АНУ хамгийн хямдаар нисэх энгийн зөвлөгөө

АНУ хамгийн хямдаар нисэх энгийн зөвлөгөө

Jun.26.2018

Хэрвээ та анх удаа Америкийн нэгдсэн улсруу аялах болон сурч боловсрохоор явах гэж байгаа бол танд хамгийн хямд тийзийг хэрхэн худалдаж авах талаар энгийн зөвлөгөөг санал болгож байна.
Онгоцны тийзний зах зээлд хамгийн ачаалалтай сарууд бол жил болгоны 5,6,7,8,12,1 сарууд байдаг бөгөөд хэрвээ боломжтой бол эдгээрээс бусад саруудад тийзээ худалдаж авахыг зөвлөж байна.
Аяллын тийзээ тулгаж авах хэрэггүй, урьдчилан захиалаарай. Ялангуяа 2-3 сарын өмнөөс бол илүү олон маршрутаар хямдыг авах боломжтой байдаг. Ямар ч тийз хугацаа нь тулсан үед худалдаж авах бол энгийн хямд үнээс 20%-50% нэмэгдэлтэйгээр авах магадлалтай байдаг шүү.

Байнгын харилцагч агенттай болж утасны дугаар, е-мэйл хаягаа бүртгүүлэн аль болох холбоотой байх нь танд хямд үнэ, хөнгөлөлт урамшуулал эдлэх боломжийг илүү их бүрдэх юм.

УБ хотоос та АНУ шууд буюу 1 дамжин нислэгээр доорхи авиа компаниар үйлчлүүлэх боломжтой бөгөөд үнэ болон чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Санамж: Доорхи үнэ тухайн үеийн суудлын олдоц болон долларын ханшнаас шалтгаалж хэлбэлзэх болохыг сануулж байна.
Кодолсон нисэх буудлын тайлбар. 
LAX – Los Angeles, SFO – San Francisco, LAS – Las Vegas, DFW – Dallas, ATL – Atlanta, NYC – New york, CHI – Chicago, HOU – Houston, HNL – Honolulu, IAD – Washington, HAV – Havana, MIA – Miami, BOS - Boston

Korean Air

Та Корэйн айрлайнс авиа компанийн нислэгээр Инчеон – ын ОУНОБ – аас дамжин АНУ – LAX, SFO, SEA, LAS, NYC, CHI, WAS, DFW, ATL хотуудруу шууд нислэг үйлдэх боломжтой юм.
Давуу тал: УБ – СӨҮЛ чиглэлд өдөр бүр нислэгтэй, Инчеоны ОУНОБ-д дараагийн нислэгээ хүлээх зуур sky lounge, free city tour гэх мэт цагийг зөв боловсон өнгөрөөх боломжтой, сервис үйлчилгээ хамгийн сайн, тав тухтай, нислэгийн миль хуримтлуулж бусад нэмэлт үйлчилгээг авах боломжтой.
Хамгийн хямд үнэ:
ULN – ICN – LAX, SFO, SEA, LAS – 2 талдаа дундаж үнэ 3,061,325 төгрөг / том хүн /
ULN – ICN –DFW, ATL – 2 талдаа дундаж үнэ 3,772,200 төгрөг / том хүн /
ULN – ICN – NYC, CHI, ATL – 2 талдаа 3,280,400 төгрөг / том хүн /

MIAT – Cathay Pacific airlines

Та МИАТ ТӨХК нислэгээр Хонг конг хотруу нисэх боломжтой ба тухайн Хонг Конг – ын ОУНОБ – аас Cathay pacific airlines аар АНУ – LAX, SFO, NYC, CHI хотуудруу шууд нислэг үйлдэх боломжтой юм.
Давуу тал: Сервис үйлчилгээ сайн, тав тухтай, аюул багатай, хүлээлгийн цага богино, аль ч талаас та ижил үнээрээ тийзээ авах боломжтой
Хамгийн хямд үнэ:
ULN – HKG – LAX, SFO  - 2 талдаа 3,676,400 төгрөг /том хүн/
ULN – HKG – NYC, CHI – 2 талдаа 3,714,800 төгрөг /том хүн/

MIAT – United Airlines

Та МИАТ ТӨХК шууд нислэгээр Хонг конг, Бээжин, Сөүл, Токио хотруу нисэх боломжтой ба тухайн хотуудын ОУНОБ – аас Юнайтид эйрлайнс авиа компанийн нислэгээр АНУ – хүссэн хотуудруу дамжин шууд нислэг үйлдэх боломжтойг дуулгахад таатай байна.
Давуу тал:
Хямд үнэ
АНУ - Зүүн эрэг болон төв хэсгийн чиглэлд дундаж үнэ – 2 талдаа 2,919,000 төгрөг /том хүн/
АНУ – Баруун эрэг болон төв хэсгийн чиглэлд дундаж үнэ – 2 талдаа 3,245,000 төгрөг /том хүн/
МИАТ – Delta Airlines

Та МИАТ ТӨХК шууд нислэгээр Хонг конг, Бээжин, Сөүл, Токио хотруу нисэх боломжтой ба тухайн хотуудын ОУНОБ – аас Дельта авиа компанийн нислэгээр АНУ – хүссэн хотуудруу дамжин шууд нислэг үйлдэх боломжтойг дуулгахад таатай байна.
Давуу тал: АНУ топ 10 авиа компанийн нэг болох Дельта авиа компаниа ба сервис үйлчилгээ, хүссэн хот руу нисэх боломж, аль ч талаас хямд үнээр аялах боломжтой юм.  
Хямд үнэ:
АНУ - Зүүн эрэг болон төв хэсгийн чиглэлд дундаж үнэ – 2 талдаа 3,847,00 төгрөг /том хүн/
АНУ – Баруун эрэг болон төв хэсэгийн чиглэлд дундаж үнэ – 2 талдаа 3,924,100 төгрөг /том хүн/

Airchina


Та хятад улсын үндэсний агаарын тээвэрлэгч Айр чайна авиа компаниар АНУ – HNL, HOU, LAX, NYC, SFO, SJC, IAD хотуудруу нислэг үйлдэх боломжтой юм.
Давуу тал: Тухайн авиа компаниар үйлчлүүлснээр та үнэгүй зочид буудал, үнэгүй лоунж, богино цагийн хүлээлгэ, суудал захиалах үйлчилгээ г.м боломжууд байгаа ба та дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу.

Хямд үнэ:
ULN – ICN – LAX, SFO – 2 талдаа дундаж үнэ 3,211,100 төгрөг / том хүн /
ULN – ICN –NYC, IAD, HOU – 2 талдаа дундаж үнэ 3,457,000 төгрөг / том хүн /
ULN – ICN –HNL– 2 талдаа 3,211,100 төгрөг / том хүн /

AeroFlot


Оросын холбооны улсын үндэсний агаарын тээвэрлэгч Аэрофлот авиа компаниар Москва хотоор дамжин АНУ –ын NYC, IAD, HAV хотуудруу нисэх боломжтой бөгөөд дараагийн нислэг хүлээх хугацаа нь 8+ цагаас дээш болохыг сануулж байна.
Давуу тал: дамжин хүлээх хугацаандаа Москва хоттой танилцах, мөн гишүүнчлэлийн карттай бол бизнес лоунжаар үйлчлүүлэх зэрэг үйлчилгээг авах бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу.
Хямд үнэ:
ULN – SVO – NYC  - 2 талдаа 2,568,100 төгрөг /том хүн/
ULN – SVO – IAD - 2 талдаа 2,965,400 төгрөг /том хүн/
ULN – SVO – HAV - 2 талдаа 2,666,400 төгрөг /том хүн/


Turkish Airlines

Турк улсын үндэсний агаарын тээвэрлэгч Туркиш эйрлайнс авиа компаниар Станбул хотоор дамжин АНУ –ын LAX, SFO, IAD, NYC, MIA, HOU, CHI, ATL, BOS хотуудруу нисэх боломжтой бөгөөд дараагийн нислэг хүлээх хугацаа нь 8+ цагаас дээш болохыг сануулж байна.
Давуу тал: Үнэгүй лоунж, үнэгүй зочид буудал, Станбул хотын үнэгүй аялал, миль хуримтлуулах боломж гэх мэт олон боломжууд байгаа бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу.
Хямд үнэ:
ULN – IST – LAX, SFO, WAS, NYC - 2 талдаа 2,318,725 төгрөг /том хүн/
ULN – IST – HOU, CHI, BOS - 2 талдаа 2,312,600 төгрөг /том хүн/
ULN – IST – ATL - 2 талдаа 2,647,800 төгрөг /том хүн/
ULN – IST – MIA - 2 талдаа 3,190,100 төгрөг /том хүн/

Хэрвээ та нислэгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол манай онлайн чат руу хандаарай.