Turkish Airlines нь 6 сарын 27-с эхлэн А350 шинэ үеийн онгоцоор нислэг үйлдэнэ

Turkish Airlines нь 6 сарын 27-с эхлэн А350 шинэ үеийн онгоцоор нислэг үйлдэнэ

Jun.10.2025

Turkish Airlines нь дэлхийн хамгийн олон орон руу нислэг үйлддэг авиакомпани бөгөөд өнөөдрийн байдлаар 131 улсын 353 чиглэлд 484 агаарын хөлгөөр зорчигдоо 5 тивд тээвэрлэж байна.

Эдгээрээс 28 онгоц нь AIRBUS-ын хамгийн сүүлийн үеийн А350 загвар юм.

Turkish Airlines нь Улаанбаатарын нислэгээ  6-р сарын 27-ноос эхлэн TK236/27JUNE, 02/04/11/18/25 JULY, TK237/28JUNE, 03/05/12/19/26 JULY өдрүүдэд А350 шинэ үеийн онгоцоор нислэг үйлдэх гэж байна.

Тус агаарын хөлөг бизнес 32, энгийн ангиллын 297, нийт 329 суудалтай бөгөөд зорчигч тээврийн хуваарьт нислэгээр Монгол Улсын нисэх буудлын түүхэнд анх удаа буух гэж байгаагаар онцлог юм.   

Тус онгоц нь байгальд ээлтэй, өндөр үр ашигтай, нүүрстөрөгч бага ялгаруулдагаараа ижил төрлийн загваруудаас давуу талтай мөн түлшний хэмнэлттэй нисэх онгоц юм.

А350 загвар нь өргөн суудлын зай, өндөр тааз, том цонхтойгоос гадна кабины даралтыг хэт өндрөөс үл хамааран 2600 метрт барьдаг нь зорчигчдын эрүүл мэндэд маш тустай.

Turkish Airlines нь суудлыг илүү тав тухтай болгох зорилгоор өөрийн загвараар дотооддоо үйлдвэрлэсэн.  

Бизнес ангиллын суудлууд нь код, түгжээтэй хадгалах тасалгаа, ганц товчлуур дарж амрах байрлалд шилжих боломж, гэрэлтүүлэгтэй сэтгүүлийн тавиур зэрэг олон тав тухтай шийдлээр тоноглогдсон.

A350 онгоцны видео танилцуулгыг үзэх бол ЭНД ДАР