Корэйн эйр авиа компаниар үйлчлүүлж байгаа зорчигч нарт 8 төрлийн үнэгүй аялал санал болгож байна

Корэйн эйр авиа компаниар үйлчлүүлж байгаа зорчигч нарт 8 төрлийн үнэгүй аялал санал болгож байна

Oct.08.2018

Хэрвээ та Корэйн эйр авиа компаниар  АНУ, Канада, Австралиа /цаасан виза/, Шинэ Зеаландруу нисэх гэж байгаа бол, мөн таны нислэг 3 цагаас дээш хүлээлттэй бол доорх Сөүл хоттой танилцах 8 төрлийн  аяллыг санал болгож байна.

Мөн та дээрхээс гадна өөр улсруу дамжин нисч байгаа тохиолдолд энэхүү аяллыг сонгох боломжтой. Гэхдээ Солонгос улсын транзит виз заавал авах шаардлагатай.

Доорх аяллууд нь зайлшгүй нөхцөл байдлаас болж цагийн хуваарь өөрчлөгдөж болохыг анхаараарай.

Gyeongbokgung Palace, Insa-dong Tour (5 цаг)

Цагийн хуваарь: 08:00 ~ 13:00, 10:00 ~ 15:00

Gyeongbokgung хааны ордныг анх Чусон улсын үед буюу 1395 онд барьж байгуулсан билээ. 1592 онд Японы эзэнт гүрний түрэмгийллийн үед тухайн ордны шатааж байсан ба 1897 онд Gojong хаан дахин сэргээн засварласан одоогийн төрхөө авч үлджээ.

Myeong-dong, Namdaemun Market Tour (5 цаг)

Цагийн хуваарь: 13:00 ~ 18:00

Нисэх буудлаас автобусаар хөдлөн шууд Сөүл хотын алдартай “Myeongdong” гудамжинд очих бөгөөд Lacoste, Polo Ralph Lauren, Forever 21, Bulgari , Louis Vuitton зэрэг брендийн дэлгүүр болон төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн үзэж сонирхонгоо худалдан авч болох юм

Jeondeungsa Temple, Deokjinjin Tour (4 цаг)

Цагийн хуваарь: 08:00 ~ 12:00

Jeondeungsa сүмийг анх Гүрёо улсын үед Жinjongsa гэж нэрлэдэг байжээ.  Jeondeungsa сүм нь Samrangseong цайзад байрладаг бөгөөд түүхийн олон үзвэр, тухайн үеийн аж байдалтай танилцах боломжтой.



Jogyesa Temple, Cheonggyecheon Stream Tour (4 цаг)
Цагийн хуваарь: 14:00 ~ 18:00

Cheonggyecheon Streamrunning  Seoul’s Jongno-gu and Jung-gu 2 –н хоорондох гудамжнууд нь зөвхөн 600 жилийн  Солонгосын түүхийг агуулдаггүй, Солонгос хүмүүсийн амьдралынхаа туршид бий болгосон амьдралын хэв маяг дурсамжуудыг агуулж байдаг


Gwangmyeong Cave Tour (4 цаг)
Цагийн хуваарь: 09:00 ~ 13:00

Энэ аялал нь их сонирхолтой аялал бөгөөд та нисэх буудлаас автобусаар хөдлөн Инчеоны Gwangmyeong дүүрэгт байрлах гэрэлт агуйгаар аялж болно. Тэнд та цагийг зугаатай өнгөрөөх зүйлс их байгаа тул утасны цэнэгээ дүүрэн байлгахаа мартуузай.


Songdo G-Tower, Songdo NC Cube Canal Walk Tour (2цаг)
Цагийн хуваарь: 16:00 ~ 18:00

Мөн та нисэх буудлаас автобусаар Инчеоны үзэсгэлэнт шинэ залуу SONG DO хотын централ парк дээр очин танилцах боломжтой. Дараа нь “Ocean Scope” дээр очиж инчеоны хамгийн урт гүүр болох “GRAND BRIDGE” дурангаар харан ойр орчмоо  тольдох юм. 


Paradise City Art-Tainment (2 цаг)
Цагийн хуваарь: 09:00 ~ 11:00, 14:00 ~ 16:00, 15:00 ~ 17:00

Paradise city – нь зүүн хойд Азид байдаг хамгийн анхны Солонгос стийл амралтын цогцолбор бөгөөд  жилийн турш жижиглэнгийн худалдаа, уран зургийн үзэсгэлэн, казино, зугаа цэнгэл соёлын арга хэмжээ зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Paradise city-д байдаг уран зургийн үзэсгэлэнд 2700 гаруй урлагийн бүтээлүүд байдаг ба үүнд Yayoi Kasuma болон Damien Hist зэрэг алдартай уран бүтээлчдийн бүтээлүүд байдаг.



BMW Drive Center Tour (2 цаг)
Цагийн хуваарь: 15:00 ~ 17:00

Транзит аяллыг авч болох байршил
Зураг 1 – Терминал 1
Зураг 2 – Терминал 2