Хосоороо аялах хамгийн тохиромжтой романтик аялах газрууд

Хосоороо аялах хамгийн тохиромжтой романтик аялах газрууд

Mar.04.2024

  
    Хайрт хостойгоо аялаж, давтагдашгүй дурсамж бүтээх нь хосуудын хүслийн жагсаалтанд багтдаг чухал зүйлсийн нэг билээ. Харин энэхүү аялалаа хүн болгоны зориод байдаггүй хамгийн сонирхолтой, романтик газруудад өнгөрөөхийг хүсвэл манай бэлтгэсэн 5 шилдэг газруудтай танилцаарай.
    
1. *Убуд, Бали, Индонез:* Маргад эрдэнийн будааны талбай, эртний сүм хийдүүд, хамгийн сэтгэл хөдөлгөм нар жаргахыг үсэхийг хүсвэл энэхүү газрыг зориорой.
    
    Энэ аялал та бүхэнд сүнслэг бөгөөд үзэсгэлэнтэй мэдрэмжийг төрүүлэх болно. Энд та Тегаллалангийн цагаан будааны дэнжийг үзэж, үзэсгэлэнт нар мандахыг үзэнгээ йогийн хичээлд хамрагдаарай. Мөн энд хосоороо  Балингийн уламжлалт массажаарөөрсдийгөө эрхлүүлж эрүүл мэнддээ анхаараарай. Ингэж өөрсдийгөө тайвшруулан санаа чилээх зүйлсээс ангижраарай.
    Мөн Балигийн тансаг хоолыг амталж, анхилуун үнэртэй ренданг, халуун ногоотой самбалыг гар аргаар хийж сурах боломжтой.
    
    Зөвлөмж: Тухайн газрыг бодитоор мэдрэхийн тулд хөдөө тосгонд байрлах байр захиалж, Балигийн халуун дулаан соёлыг мэдрэх боломжтой шүү.
    
2. *Cinque Terre, Итали:* Романтик зохиолоос гарч ирсэн мэт хадан эрэг дээрх үзэсгэлэнтэй замууд, Лигурийн тэнгистийн эрэгт байрлах өнгөлөг тосгонуудаар хөтлөлцөн алхаарай.
    
    Монтероссо Маре болон Верназа хоёрын хоорондох алдарт Цэнхэр замаар алхаж, далайн гайхалтай үзэмжтэй эргээр зугаалаарай. Ингэхдээ та романтик завины аялалд гарч, далайг шинэлэг өнцгөөс ажаарай. Мөн Лигурийн тэнгисийн эргийн шинэхэн далайн хоолоор хооллоорой.
    
    Зөвлөмж: Cinque Terre картыг худалдаж аваад галт тэргээр хязгааргүй зорчих, явган аялал хийх боломжтой бөгөөд саадгүй тухтай аялаж болно
    
3. *Марракеш, Марокко:* Гайхамшигтай төөрдөг гудамж, анхилуун үнэрт амтлагчийн зах, дур булаам ордонгоор зугаалаарай. Хэрвээ та чамин адал явдлуудыг эрэлхийлдэг хосууд бол энэ аялал танд тохирох болно.
    
    Та буух хүртлээ Марракешийн хөл хөдөлгөөнтэй дэлгүүрүүдээс өвөрмөц бэлэг дурсгалын зүйлсийг сонирхон дэлгүүр хэсээрэй. Харин нар жаргах мөчид Агафай цөлөөр тэмээгээр зугаалах нь хосуудад оддын дор ид шидийн мөчийг бий болгоход тусална.
    Мөн хоёул хотын захын кафед суун Мароккогийн уламжлалт анхилуун гаатай цайг амтлаарай.
    
    Зөвлөгөө: Орон нутгийн иргэдтэй ойр харилцан, ховорхон араб хэллэгийг сурч, тухайн нутгыг жинхэнэ утгаар нь мэдрээрэй.
   HAKONE | KoKoRoGraphy 
4. *Хаконе, Япон*
    
    Ойролцоох интоорын цэцэгт зугаалга хийж болох Киото шиг романтик биш ч Хаконе нь Токио хотын хөл хөдөлгөөнөөд холдож нэг өдрийг аль болох амарч өнгөрөөн, халуун рашаан сувиллын газруудаар аялах боломжийг олгодог. Уламжлалт Японы дэн буудалд болон онсен буюу халуун рашаанд амрахаас гадна Аши нуур, Фүжи галт уул зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг ажин,  алдарт Хаконе шүтээний газар болон утан баримлын музейгээр ялах боломжтой.
    
    Зөвлөгөө: Та тийш очихдоо тээврийн олон сонголтууд ашиглаж болно. Үүнд завь, кабелийн машинаас эхлээд уулын дундуур явах галт тэрэгний маршрут хүртэл сонгон аялах боломжтой бөгөөд энэ нь таны аян замыг илүү сонирхолтой, адал явдалтай болгох болно.
    Couple At The Beach Of Koh Lao Lading Koh Hong Krabi Thailand Beautiful  Beach With Longtail Boats Stock Photo - Download Image Now - iStock
5. *Dream Beach наран шарлагын газар, Хонг арал, Тайланд*
    
    Цагаан элс, цэлмэг тэнгэр, болор мэт цэвэрхэн бүлээн ус, модон завин аялал, сонирхолтой жимсний шүүс гэх мэт байгальтай ойр аялал хийхийг хүсвэл Хонг арлыг зориорой. Хонг арал нь олон жижиг ялгаатай эргүүдээс бүрдэх бөгөөд та хүссэн аяллын төлөвлөгөөгөө сонгон хурдны завиар хүргүүлэх боломжтой. Эрэг орчим байрлах том том чулуун хаднууд нь дэлхий ертөнцөөс тусгаарласан мэт санагдах бөгөөд сэргэг гайхалтай мэдрэмж төрүүлнэ. Байгалын бүтэц нь салхигүй, намуухан уур амьсгалыг бүрдүүлэх учраас усаар аялах, сэлэх гэж мэт хосоороо тайван, романтик уур амьсгалыг мэдрэхэд их тохиромжтой.
    
    Зөвлөгөө: Хонг арлаар аялахдаа уснаас утсыг тань хамгаалан гэр авч яваарай. Ингэснээр та тунгалаг усанд үзэсгэлэнтэй бичлэг зураг авахад маш их хэрэг болно шүү. Мэдээж нарны тос, малгай, алчуур заавал аваарай.

Таны аяллын зөвлөх: АэрМаркет