EN MN

Зөвлөмж

Корэйн Аэр-ын Skypass гишүүнчлэлийн хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулга, бүртгүүлэх заавар

Mar.28.2017

Шинээр бүртгүүлэхэд анхаарах зүйлс:
 Та бүх бүртгэлийг бөглөхдөө заавал латин үсгийн фонтоор бичих ёстой. /abcdefg г.м/ Монгол болон бусад үсгийн фонтоор бичсэн тохиолдолд таны дансны мэдээлэл, өөр бусад системүүд дээр уншигдахгүй байж болохыг анхаарна уу!!!                                
Хэрвээ та бүртгүүлж байх явцдаа нэг хуудсыг 2 минутаас их хугацаанд нээлттэй орхивол таны бүртгэл амжилтгүй болж та гишүүнээр элсэх алхамыг ахин эхнээс нь эхлэх шаардлагатай болохыг анхаарна уу.

 Гишүүн болсоноор та дараах давуу эрхүүд (зорчигч бүртгэл, бизнес лоунжийн үйлчилгээ, тээш тээвэрлүүлэх эрх зэрэг)-ийг “Sky Pass” хөтөлбөрийн гишүүд зөвхөн Корэйн айраар үйлчлүүлэх үед эдлэх боломжтой.                     
           
 

Гишүүнчлэлийн түвшний давуу эрхүүд
  Давуу эрхүүд Sky pass Juniar Sky Pass Morning calm Morning calm Premium Million miller
Тийз захиалах үед   2-12 насны хүүхэд хамааран 12- дээш насныхан 12- дээш насныхан 12- дээш насныхан 12- дээш насныхан
Гишүүдэд үйлчлэх төвөөр үйлчлүүлэх Үгүй Үгүй Тийм Тийм Тийм
Лавлах утсанд шууд холбогдох Үгүй Үгүй Үгүй Тийм Тийм
Хүлээлгэнд1 орсон тохиолдолд түрүүлж тийз авах Үгүй Үгүй Тийм Тийм Тийм
Нисэх буудал дээр Төлбөрөөс чөлөөлөгдөх (үйлчилгээний хураамж, билет солиулах хураамж гэх мэт) Үгүй Үгүй Үгүй Тийм Тийм
Бүртгэлийн тусгай цэгээр үйлчлүүлэх Үгүй Тийм Тийм Тийм/First class Тийм/First class
Энгийн зэрэглэлийн суудал дүүрч бизнес зэрэглэлийн суудал чөлөөтэй байгаа тохиолдолд Бизнес ангилал руу миль ашиглан шилжих эрх Үгүй Тийм Тийм Тийм Тийм
Бизнес лоунжаар үйлчлүүлэх эрх Үгүй Үгүй Тийм Хамт нэг хүн авч орох эрхтэй Хамт нэг хүн авч орох эрхтэй
Хүлээлгэнд орсон тохиолдолд нислэгт бүртгэгдэх давуу эрх Үгүй Тийм Тийм Тийм Тийм
Тээш түрүүлж авах эрх (давуу эрхийн тээшний зүүлт олгох) Үгүй Тийм Тийм Тийм Тийм
Тээш үнэгүй тээвэрлүүлэх эрх  Үгүй Илүү нэг тээш/23кг хүртэл/  Илүү нэг тээш/23кг хүртэл/  Илүү нэг тээш/23кг хүртэл/  Илүү нэг тээш/32кг хүртэл/
Суудал сонгох давуу эрх Үгүй Үгүй Тийм Тийм Тийм
Онгоцонд түрүүлж суух эрх Үгүй Үгүй Тийм Тийм Тийм
Нислэг саатлын үед давуу байдлаар үйлчлүүлэх эрх Үгүй Үгүй Тийм Тийм Тийм
Нислэгээс татгалзагдахгүй байх эрх Үгүй Үгүй Үгүй Тийм Тийм
Нислэгийн дараа Тээшээ хүргүүлэх эрх Үгүй Үгүй Үгүй Тийм Тийм
Бэлэг санал болгох Үгүй Үгүй Үгүй Тийм Тийм
Алдагдсан тээшээ хайлгах эрх Үгүй Үгүй   Тийм Тийм
Нислэг саатлын үед бусад зорчигчдоос давуу байдлаар үйлчлүүлэх эрх (Дамжих нислэгийн бүртгэлийг урьдчилж хийлгэх, тээшээ түрүүлж бүртгүүлэх эрх гэх мэт) Үгүй Тийм Тийм Тийм Тийм
Урамшуулал Гишүүнд олгогдох шагналын тийз Үгүй Тийм Тийм Тийм Тийм
Гишүүний гэр бүлийн гишүүдэд олгогдох шагналын тийз Үгүй Тийм Тийм Тийм Тийм
Гишүүний суудлын зэрэглэлийг ахиулах шагнал Үгүй Тийм Тийм Тийм Тийм
Төрсөн өдрийн бонус Төрсөн өдөр нь тохиох сардаа нийсэн нэг нислэгт олгох урамшууллын 500 миль         Жил бүр бэлэг авах

Анхаарах зүйлс:
- Ямар нэгэн нислэгээс хуримтлагдах миль нь  хот хоорондын зай болон  суудал захиалгын зэрэглэлээс хамаарч харилцан адилгүй миль хуримтлагдана.
- 10 жилийн турш  миль-ээ огт ашиглаагүй тохиолдолд автоматаар миль устана.
- Гэр бүлээрээ хоорондоо холбоо  үүсгэж миль-ээ бүгд ашиглах боломжтой бөгөөд гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээг хавсаргах хэрэгтэй
- Нислэгийн милийг 2  жилийн дотор нөхөж оруулах  боломжтой бөгөөд Суугчийн талон болон Электрон тийзийн хуулбар  шаардлагатай.  

Боломжууд:
- Илүү ачааны төлбөрийг миль-ээ ашиглан төлж болох бөгөөд нислэгийн чиглэлээс шалтгаалж суутгагдах миль харилцан адилгүй байна.
- Нийт хуримтлуулсан миль-ээ ашиглан УБ-Сөүл-УБ чиглэлийн урамшууллын тийз авах /30.000 миль хасагдан/
- Нийт хуримтлуулсан миль-ээ ашиглан зүүн өмнөд Азийн чиглэлийн урамшууллын тийз авах /50.000 миль хасагдана/
- Нийт хуримтлуулсан миль-ээ ашиглан Америкийн чиглэлийн урамшууллын тийз авах /70.000 миль хасагдана/
- Миль-ээ ашиглан нэг удаа лоунжаар үйлчлүүлэх боломжтой /4.000 миль/
- Миль-ээ ашиглан илүү ачаа нэг цүнх/ 23кг / авч явах боломжтой.
- Мөн та сөүлд 5 одтой зочид буудал, машин түрээс банк гэх мэт  өөр өөр зүйлсэд  ашиглах боломжтой  /Зөвхөн БНСУ ашиглах боломжтой
 
-.Онгоцон дотор хүссэн суудлаа сонгон үйлчлүүлэх эрх
- Гэрээт 80 кино театрт кино үзэх эрх /Солонгос/
  Гэх мэт маш олон төрлийн боломжууд байдаг ба хэрвээ та бүртгүүлэх бол энд дарна уу

-Мөн та Sky Pass нээлгэснээр доорх Sky Team-д хариалагдах бүх авиа компаниар үйлчлүүлж байгаа нөхцөлд миль хуримтлуулах боломжтой. 

 

Sky Team
AEROFLOT CHINA SOUTHERN AIRLINES SAUDIA AIRLINES ETHIHAD AIRWAYS
AEROLINEAS ARGENTINES CZEH AIRLINES TAROM ROMANIAN AIR TRANSPORT GOL AIRLINES
AERO MEXICO DELTA AIRLINES VIETNAM AIRLINES HAWAIN AIRLINES
AERO EUROPA GARUDO AIRLINES XIAMEN AIRLINES JET AIRWAYS
AIR FRANCE KENYA AIRLINES OTHER AFFILIADET CARRIERS  
CHINA AIRLINES KLM ROYAL DUTCH AIRLINES ALASKA AIRLINES  
CHINA EASTERN AIRLINES MIDDLE EAST AIRLINES EMIRATES AIRLINE  

Бэлтгэсэн: Б. Хасбаатар

Эх сурвалж: WWW.KOREANAIR.COM

;