үүрч оруулдаг. Манайд зам тээврийн осолд сургуулийн хүүхдүүд л ихээр өртөх нь жилээс жилд улам өсөөд байгаа нь бид хүүхдүүдээ үргэлж дэргэдээ байлгах юм шиг бүгдийн бэлдэж өгөөд өөрийгөө бодит аюулаас хамгаалах аргыг нь зааж өгч чадахгүй байгаатай шууд холбоотой юм шиг санагддаг юм. Бид бүгдийг мөнгөөр эвсэл ямар нэг хууль тогтоомжоор шийдэх гээд байхаар бүх зүйл үндэснээсээ буруу яваад байгаа юм шиг санагдах юм. Гэр бүлийн хууль гэж гэр бүл дотроо байх ёстой зүйл юм гэдгийг энэ охины тороо чанга атгасан гар нь надад маш сайн харуулж чадсан юм. Бодит амьдралыг хайсан аяллын хоёрдугаар хэсэг үүгээр өндөрлөлөө...

"БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ" - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН МЯГМАР ГАРИГТ ...

ӨМНӨХ ДУГААРЫГ УНШИХ