2018 оны Өвлийн олимпийн талаар та юу мэдэх вэ?

2018 оны Өвлийн олимпийн талаар та юу мэдэх вэ?

Feb.06.2018

Анхны олимп хаана хэзээ зохион байгуулагдаж байсан бэ?

Өвлийн олимпийн анхдугаар наадам 1924 онд буюу одоогоос 94 жилийн өмнө Франц улсын аж үйлдвэрийн томоохон  хот болох Шамонид болж байжээ. 1922 онд Олон улсын Олимпийн хороо Францын Парис хотноо хуралдан Олимпийн их баяр наадмыг өвлийн спортын төрлөөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тухайн үед 16 орны 294 тамирчин оролцож байсан бөгөөд хамгийн анхны алтан медалийг тэшүүрчин Чарльз Джутроу хүртэж түүхэнд нэрээ үлдээж байжээ.

Олимпийн тоглолт хэзээ болох вэ?

2018 оны олимпийн тоглолт нь 2 сарын 8-ны өдрөөс  2 сарын 25 –ны хооронд Өмнөд Солонгос улсын  Пёнчан хотод нийт 13 цэнгэлдэх, талбайд болох бөгөөд тухайн өдрүүдэд нийт 92 орны 2,952 тамирчин оролцох ба манай улсаас нийт 2 тамирчин дасгалжуулагч болон багын хамт олонтойгоо оролцох юм.

Өвлийн олимпийг үзэх тасалбарын үнэ 20 – 900 мянган вонын үнэтэй байна.

Энэхүү наадмын нээлтийн ёслол Пёнчаны Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд 2018 оны 2 сарын 9-ний өдрийн 20 цагаас болох бөгөөд нээлтийн тасалбарыг суудлын байршлаас хамаараад 220,000-1,500,000 вон-оор худалдаалж байна.

Тэмцээн үзэх тасалбарын хувьд ямар төрлөөс хамаараад  20,000-900,000 вон хүртэл үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна.

Өвлийн олимпоор хэдэн медаль үйлдвэрлэгддэг вэ?

Загвар зохион бүтээгч И Сук Вугийн загварчилсан медаль нь динамик ташуу зурааснуудтай ба гадаргуун дээр нь гурван хэмжээстээр Солонгос хэлний цагаан толгойн гийгүүлэгч байрлуулсан хэмээн олимпийн албан ёсны сайтаас мэдээлжээ. Олимпийн тэмцээнд зориулж нийт 259 ширхэг алт, мөнгө, хүрэл медалийг тамирчид хүртэх юм байна.

Энэ удаагийн олимпийн бэлгэдэл болсон амьтан ямар утга илэрхийлж байгаа вэ?

2018 оны олимпийн билэгдэл амьтан Сохоран гэх нэртэй цагаан өнгийн бар нь Солонгосын үлгэр домогт гардаг илтгэл, хүч чадал, хамгаалалт зэргийг бэлгэддэг амьтан юм.

 

ОБМ: Б. Хасбаатар