Корэйн Эйр авиа компани - Нялх хүүхэд болон Хүүхэд
Корэйн Эйр авиа компани - Нялх хүүхэд болон Хүүхэд

Нялх хүүхэд ба хүүхэд
- “Нялх хүүхэд” гэдэг нь 0-2 хүртэлх насны хүүхдийг хэлнэ.Нялх хүүхдийг тээвэрлэхэд дараах журмыг мөрдлөг болгоно. Үүнд:
- Нялх хүүхэд нь заавал насанд хүрсэн хүнтэй хамт зорчих ба хамт яваа хүнтэйгээ эсвэл тусгай хүүхдийн суудал дээр зорчино.
- Нислэг эхлэхээс 24 цагийн өмнө хүүхдийн хоол захиалах боломжтой.
- Нялх хүүхдийн жин 11kg/24.25lb, өндөр 75cm/2.46ft -с хэтрэхгүй бол нислэг эхлэхээс 48 цагийн өмнө Хүүхдийн сагс урьдчилж захиалах боломжтой.
- Нийт хэмжээ (өргөн + урт + өндөр) 115 см ба түүнээс бага, 10 кг ба түүнээс бага жинтэй 1 ширхэг ачаа тээвэрлэхийг зөвшөөрнө.
- Зөвшөөрөгдсөн хэмжээтэй эвхэгддэг тэргийг үнэгүй тээвэрлэх боломжтой.
Нийт хэмжээ нь 115 см-ээс хэтэрсэн хүүхдийн тэргийг суух хаалга хүртэл ашиглаж болох боловч онгоцны хаалган дээр ачаа тээш болгон бүртгүүлэх ёстой.
Бүрэн эвхэгддэг шүхрэн тэрэг (100см х 20см х 20см-ээс бага) онгоцонд оруулахыг зөвшөөрнө.
- "Хүүхэд" гэдэг нь 2-12 хүртэлх насны хүүхдийг хэлнэ.
САНАМЖ: Монгол улсын хил хамгаалах ерөнхий газрын шаардлага буюу монгол улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “насанд хүрээгүй буюу эрхзүйн чадамжгүй хүн гадаадад хувийн хэргээр зорчих буюу, цагаачлахдаа зөвхөн эцэг, эх буюу хууль ёсны харгалзан дэмжигчийн хамт хамт явна гэсэн заалтыг үндэслэн 18 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр монгол улсын хилээр гаргахгүй тул 18 хүртэл насны хүүхэд заавал эцэг эхийн хамт, эсвэл насанд хүрсэн харгалзан дэмжих хүний хамт нотариатын байгууллагаар баталгаажуулсан итгэмжлэл болон дараах баримтуудыг бүрдүүлэн Улаанбаатараас тээвэрлэхийг анхаарна уу.
Үүнд:
- Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
- Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний хуулбар
- Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхний хуулбар
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
Дээрх 4 төрлийн баримт бүгд нотариатаар баталгаажуулагдсан байхыг анхаарна уу. Хүүхэд нь эмээ, өвөө, төрсөн ах эгчийн хамт явсан ч эцэг эх буюу хууль ёсны харгалзан дэмжигчээс бусад хүнтэй явах тохиолдолд дээрхи материалыг заавал бүрдүүлнэ.
Корэйн Эйр авиа компанийн SKYPASS гишүүнчлэлийн карттай болсноор нисэх бүртээ миль цуглуулж, цуглуулсан милийн хэмжээнээс шалтгаалан олон урамшууллуудыг авах боломжтой.
Энэхүү картыгАэр Маркет-н Аяллын зөвлөхүүдэд хандан нээлгэх боломжтой.