Аяллын төлөвлөгөө гаргахдаа бэлдэх зүйлс

Аяллын төлөвлөгөө гаргахдаа бэлдэх зүйлс

Mar.13.2024

Хүсэн хүлээсэн аялалдаа явах боломж бүрдлээ гэхэд дараагийн гол толгой гашилгах асуудлууд бол аялахад шаардлагатай зүйлсийг бэлдэг байдаг. Үүнд очоод байрлах буудлаа яаж захиалах уу?, аюулгүй байдал, эрүүл мэндээ хэрхэн хангах уу?, очоод яаж дата интернэтэд холбогдон утсаар ярих уу? гэх мэт олон мэдэхгүй асуудлууд тулгардаг. Хуймгай хандсанаас болж виз гарахаас өгсүүлээд тийз захиалахад ч асуудал гарах тохиолдол түгээмэл байдал тулд бид таны мөрөөдлийн аялалд тань туслах зорилгоор дээрх шаардлагатай зүйлсийг хэрхэн бэлдэх талаар хуваалцаж байна.

Hotel booking | Буудал захиалга
Мөрөөдлийн аялалын маршрутаа сонгосон бол дараагийн чухал зүйл бол очоод байрлах буудлаа захиалах. Аль болох эрт захиалах тусмаа таны аялалыn өдөрт тохирсон буудлыг харьцангуй хямд үнээр олж чадна. Тулж захиалан үед ихэнхи буудлууд дүүрсэн, захиалгатай байх тохиолдол их бөгөөд үнэ нь өсч харагддаг. Тийм учраас нисэж, буух өдрөө тогтсон л бол дараагийн хийх зүйл бол буудлаа аялалын өдөрт тохируулан захиалах юм. Таны аялалын хэрэгцээнд нийцсэн буудлыг хямд үнээр захиалахад Hotel Booking үйлчилгээ туслана.

Travel insurance | Аяллын даатгал
Аялалд төсөөлөөгүй зүйлс тохиолдож эрсдэл гарахыг үгүйсгэхийн аргагүй. Ачаагаа гээгдүүлэх, онгоцноос хоцрохоос өгсүүлээд таны төлөвлөсөн аялал цуцлагдах, гэнэтийн эрүүл мэндийн асуудал үүсэх, эд зүйлээ хулгайд алдах гэх мэт эрсдлүүдийг нөхөхөд аялалын даатгал ихээр тусална. Хүссэн аялалынхаа туршид эд зүйлс, хөрөнгө, эрүүл мэнд, цаг хугацаагаар хохирохоос сэргийлэхийг хүсвэл та аялалын даатгал хийлгээрэй.

Pick up | Угтах үйлчилгээ

Утгах, хүргэх үйлчилгээ. Танихгүй улсруу анх удаа аялаж буй хүмүүст очоод тулгардаг хамгийн эхний асуудал бол онгоцноос буугаад яаж бүх ачаагаа аваад, унаа олж, зөв замаар зорьсон газраа очих вэ байдаг. Гол нь цаг алдаж, өөрт стресс үүсгэлгүйгээр тухайн газар орныг сайн мэддэг хүнээр түгжрээгүй, аюулгүй замаар, богино хугацаанд зорьсон газраа ая тухтай очихыг хүсвэл та угтах тосох үйлчилгээг сонгоорой.

AirMed | Эрүүл мэндийн үзлэг

Хэрвээ та болон танай гэр бүлийн гишүүн эрүүл мэндийн онцгой шалтгаанаар гадаад улсыг зорьж байгаа бол нислэгийн турш эрүүл мэндэд онцгойлон анхаарах маш чухал. Зорчигчийн эрүүл мэндийн шалтгаан, тусгай хэрэгцээ дээр үндэслэн шаардлагатай эм тариа, эмчийн тусламж, тусгай тоног төхөөрөмж зэргийг хангах үйлчилгээг авах боломжтой.

E-sim | Дата сим

Тухайн улсад очоод яаж утсаар ярьж, дата ашиглах уу, тухайн улсын дугаар авах вэ гэдэг асуудал гарч ирдэг. Энэ үед та хэд хэдэн өөр сонголтуудаас хийж болох бөгөөд Монгол улсаас e-sim авах эсвэл очоод тухайн улсын нисэх онгоцны буудал, үйлчилгээний төвүүдээс авч болдог. E-sim болгон хэрэглээний хугацаа, хэмжээ зэргээр ялгаатай олон төрөл байдаг. Хэрвээ та урьдчилан e-sim захиалан авахыг хүсвэл -д хандан бэлдэж аваарай. Урьдчилж авах нь очоод авахаас илүү хямд тусах бөгөөд таны тухайн улсад очоод хайх цаг хугацаа, ажлыг хэмнэнэ.

Та дээр дурдсан чухал үйлчилгээнүүдийг авахыг хүсвэл ердөө 7010 5050 дугаарлуу залган дэлгэнгүй заавар мэдээлэл аван үйлчлүүлээрэй. Airmarket-н аялалын зөвлөх нар маань таны аялалын алхам бүрт найдвартай тусалж зорьсон газарт тань ойртуулна.