Онгоцоор нисэх үед чих бөглөрөхөөс хэрхэн сэргийлэх вэ?

Онгоцоор нисэх үед чих бөглөрөхөөс хэрхэн сэргийлэх вэ?

Apr.13.2023
"Airplane Ear" гэх хэллэг бий. Энэ бол нислэгийн явцад чих бөглөрөх үзэгдэл юм. Энэ чухам юу вэ? яагаад үүсдэг юм бол?
Энэ тухай манай үйлчлүүлэгч асуусны дагуу бид зөвлөмж бэлтгэж орууллаа.
• Агаарын даралт тэнцвэргүй болох үед тохиолддог нийтлэг асуудал бөгөөд чихэнд тун тааламжгүй байдал үүсгэж, улмаар өвдөх, тухгүй мэдрэмж төрүүлдэг зовуурь юм.
• Гол шалтгаан нь онгоц хөөрөх, буух үед агаарын даралт огцом өөрчлөгдөж байгаатай холбоотой. Гэтэл бидний чих маань энэхүү агаарын даралтыг мэдрэг хүлээн авдаг.
Чихний бөглөөснөөс сэргийлэх зөвлөмж.
— Хөөрөх, буух үед юм залгих, бохь зажлах, эвшээх зэргээр чихнийхээ даралтыг Refresh хийж болно. Өөрөөр хэлбэл чихээ дахин ачаална гэсэн үг. Ингээд агаарын даралт өөрчлөгдсөн ч чих тань бөглөрөхгүй юм. Ер нь чих бөглөрснөө мэдээгүй хүн эвшээх мэтээр гэнэт чих онгойж байгаагаар мэдэж авдаг. Туршлагатай болох тусмаа чихээ дор дор нь сэргээгээд байж болдог ажээ.
— Тусгай чихний бөглөө, чихэвч ашиглаж болно. Чихний дотор талын даралтыг тэнцвэржүүлэх үүрэгтэй ийм зүйлс бий. Гэхдээ чихний бөглөөс нь бүр ноцтой гажуудсан хүмүүс энэ сонголтыг хийсэн нь дээр.
— Нэгэнт бөглөрсөн нь мэдэгдвэл эвшээх, шүлсээ залгих, бохь зажилж сэргээгээрэй. Сайхан онгойгоод л явчихна.
— Хамраа чимхээд, амаа хамхиж байгаад хоёр чих рүүгээ үлээгээд үзээрэй. Ихэнх хүнийх чөлөөтэй онгойчихдог. Энэ аргыг хол замд машинд ч хэрэглэж болно.
— Бүр бөглөрөөд хэцүү байвал өвчин намдаах эм ууж зовуурийг багасгаж болох юм.
——
Таны Аяллын зөвлөх
Аэрмаркет