АНУ- Сиэтл хотын тухай

АНУ- Сиэтл хотын тухай

Mar.03.2020

ТАНЫ АЯЛАЛД ХЭРЭГ БОЛОХ МЭДЭЭЛЛҮҮД

  • Сиэтл хотын цаг агаарыг харах бол энд дарна уу

  • Seattle Tacoma INTL /код SEA/ нисэх онгоцны буудал нь хотын төвөөсөө 23 км орчим зайд оршдог

  • Seattle Tacoma INTL нисэх онгоцны буудлаас  хот руу явахад хамгийн хямддаа ойролцоогоор 2,75-3,25 ам.доллар болно

  • Онгоцны буудалд байрлах үйлчилгээний газруудын талаарх мэдээллийг энд дарж авна уу.

Мөнхийн ногоон ой модод, сүрлэг уул толгодоор хүрээлэгдэн орших Сиэтл хот нь Вашингтон мужийн хамгийн том хот юм. Уур амьсгалын хувьд маш тогтвортой, бороо хур ихтэй газруудын нэг. Мөн MICROSOFT болон Microsoft, Amazon-ны толгой компаниуд байрладаг, технологи болон эрүүл мэндийн салбарт дээгүүр байр эзэлдгээс гадна, үйлдвэрлэл дээд зэргээр хөгжсөн байдаг байна.

СИЭТЛ ХОТОД ҮЗЭЖ БОЛОХ ГАЗРУУД

Space Needle 

1961.04.17-1961.12.08-ны хооронд бүтээн байгуулалт хийгдэж, 1962.04.21-нд нээлтээ хийж байсан. 184м өндөртэй энэхүү ажиглалтын цамхаг нь Сиэтл хотын чухал ач холбогдол, билэг тэмдэг нь юм. Цахиглаан шаш ердөө 43 секундэд таныг ажиглалтын давхарт хүргэнэ. Тэндээс та Olympic, Cascade уулс, Rainier, Baker толгод, Elliott эрэг болон хүрээлэн орших бусад арлуудыг тольдон харах боломжтой. Дэлгэрэнгүй

Цагийн хуваарь: Өдөр бүр 10:00-20:00   

Төлбөр: Том хүн $32.50-$37.50. Ахмад настан $27.50-$32.50 /65-с дээш насны/. Залуус $24.50-$28.50 /5-12 насны/.      

Байршил: 400 Broad Street, Seattle, WA

 

Woodland Park Zoo

Энэхүү амьтны хүрээлэнд Ази, Африкийн заан,  цоохор ирвэс, саарал баавгай гэх мэт 300 гаруй төрлийн Дэлхий дахинаа ховор болон нэн ховордсон ан амьтадтай.Амьтны хүрээлэнгийн зэрлэг ан амьтдын ойролцоо ойртох, амьтдыг хооллох эсвэл гар хүрэх боломжийг олгодог нь хамгийн сонирхолтой байдаг байна. дэлгэрэнгүй

Төлбөр:Том Хүн  (13-64) $15.50, Хүүхэд (3-12) $10.50 , Ахмад Настан (65+) $13.50

Цагийн хуваарь:  Өнөөдөр – 4 сарын 30/ 09:30- 16:00/

5 сарын 1- 9 сарын 7/ 09:30- 18:00/

9 сарын 8- 9 сарын 30ны хооронд  : Даваа- Баасан 09:30- 16:00
                                                             Бямба, Ням 09:30-18:00

Байршил: 601 N 59th Street, Seattle, Washington

Seattle Art Museum - two ways

1933 онд үүсгэн байгуулагдсан хотын төвд байрлах уг музейд нь 25,000 гаруй үзвэр, цуглуулгатай байна. Мөн музейн номын сан 1,400-аас 33,252 болтол өсөн арвижсан. дэлгэрэнгүй      

Цагийн хуваарь: Лхагва, Баасан-Ням гаригт 10:00-17:00. Пүрэв гаригт 10:00-21:00.    

Төлбөр: Том хүн $29.99. Ахмад настан $27.99 /65-с дээш насны/. Өсвөр нас $19.99 /15-18 нас/. Хүүхэд $0 /14 болон түүнээс доош насны/. 

Сар бүрийн эхний Пүрэв гаригт төлбөргүй байна.           

Байршил: 1300 First ave, Seattle, WA 98101

 

 

Chihuly Garden and Glass

2012.05.20-нд үүсгэн байгуулсан, 8н галерей, Glasshouse хүлэмж дэхь цуглуулга болон сэтгэл татам сайхан цэцэгсийн талбайтай байна. дэлгэрэнгүй  

Цагийн хуваарь: Даваа-Пүрэв, Ням гаригт 10:00-18:00. Баасан, Бямба гаригт 10:00-19:00.     

Төлбөр: Том хүн $32-$22. Ахмад настан $27-$19 /65-с дээш насны/. Залуус $19-$14 /5-12 насны/.      

Байршил: 305 Harrison St, Seattle, WA 98109

Central Public Library 

2002 онд бүтээн байгуулалт эхэлж, 2004.05.23-нд нээгдсэн. Архитектурын өвөрмөц, этгээд шийдэл бүхий 11н давхар энэхүү номын сан нь 1.5 сая орчим ном болон бусад материалтай. дэлгэрэнгүй

Цагийн хуваарь: Даваа-Пүрэв гаригт 10:00-20:00. Баасан-Бямба гаригт 10:00-18:00. Ням гаригт 12:00-18:00.

Байршил: 1000 Fourth Ave., Seattle, WA 98104

 

Pike Place Market

1907.08.17-нд нээгдэж байсан бөгөөд АНУ-даа үйл ажиллагаагаа тасралтгүй хамгийн удаан явуулж буй түүхэн зах юм. Зуу зуун фермерүүд, урлаачид, жижиг дунд бизнес эрхлэгчид, оршин суугчид бүгд хөрш зэргэлдээ оршин байдаг Pike Place Market захаас та төрөл бүрийн хүссэн зүйлсээ худалдаж авах боломжтой. дэлгэрэнгүй   

Цагийн хуваарь: Даваа-Бямба гаригт 09:00-18:00. Ням гаригт 09:00-17:00.   

Байршил: Pike Place Market, Seattle, WA 98101

 

 

;