ЖЭЖҮ-Д БОЛЗОХ 11 САНАА

ЖЭЖҮ-Д БОЛЗОХ 11 САНАА

May.07.2024

НЭГ: КАЙТБОРДИНГ

Кайтбординг нь дарвуулт завь, параглайдтай хослуулсан усан спорт юм. Серфингээс ялгаатай нь моторт завины оронд салхины хүчээр гараар удирддаг цаасан шувуу ашигладаг. Жэжү арал нь Өмнөд Солонгосын хамгийн салхитай газар бөгөөд жилийн турш салхитай байдаг энэ зугаа таныг Жэжүд хэзээ ч ирсэн үргэлж ажиллаж байх болно.

ХОЁР: КАЯАК

Жэжү арлын зүүн эргийн алдарт Сонсан Илчулбонг оргилыг тойрон нэвт харагдах тунгалаг материалтай каяк завь, болон хавирган сар шиг хэлбэртэй саран завиар хосоороо зугаалах нь мартагдашгүй дурсамжийг та хоёрт үлдээх болно. 

ГУРАВ: 9.81 ПАРК

Жэжү арлын 9.81 цэцэрлэгт хүрээлэн нь Аэвол хотод байрладаг, байгальд ээлтэй моторгүй уралдааны парк юм.

Тээврийн хэрэгслийн гол онцлог нь зөвхөн уруудах хурдаар хурдалдаг. Машин бүрийн хурд, тойргийн цаг болон бусад уралдааны мэдээллийг GPS болон ICT технологийн тусламжтайгаар  аппликэйшн дээр бүртгэж уралдаан дууссаны дараа шалгах боломжтой.

ДӨРӨВ: ТИЙРЭЛТЭТ ЗАВЬ

Паркийн галзуу хулганаас ч илүү сэтгэл хөдөлгөм тийрэлтэт завиар аялах нь Жэжүд аялагчдын заавал хийх зүйлсийн нэг мөнөөсөө мөн. Халуун өдөр, усанд, тийрэлтэт завиар салхи татуулан давхих нь та хоёрт  мартагдашгүй дурсамжийг бэлэглэнэ. Шулуун чиглэлд явдаг бусад завинаас ялгаатай нь тийрэлтэт завь нь хурдаа сааруулахгүйгээр секунд хүрэхгүй хугацаанд бүтэн эргэлт, гулгалт хийдэг онцлогтой. Дээр нь халуун өдөр усаар норж, сэрүүцэх сайхан боломж байх болно.

ТАВ: ШҮХРЭЭР БУУХ

Энэ бол жилийн аль ч улиралд сэвэлзүүр салхины энергийг ашиглан Жэжү арлын үзэсгэлэнт байгалийг 360 градусаар харах боломжтой аялал. Жэжүд шүхрээр нисч болох хэд хэдэн газар байдаг ч баруун эргийн Геумак орум Geumak oreum хамгийн алдартай нь билээ.

ЗУРГАА: ШУМБАГЧ SEOGWIPO

40 метрийн гүнд 40 минутын турш шумбах явцдаа далайн ёроолд тоо томшгүй олон тооны загас, төрөл бүрийн далайн амьтан, осолдсон хөлөг онгоцны үлдэгдлийг харах болно.

ДОЛОО: ЭКО ЛЭНД ПАРК- ГАЛТ ТЭРЭГНИЙ АЯЛАЛ

1800-аад оны Балдвины уурын зүтгүүрийн дизайнаар загварчилсан Йонгунг дахь гар хийцийн галт тэргээр Халла уулын дунд энгэрт орших Готжавал ойгоор аялах боломжтой.

НАЙМ: НАНТА ШОУ

NANTA нь Солонгос ардын дууны хэмнэлийг орчин үеийн хөгжимтэй хослуулсан акробат, тулааны урлаг, хөгжим, хоолны ур чадварыг харуулдаг шоу юм. 

ЕС: АРТ МУЗЕЙ

Зөвхөн Чежү хотод л үзэх боломжтой энэхүү Arte Museum-ээс далайн давалгаа, цэцэгс, наран шарлагын газар гэх мэт гэрэл, дуу чимээгээр бүтээгдсэн байгалийн үзмэрүүдийг дэлгэцээр үзэх боломжтой.

АРАВ: ХУРИМЫН ГЭРЭЛ ЗУРАГ

Улирал үл хамааран хуримын өмнөх, хуримын, аяллын гайхалтай мөчөө дурсамж болон хадгалахад Жэжүгийн олон төрлийн үзэсгэлэнт өнгө төрх яг тохирно. Энгийн студид авхуулдаг зургуудаас ялгаатай нь цэцэрлэгт хүрээлэн, хүрхрээ, хад, хөшөө, рапс цэцгийн талбай гээд та хоёрын фон болох өвөрмөц тогтоцуудаар Жэжү даанч баялаг даа.

АРВАН НЭГ: СУРГАЛТАНД СУУХ

Чежү хотод олон төрлийн нэг өдрийн сургалтууд байдаг. Жишээ нь, арьс, утас, шил, мод гэх мэт гарын доорх материалыг ашиглан хосоороо сонирхолтой зүйлс туршин хийж, дурсан хадгалах боломжтой.