Аргентин улс-аар аялах гэж байгаа бол заавал үзэх 10 газар

Аргентин улс-аар аялах гэж байгаа бол заавал үзэх 10 газар

Feb.21.2018

Хэрвээ та аялал жуулчлалаар Аргентин улс-руу зорчих гэж байгаа бол та доорх маршрутаас заавал нэгийн сонгож үзээрэй. Аргентин улс нь аялал жуулчлал хөгжсөн улсуудын тоонд зүй ёсны багтдаг бөгөөд, зэрлэг ан амьтад, колонийн хотууд, байгалийн гайхамшигтай өвөрмөц тогтоц бүхий ай сав газар, мөсөн гол мөрөн, алдартай үхрийн махан стейк, вино,үндэсний соёлын нэг болох танго бүжиг зэргийг үзэж сонирхон амтлах боломжтой.

1. Mar del Plata

Буэнос-Айрес мужийн Атлантын далайн эрэгт байрлах Мар-Дел Плата хотын наран шарлагын газар нь жил бүр олон сая жуулчдыг өвөрмөц байдлаараа татдаг ба та ч мөн адил энд аяллын дурсамжаа бүтээх боломжтой

2. Cordoba, Argentina

Cordoba хот нь Аргентин улсын төвд байрлах 2 дахь том хот бөгөөд хотын ихэнх барилга байгууламж Испани улсын колонд байх үеийн загвар дизайн шингэсэн байдгаараа онцлог ба Испани улсаар аялж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэм байх болно. Ихэнх дурсгалын газрууд нь түүхэн ордон, сүм зэргээс бүрдэх юм.

3. Puerto Madryn

Puerto Madryn-д очсоноор та тэнд наран шарлагын газар бие шарангаа далайн төрөл бүрийн хөхтөн амьтдыг харах боломжтой юм.  Тухайн газар нутгийг тойрон хүрээлэх далайд Халим, дельфин, далайн хав гэх зэрэг олон төрлийн амьтад байдаг ба 7- 9 хүртэлх хугацаанд эх газартай хамгийн ойр ирдэг бөгөөд та далайн эргээс төвөггүйхэн харах боломжтой.

Далайн амьтдыг үзэх аяллыг эндээс хараарай.


4. Bariloche

Тухайн газар нутгийн байдал нь Швейцар улсаар аялж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэн. Газар орон, байгаль, мөнх цаст уул болон байшин барилга архитектур зэрэг нь маш их төстэй юм. Хотоос зүүн урагш явахад Өмнөд Америк-д хамгийн томд тооцогдох цанын бааз дээр очих боломжтой ба хэрвээ та цан, боард зэргээр гулгах дуртай бол өдрийг тэнд дурсамжтай өнгөрөөх болно.

5. Ushuaia 

Ushuaia нь Аргентин улсын хамгийн урд зүгт оршдог ба тухайн газар оронд байрлах мөсөн гол, мөсөн хавцал зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий гайхамшигт зүйлийг харах боломжтой.

6. Mendoza

Аргентин улсын нийслэлээс баруун тийш явахад байрлах хамгийн өндөр оргил болох Аконкагуаг (6,960м) уулийн хажууд байдаг  Мendoza хот нь Латин Америкийн улс дотроо  дарс үйлдвэрлэгчээрээ томд тооцогддог ба дарс сонирхогч жуулчдын хамгийн их очих дуртай газруудын нэг юм. Та энд дарс үйлдвэрлэх процесс, дарсны аж үйлдвэр, усан үзмийн тариалангийн талбайтай танилцах зэргийг явган болон морин аялал хийн сонирхох боломжтой.

7. El Calafate

Аргентины Сант Круз мужид байрлах Эль Калафат байрлах энэ хүү аялал жуулчлалын нэг цэг болсон мөсөн голыг завин аяллаар очиж сонирхон байгалийн сайхныг мэдрэх боломжтой.

8. Los Glaciares

Glaciers үндэсний парк нь Паннашаньд байдаг ба Гренланд, Антарктидаас гадна хамгийн томд тооцогдох мөсөн хавцал, явдаг мөсөн арал, мөсөн гол зэргийг харж ойр орчимд байх Mount Fitz Roy хэмээх уул толгодоор байгалийн сайхныг мэдрэн явган аялал хийн аялаарай

9. Buenos Aires

Аргентин улсын нийслэл хот болох Буэнос Айрес  (Сайн салхи  гэсэн утгатай үг ) хот нь латин америкийн хамгийн том хот юм. Байшин барилгийн дизайн, оффис, кофе шоп, дэлгүүрүүдийн интерьер, вкус, өнгө будаг зэргийг харахаар Итали, Испани улсад явж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэм сайхан бөгөөд та энэ хотод хаана ч явсан үндэсний соёл болох Танго бүжгийг харж баясан үнэгүй заалгаж сурах юм.

10. Iguazu Falls

Дэлхийн хамгийн үзэсгэлэнт байгалийн гайхамшгуудын нэг болох Iguazu Falls нь Бразил болон Аргентин хоёрын хооронд хилийн зурвасын дагуу байрлах Iguazu голын 82м өндөртэй хүрхрээ юм. Энэхүү хүрхрээ нь зэрлэг ан амьтад, ой модоор хүрээлэгдсэн байдаг бөгөөд та тусгай аяллаар дээрх бүх зүйлсийг үзэх боломжтой. Байгалийн гайхамшгийг Аргентин улсаас.

ОБМ: Б. Хасбаатар

;