БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - Хүн яагаад аялах ёстой байдаг вэ?

БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - Хүн яагаад аялах ёстой байдаг вэ?

Oct.22.2018

С.Батмөнх | Airmarket.mn

Хүн яагаад аялах ёстой байдаг вэ? Тэр тусмаа бид! Өнөөдөр бид гадаад орон руу аялах нь битгий хэл өдрийнхөө хоолоо яаж олъё гэмээр амьдарч байна гэдэг. Амны билгээс ашдын билэг гэж бид үүнээс илүү хүнд хэцүү 90-ээд оны картын барааны үед амьдарч байсан хүмүүс. Тэр үед машинтай хүн бол баян хүнд тооцогддог байсан юм. Хувийн машинтай баян хүнийг гудамж хороолол даяараа шохоорхон хардаг байлаа. Одоо үед тэгэхэд улс орон маань баян хүмүүс өдөр бүр зам дээр түгжрэлд ороод сууж байгаа харах нь энгийн үзэгдэл мэт болсон байна. Ийм үед 90-ээд оны хүмүүсийн хэлдэг байсан улс орон даяараа хоолоо ч олж чадахгүй хэцүү байна гэдэг үгийг хэлээд үнэтэй бензин үрээд түгжрээд суугаад байгаа нь хэр зөв зам юм бол.

Би сүүлийн үед ингэж бодох дуртай болсон "2567₮ 1$ гэдэг шиг 450.00₮ бол Байгаль далай аялах зардал 1.000.000₮ бол Хайнан арлаар аялах зардал". Согтуу машинаа барьж давхиж баригдаад Байгаль далай аялах задралаараа торгуулчихна. Эхнэр нөхөр хоёр маргалдаад шүүхэд өргөдөл өгөөд шүүхийн шийдвэрээр Хайнан арал аялах зардлаараа торгуулчихна. Сая төгрөг өгөөд хоёр сая болгож эргүүлж авангуутаа тэр газраа улам их итгэж хосоороо Нью-Йорк, Парис, Ром гээд хаа дуртай газраараа тансаг аялах 20 сая төгрөг аваачиж өгөөд нөгөө газар нь алга болж хулхитуулна. Би өөрөө мөн нэг өдөр шүүхийн үүд сахиж суух ажил гараад дээрх явдлуудыг өөрийн нүдээр үзсэн л дээ. Шүүхээр дүүрэн аялах зардлаа торгууль болгож төлсөн улсууд. Энэ их мөнгийг үргүй зарцуулж байхаар өөртөө зарцуулаад аялсан бол гэж намайг хэлэхэд ухаарч ойлгож сонсох хүн нэг ч гарсангүй. Гадаад хүн гадаадаар ярьсан юм шиг өөдөөс гайхаж нэг харцгааснаа "Одоо тэр алдсан мөнгө яаж олно" "Торгууль болох энэ мөнгө яаж олно" "Гүй шүүхийн шийдвэр гарсан юм чинь төлөхөөс өөр яах вэ дээ" гэцгээнэ. Тэгээд шүүхийн танхимаас гарч ирээд миний машин наашаа чиний цаашаа гэж арай хийж машинаа зогсоолоос гаргаад замын түгжээнд ороод эргээд зогсоно.

Хоолоо олж идэж чадахгүй байна гэсэн мөртлөө жингийн илүүдлээрээ тэргүүлж буй өнөө үед янзан бүрийн идэж уух зүйлээс болсон хавдрын өндөр үнэтэй эм эмчилгээнд Хайнан биш Хавай аралд хосоороо аялахаас их мөнгө зарна. Ус биш ундаанд, айраг биш архинд, биедээ биш бензинд, аминдаа биш автомашиндаа гэр бүлээрээ Дисней лэнд аялах зардлаас илүү мөнгө зарцуулна. Сүхбаатарын талбай төв аймаг руу нүүгээгүй. Барааны зах, Барилгын материалын зах гээд 90-ээд оноос өмнөх хотын бүх зүйл байдагтаа байж л байхад холыг ойртуулагч машин тэрэг улам ихэснэ. Хоногийн хоолоо олж идэж чадахгүй байгаа энгийн нэг Монгол айлын түгжрээ нь дундах өдөр тутмын амьдрал нэг иймэрхүү л байна. Энэ олон машин унаж байгаа хүмүүсийн тал нь машингүй гэхдээ тэр мөнгөөрөө оюуны хөгжил өндөр орноор аялаад үзвэл улсын маань хөгжил үнэхээр их сайхан болно доо ....

"БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ" - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН МЯГМАР ГАРИГТ ...