ХЭРХЭН ЖЭЖҮ-Д МАШИН ТҮРЭЭСЛЭН АЯЛАХ ВЭ?

ХЭРХЭН ЖЭЖҮ-Д МАШИН ТҮРЭЭСЛЭН АЯЛАХ ВЭ?

May.07.2024

Галт уулын дэлбэрэлтээс үүссэн Жэжү арал нь баруунаас зүүн рүү 70км, урдаас хойш 30км, зууван хэлбэртэй арал. Арлын яг голд нь Халла нэртэй том уул байдгаас Жэжүг шулуун шугамаар явж танилцах боломжгүй юм. Тиймээс уулыг тойрч аялахаас өөр аргагүй бөгөөд ингэж аялахад 260км зам туулна.

Жэжүд машин түрээслэн аялахын тулд бидэнд юуны өмнө жолооны үнэмлэх хэрэгтэй. Монгол үнэмлэхээр машин түрээслэх боломжгүй. Хэрэв танд Солонгос болон бусад улсаас авсан хүчинтэй жолооны үнэмлэх байхгүй л бол Монголдоо International Driving Permit буюу IDP үнэмлэх захиалсан байх хэрэгтэй. International Driving Permit буюу IDP үнэмлэхийг E-Mongolia-д бүртгүүлэн, ажлын 5 өдрийн дараа авдаг тул цаг хугацаагаа сайтар тооцож захиалгаа хийгээрэй.

Сануулахад, IDP үнэмлэхээ монгол жолооны үнэмлэхтэйгээ хамт авч яваарай. Машин түрээсний үнэ түрээслэгчийн жолооны үнэмлэхний төрлөөс гадна хэдэн хүн жолоо барих, жолоочийн наснаас хамаарч үнэ янз бүр байдаг.

Түрээслэх машинаа олох

Жэжүд түрээслэх машинаа олохын тулд машин түрээсийн app суулгах, эсвэл интернэтээр хайх хэрэгтэй. Урьдчилан захиалаагүй бол онгоцны буудлаас түрээсийн машин олж авна гэдэг бараг боломжгүй. Тиймээс явахаасаа өмнө захиалгаа хийх хэрэгтэй.

Машин түрээслэдэг компани олохын тулд Гүүгл дээр “car rentals in jeju” гэсэн түлхүүр үгээр хайлт хий. Гарч ирсэн илэрцүүдтэй нэг бүрчлэн танилцаарай.

Гүүглийн хайлтаа газрын зурган дээр харвал машин түрээсийн газруудын байршил болон нэрс гарч ирнэ. Эндээс сонголт хийхдээ таныг онгоцны буудлаас очиж авдаг, хүргэж өгдөг үйлчилгээтэй эсэхийг харж, сонгох боломжтой

Машин түрээсийн вэбсайтуудад машин түрээслэх өдөр, гарагаа сонгоход танд ямар машинуудыг, ямар үнээр түрээслэх боломжтойг жагсаалтаар харуулна. Тэдгээрийн үнэ, нөхцөл зэргийг судалсны үр дүнд та сонголтоо хийнэ.

Жэжү арлыг тойрч аялахад машин түрээслэхээс өөр хямд сонголт байхгүй. Яахав, хоногийн 20,000 вонаар унадаг дугуй түрээслээд аялаж, эсвэл алхаж болно.

Автомашин түрээслэхэд анхаарах ёстой 10 зүйл

1. Түрээслэх машинаа захиалахад танд Англи эсвэл Солонгос хэл хэрэгтэй. Хэлгүй бол хэлтэй найз хэрэгтэй. Бусдыг Google Translate-р аргалж болно. Ер нь “Хэлтэй бол хөлтэй” гэдэг байсан бол одоо “Дататай бол хөлтэй” болсон. Аэр Маркет Холидэй компанийн борлуулдаг Travel Data sim-тэй аялахад та хаана ч газардахгүй. 


2. Машин түрээсийн үнэд тээврийн хэрэгслийн даатгал багтсан байдаг хэдий ч нягтлахад илүүдэхгүй.

3. Жэжүд цахилгаан эсвэл гибрид машин элбэг. Тиймээс цахилгаан машин цэнэглэгч ямар зайд, хаана хаана байгааг газрын зураг дээр харж, судалж байгаад аялалаа төлөвлөөрэй. Зардал нь бензинээс хамаагүй хямд.

4. Машин түрээсний үнэ түрээслэгчийн жолооны үнэмлэхний төрлөөс гадна хэдэн хүн жолоо барих, жолоочийн наснаас хамаарч үнэ янз бүр байдаг. Солонгос иргэний гар утасны дугаар, жолооны үнэмлэхтэй бол өдрийн түрээсийн төлбөр хямд байх боломжтой. Тиймээс, ойр, дотно танилтай бол тэд нараараа түрээсийн машин олуулж, захиалга хийлгэвэл хямд байх болно.

5. Замын хөдөлгөөний дүрмийн хувьд, Солонгос Монголтой бараг адилхан тул санаа зовох зүйлгүй. Жэжүгийн зам ч гэсэн ойлгож, цөхөх зүйлгүй. Гэхдээ, та аюулгүй байдал, тав тухаа бодвол Англи хэлтэй GPS-тэй машин түрээслээрэй.

6. Машинаа эрт захиалбал, үнэ нь хямд байх боломжтой.

7. Замын хөдөлгөөний оргил ачааллын үе өглөө 7-9 цаг, орой 5-7 цагийн хооронд тохирдог. Түгжрэл нь монголтой харьцуулахад шалихгүй ээ, урсаад л байна

8. Жэжүд 1 литр шатахууны үнэ 4300 орчим төгрөг

9. Машин түрээсийн дараах компаниуд урьдчилан захиалсан тохиолдолд таныг Жэжүгийн Олон улсын нисэх онгоцны буудлаас тосч авах боломжтой. SixtAJ Car RentalLOTTE rent-a-carJeju Rent A CarHertz, and Ok Mobility.

10. Автомашины зогсоолуудын дийлэнх нь үнэгүй, мөн ихэнх зочид буудал нь зочдынхоо түрээсийн машиныг үнэгүй байрлуулдаг тул санаа зовох зүйлгүй. Гэхдээ лавлаж асуухад илүүдэхгүй.