Сан Франциско хотын тухай

Сан Франциско хотын тухай

Mar.03.2020

ТАНЫ АЯЛАЛД ХЭРЭГ БОЛОХ МЭДЭЭЛЛҮҮД

  • Сан Франциско хотын цаг агаарыг харах бол энд дарна уу

  • Сан Франциско INTL /код SFO/ нисэх онгоцны буудал нь хотын төвөөсөө 21км орчим зайд оршдог.  

  • Сан Франциско INTL нисэх онгоцны буудлаас  хот руу явахад хамгийн хямддаа ойролцоогоор 9 ам.доллар болно . Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 

  • J Bay Area-н түгжрэлээс зайлсхийх хамгийн зөв арга нь BART юм. Сан Франциско олон улсын терминалаас цаг тутамд 3-4 гал тэрэг хөдлөх бөгөөд хотын төвд очиход ердөө 30 минут л болно. SFO BART Station нь олон улсын терминал Boarding Area G хэсгийн Departures/Ticketing давхарт байрлана.

  • Онгоцны буудалд байрлах үйлчилгээний газруудын талаарх мэдээллийг энд дарж авна уу.

АНУ-н Калифорни м уж улсын төв хэсэгт орших Сан Франциско нь эдийн засаг соёлоороо тэргүүлэгч хот бөгөөд 825,111 хүн оршин суудаг байна.1776.06.29-нд Испани колончлогчид үүсгэн байгуулсан ба Сан Франциско гэх нэр нь Испаниар католик шашны Гэгээн Францисийг нэрлэсэн утгатай байна. Үйлдвэр үйлчилгээ, техник технологийн ноён оргил гэгдэх тус хот нь өнгө төрх сайтай, үнэхээр цэвэр цэмцгэр. Сүүлийн арван жилд технологид суурилсан компаниуд үүд хаалгаа нээснээр ажлын байр ихээр бий болж, ажилгүйдлийн түвшин багасаад байгаа юм байна. 

САН ФРАНЦИСКО ХОТОД ҮЗЭЖ БОЛОХ ГАЗРУУД

Өнөө үед жуулчдын очих дуртай хотын жагсаалтанд дэлхийд 44-т эрэмбэлэгддэг бөгөөд сэрүүн зун, өтгөн манан, Алтан хаалга гүүр /Golden Gate Bridge/ зэргээрээ алдартай.

Golden Gate Bridge

227м өндөр, 2,737м урт энэхүү гүүрийн бүтээн байгуулалт 1933.01.05-1937.04.19-ны хооронд хийгдэж, 1937.05.27-нд нээлтээ хийсэн байна.

Цагийн хуваарь: Унадаг дугуйн зам 05:00-15:30 цагийн хооронд,

                             Явган хүний зам 0500-1800.     

Байршил: Golden Gate Bridge, San Francisco, CA, USA

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Aquarium of the Bay

1996.04.19-нд нээгдсэн бөгөөд 100 гаруй онцгой төрөл зүйлийн 4,000 орчим далайн амьтад байдаг. 2,680,000 литр усаар дүүргэсэн 2 цөөрөм дундуур дамжин өнгөрөх 110м-н урттай хоёр шилэн хоолойтой байна.  

Цагийн хуваарь: Өдөр бүр 10:00-18:00     

Төлбөр: Том хүн $28.25. Хүүхэд $18.25 /4-12 нас/. Хүүхэд $0 /3 болон түүнээс доош нас/.

Байршил: PIER 39 The Embarcadero &, Beach St, San Francisco, CA 94133, United States

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Madame Tussauds   

Сан Франциско хот дэхь Madame Tussauds 2014.06.26-нд нээгдсэн байна. Энд та дэлхийн урлаг соёл, улс төр, спорт, түүхийн 270 гаруй алдартны лааны тосон үзмэрийн хамт зургаа татуулан үзэж сонирхох боломжтой.    

Цагийн хуваарь: Даваа-Пүрэв гаригт 10:00-19:00. Баасан-Ням гаригт 10:00-20:00 

Төлбөр: $28              

Байршил: 145 Jefferson St, San Francisco, CA 94133, United States  

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Museum of Modern Art

1935 онд үүсгэн байгуулагдсан уг музей нь ашгийн бус байгууллага бөгөөд уран зураг, уран баримал, гэрэл зураг, хэвлэлийн бүтээл, архитектур, загвар гэх зэрэг 33,000 гаруй олон төрлийн бүтээл цуглуулгатай. 16,000 мкв бүхий үзэсгэлэнгийн талбайтай ба АНУ-даа төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог байна.      

Цагийн хуваарь: Даваа, Мягмар, Баасан-Ням гаригт 10:00-17:00. Пүрэв гаригт 1000-2100. Лхагва гаригт амарна.       

Төлбөр: $25              

Байршил: 151 3rd St, San Francisco, CA 94103, United States

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Twin Peaks  

Twin Peaks /үгчлэн орчуулбал Хос Оргил/ нь далайн түвшнээс дээш 280м орчим өндөр, 14га газрыг хамарна. Хойд, өмнөд оргилыг "Eureka" болон "Noe" хэмээн хүндэтгэн нэрлэдэг хоорондоо 200м орчим зайд оршдог. Хойд оргилоос доош 20м орчим зайд Зул сарын модны цэг байна. Эндээс та Сан Франциско хотыг бүхэлд нь тольдон харах боломжтой. 

Цагийн хуваарь: Өдөр бүр 05:00-24:00              

Байршил: 501 Twin Peaks Blvd, San Francisco, CA 94114, United States  

 

Union Square   

Хотын төвд байрлах олон нийтийн 1.1 га талбай, театр, зочид буудал, шоппинг-н төв дүүрэг ч гэж нэрлэдэг байна.      

Цагийн хуваарь: Ихэнх дэлгүүрүүд 20:00 цагт хаана байна.

Байршил: 333 Post St, San Francisco, CA 94108, United States  

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

 

Fisherman's Wharf 

Уг загасчдын боомт зогсоол нь Ghirardelli Square, Van Ness Avenue-аас зүүн зүгт Pier 35-р тавцан/Kearny Street-с Сан Франциско-н умард хэсгийн боомтыг тойрон хамрах жуулчдын сонирхлыг ихээр татдаг аялал жуулчлалын гол газруудын нэг юм. 1800-д оны үед Италиас цагаачилж ирсэн загасчид суурьшдаг байсан. Тухайн үед Achille Paladini гэх хүн загасны бөөний худалдаа хийн амжилт олж Paladini Fish Company ажиллуулж байсан бөгөөд "Fish King" хэмээн алдаршиж байжээ. Энд та Hyde Street Pier, Cannery Shopping Center, Ghirardelli талбай, a Ripley's Believe it or Not музей, Musée Mécanique, лааны тосон музей, Maritime үндэсний түүх дурсгалт парк үзэж сонирхох боломжтой. Мөн шинэхэн далайн бүтээгдэхүүний ресторануудад ч үйлчлүүлж болно. Fishermen's Grotto, Pompei's Grotto, Alioto's зэрэг зарим ресторанууд нь 3н үеэрээ өв залгамжлан ажиллуулж буй алдартай байна.   

Цагийн хуваарь: Ихэнх үйлчилгээний газрууд 09:00-22:00  цагийн хооронд ажиллана.

Байршил: Fisherman's Wharf, San Francisco, CA, USA 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Alcatraz Island

Уг жижиг аралд 1934-1963.03.21 хугацаанд гэрэлт цамхаг, цэргийн бэхлэлт, цэргийн шорон, засгийн газрын шорон хүртэл байдаг байжээ. 1969.11-р сараас эхлэн жил хагасын хугацаанд Сан Франциско-с хэсэг бүлэг Уугуул Америкчуудын эзэмшилд байсан. 1972 оноос Golden Gate Үндэсний шинэчлэлтийн бүсэд хамаарах болсон бөгөөд 1986 онд Үндэсний түүх дурсгалт газраар нэрлэгджээ. 

Арлын усан онгоцны хуваарийг энд дарж авна уу.

Өдрийн аялал: Зуны улиралд 08:45-1550 . Өвлийн улиралд 08:45-1335 .

Төлбөр: $39.90/$47.30/$92.30.

Билет борлуулалт хязгаарлалттай байдаг учир дор хаяж гурван долоо хоног болон түүнээс өмнө урьдчилан билетээ худалдаж авах хэрэгтэй. Аралд зочлохдоо та нарны тос, нарны шилээ заавал авч яваарай, мөн алхахад тухтай хөлд эвтэйхэн гутал өмссөн байх хэрэгтэй.                  

Байршил: San Francisco, CA 94133, United States 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 

Golden Gate Park   

Уг талбай нь 1870-д оны үед бүтээн байгуулагдсан, нийтийн эзэмшлийн 412га газраас бүрддэг. Нью Иорк хотын Central Park-тай төстэй тэгш өнцөгт хэлбэрийн газартай бөгөөд талбайн хувьд /20хувиар/ илүү том байна. Улирал тутамд 24 сая гаруй хүмүүс зочилдог. Энд та хөгжмийн заалнууд, De Young музей, Шинжлэх ухааны академи, Япон цайны цэцэрлэг талбай, хөшөө дурсгал, морин тойруулга, Shakespeare Garden, олон үзэсгэлэнт нуур гэх зэргийн маш олон сонирхолтой зүйлс үзэж амрах боломжтой.      

Цагийн хуваарь: 24/7     

Төлбөр: Том хүн $9. Залуус, Ахмад $6. Хүүхэд $3 /5-11 нас/. Хүүхэд $0 /4 болон түүнээс доош нас/      

Сар бүрийн эхний Мягмар гаригт бүх хүмүүс төлбөргүй.         

Байршил: San Francisco, CA, United States  

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 

 

 

 

;