Жэжү арлын тухай

Жэжү арлын тухай

Jan.27.2020

ТАНЫ АЯЛАЛД ХЭРЭГ БОЛОХ МЭДЭЭЛЛҮҮД

  • Хил гаалийн хуудас бөглөх заавар харах бол энд дарна уу

  • Жэжү арлын цаг агаарыг харах бол энд дарна уу

  • JEJU INTERNATIONAL /код CJU/ нисэх онгоцны буудал нь хотын төвөөсөө 3.8 км орчим зайд оршдог. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 

  • JEJU INTERNATIONAL нисэх онгоцны буудлаас  хот руу явахад хамгийн хямддаа ойролцоогоор 3,000 вон болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

  • Онгоцны буудалд байрлах үйлчилгээний газруудын талаарх мэдээллийг энд дарж авна уу.


Азийн Хавай гэгдэх Жэжү арал нь Солонгос улсын аялал жуулчлалын тэргүүлэх бүс, төдийгүй газар нутагт харъяалах хамгийн том арал, мөн цорын ганц бие даасан хотын статустай бүс юм. БНСУ-н Засгийн газар Жэжү арлыг аялал жуулчлалын бүс болгохоор тогтож, 1950 оноос эхлэн томоохон бүтээн байгуулалтууд хийж эхэлсэн ба арлын үзэсгэлэнт байгаль, түүх соёлын өвийг хослуулан амралт зугаалга, аялал жуулчлалын чөлөөт бүс нутаг болгож хөгжүүлсэн. Ингээд 1958 онд 100 хүний бүрэлдэхүүнтэй жуулчдын баг Жэжүд хөл тавьснаар анхны жуулчдаа хүлээн авсан байна.  Дэлхийн аль ч улсаас Чэжү аралд нэвтрэхэд визний шаардлагагүй. Харин Чэжү арлаас Сөүл, Бусан зэрэг өөр хотууд руу явах тохиолдолд виз авсан байх шаардлагатай. 

 

ЖЭЖҮ АРАЛД ҮЗЭЖ БОЛОХ ГАЗРУУД

Онцгой түүх дурсгал, Байгалын долоон гайхамшигт бүртгэгсэн дур булаам байгаль орчин, БНСУ-н хамгийн өндөр уул Халлансан /Hallansan/, галт уулын лавын хонгил, байгалын усан бассейн, Хайрын музей /Love Land/, Тедди баавгайн музей /Teddy Bear Museum/, Хар гахайн мах зэрэг нь жуулчдын сонирхолыг ихээхэн татдаг байна.

Mount Hallasan   

Үзэсгэлэт Жэжү арлын төвд байрлах Юнеско-н Дэлхийн байгалийн өв Халла уул нь далайн түвшнээс дээш 1950м өргөгдсөн Өмнөд Солонгосын хамгийн өндөр уул юм.

Галт уулын идэвхжлээр үүссэн энэхүү уулын хадны тогтоц нь гайхамшигтай сүрлэг бөгөөд арлын аль ч хэсэгт явсан уулын оргил харагдана. Хамгийн сүүлийн дэлбэрэлт 5000-д жилийн өмнө хэмээн тооцдог. Халла уулын оргилд галт уулын дэлбэрэлтээс үүссэн 550м тойрог, 1.6 га талбайтай, 108м гүн тогоо байдаг. Тус тогоонд тогтсон нуур нь жилийн 4 улиралд өнгө үзэмж үнэхээр гайхамшигтай тод ялгагдан харагддаг. Халла уулын экосистемд 1800 төрлийн ургамал, 4000 төрлийн амьтад 3,300 зүйл шавьж бүртгэгдсэн байдаг байна. Байгалын олон төрөл зүйлийг хадгалан хамгаалахын тулд уулыг 1966 онд Өмнөд Солонгосын засгын газрын 182-1 тогтоолоор Байгалын дурсгалт газар хэмээн тодорхойлсон. Уулын эргэн тойрны талбайг байгалын цогцолбор газар болгон хөгжүүлж жуулчид аялахад тохиромжтой орчин бүрдүүлж тохижуулсан байдаг. Уулын оргилоос Жэжү арлын үзэсгэлэнт байгалыг бүхэлд нь тольдон харах боломжтой. Жэжү аралд зочилсон жуулчид Халла ууланд заавал очиж үздэг мөн явган аялал хийхэд тохиромжтой, үзэсгэлэнтэй байгалтай хэмээн таашаадаг.  

Арлын бахархал болсон хамгийн дурсгалтай газар Халла уулын оргил руу жилийн аль ч улиралд аялахад тохиромжтой. Уул руу гарах олон шаттай замууд байдаг. Нуур руу очих зам нь бартаа ихтэй, хол байдаг ч энэ хүртэл явж чадсан хүн амьдралдаа алзахгүй хэмээн билэгшээдэг байна. Хамгийн урт алхах зам нь нэг талдаа 10км орчим байх бөгөөд хоёр талдаа 8-10 орчим цаг зарцуулна.

Байршил: Арлын төв хэсэгт оршино. 2070-61, 1100-ro, Jeju-si, Jeju-do    

Дэлгэрэнгүй үзэж судлах http://www.jeju.go.kr/hallasan/index.htm

Jeongbang Falls 

Далайд хамгийн ойр 23м өндөр, 8м өргөн Jeongbang хүрхрээ нь Азидаа далайд шууд цутгадаг цор гарц хүрхрээ юм. 

Байршил: 37 Chilsimni-ro214beon-gil, Donghong-dong, Seogwipo-si, Jeju-do, South Korea   

Мөн арлын өмнөд хэсэгт орших Seogwipo хотод хүрхрээний цогцолбор үзэх боломжтой. Хэд хэдэн хүрхрээ байдгаас Чонжион, Чонжеон, Жонгбан хүрхрээнүүд нь хамгийн томд тооцогддог байна. Үзэсгэлэнт ой мод, цэцгийн хүрээлэн дундах хүрхрээг хараад амар амгаланг мэдэрч, сэтгэл зовоосон бүхэн үгүй болдог. Энд шинээр гэрлэгсэд ирж бие биеээ насан туршдаа хайрлаж, халамжлах андгай өргөдөг уламжлалтай. Жэжүд байдаг эдгээр хүрхрээнүүд нь хамгийн том бас ховор сонин тогтоцоороо Азид алдартай.

Хадан дээр нь амрах зуур Жэжүгийн шумбагч бүсгүйчүүдийн барьсан далайн бүтээгдэхүүнийг амтлахыг зөвлөж байна.

Адууны мах
Жэжү арлын ард түмэн эртнээс нааш адууны махыг хүнсэндээ хэрэглэсээр иржээ. Адууны мах нь өөх тос багатай, өндөр уургын агууламжтай хүнсний бүтээгдэхүүн тул арьсны хөгшрөлтийн эсрэг сайн нөлөөтэй.

Жэжү арлын алдарт Хар гахайн мах
Солонгосын бүс нутаг, хот болгон ямар нэгэн бүтээгдэхүүнээрээ алдартай байдаг бол олон хүмүүс Жэжү арал гэвэл хар гахай санаанд нь хамгийн түрүүнд буудаг. Хар гахай гэдэг нь хар өнгөтэй Жэжү арлын унаган гахай юм.

Самгёбсал буюу 3 давхар мах, Угёбсал буюу 5 давхар мах
Солонгосчуудын хамгийн амтархан иддэг гахайн мах нь самгёбсал юм. Самгёбсал нь гахайн хавирганы мах буюу мах, өөх, мах гэсэн 3 давхрагатай болохоор өгсөн нэр. Жэжү нутгийхний амтархан иддэг угёбсал нь самгёбсал дээр гаднах арьс нь нэмэгдсэн буюу гаднах арьс, өөх, мах, өөх, арьс хамтдаа амтагдах огт өөр мэдрэмж өгдөг хоол юм.

Жэжү мандарин буюу амтат жүрж болон халабун /мандарин апилсины эрлийз/
Амтат жүрж бол Жэжү арлын нэрийн баталгаа болсон жимс юм. Жэжү аралд аялаж явахад бараг айл бүрийн хашаанд, талбай бүрд хаа сайгүй шаргалтан боловсорсон тааралдана.

Хенё буюу Жэжүгийн шумбагч бүсгүйчүүдийн барьсан далайн бүтээгдэхүүнийг амтлах хэрэгтэй.

Жэжү арлын гурилтай шөл хаана ч давтагдашгүй амт. Жэжү арлын иргэдийн хамгийн их амтархан иддэг хоолоо нэрлэ гэвэл гурилтай шөл тэр дундаа махтай гурилтай шөлийг нэрлэж болно. Жэжү арлын махтай гурилтай шөл нь бусад нутгийн гурилтай шөлнөөс арай өөр өвөрмөц аргаар хийгддэг байна.

Jeju Folk Village Museum 

Энд та 1890-д оны үед уугуул иргэдийн амьдарч байсан сууц, амьдралын хэв маягийг үзэж сонирхох боломжтой. Тосгоныг судлаачдын маш удаан хугацааны хайгуул шинжилгээ, дүгнэлтийн үндсэн дээр сэргээн байгуулсан байна. 40 гарай га талбайд 117 сууц бүхий уулын, толгодын, загасчдын, бөөгийн шашины гэх зэрэг тосгонууд байдаг.  

Солонгосчуудын тэр дундаа Жэжү арлынхны түүх өв соёл, ёс заншилтай холбоотой ховор сонин үзмэрүүдийг нь үзэх боломжтой.

Цагийн хуваарь: Өдөр бүр 08:30-18:00     

Төлбөр: Том хүн 10,000 вон. Өсвөр насны хүүхэд 7,000вон. Хүүхэд 6,000вон.     

Байршил: 631-34 Minsokhaean-ro, Pyoseon-myeon, Seogwipo-si, Jeju-do, South Korea  

Teddy Bear Museum  

Jungmun аялал жуулчлалын цогцолборт байрлах өхөөрдөм хөөрхөн Тедди бамбаруушны музейд зочлон дэлхийн өнцөг булан бүрт хийгдсэн, олон төрлийн бамбарууш үзэж тэдний түүхтэй танилцах боломжтой. Дэлхийд ховорхон байдаг энэхүү музейг үзэхээр Тедди бамбарууш цуглуулдаг олон жуулчид Жэжү-г зорин ирдэг байна. Мөн бэлэг дурсгалын дэлгүүрээс нь Тедди бамбарууш худалдан авч болно.   

Цагийн хуваарь: Өдөр бүр 0900-1800  

Төлбөр: Том хүн 10,000вон. Өсвөр насны хүүхэд 9,000вон. Хүүхэд 8,000вон.  

Байршил: 31, Jungmungwangwang-ro110beon-gil, Seogwipo-si, Jeju-do 

Дэлгэрэнгүй үзэж судлах http://teddybearmuseum.com/site/

Love Land     

1970-д оны үед Жэжү арал нь Солонгос хосуудын бал сараа тэмдэглэн өнгөрүүлдэг газар гэдгээрээ олонд их танигдаж байсан. Сөүлийн Hongik их сургуулийн төгсөгчид 2002 онд тус Хайрын цэцэрлэгт хүрээлэнд эротик хөшөө барималууд бүтээн босгож эхэлснээр 2004.11.16-нд нээлтээ хийжээ./зөвхөн насанд хүрэгчдэд/    

Цагийн хуваарь: Өдөр бүр 09:00-24:00  

Төлбөр: 12,000 вон.     

Байршил: 2894-72 1100(Cheonbaek)-ro, Yeon-dong, Jeju-si, Jeju-do, South Korea  

Дэлгэрэнгүй үзэж судлах http://www.jejuloveland.com/language/eng.htm

 

Shinhwa Water Park

Жэжү хотын хамгийн том Шинхуа усан паркад та гэр бүл, найз нөхдийн хамт хагас өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх боломжтой. 

Цагийн хуваарь: 2019.11-р сараас 2020.04-р сарын хооронд техникийн засвар үйлчилгээ хийгдэж байгуу тул энэ хугацаанд зөвхөн Бямба, Ням гаригт доторхи парк 1000-1700 цагийн хооронд ажиллана.   

Төлбөр: 39,000вон.    

Байршил: 38 Sinhwayeoksa-ro 304 beon-gil, Andeok-myeon, Seogwipo-si, Jeju

Дэлгэрэнгүй үзэж судлах   https://www.shinhwaworld.com/attractions_sub.php?subid=33&url_lang=en_US   

The Ma Park, Horse Show

Авъяаслаг Монгол жүжигчидтэй Монголынхоо өв соёлыг дэлхийд сурталчилан гайхуулах “Морьтны гайхамшиг” морин циркийн тоглолт үзэх боломжтой.

Цагийн хуваарь: Өдөрт 3н удаа тоглолт хийнэ.

3-р сараас 10-р сарыг дуустал 1030, 1430, 1700 цагуудад

11-р сараас 2-р сарын дуустал 1030, 1400, 1630 цагуудад          

Төлбөр: Том хүн 18,000вон. Өсвөр насны хүүхэд 15,000вон. Хүүхэд 12,000вон. Нярай хүүхэд /2 болон түүнээс доош насны/ төлбөргүй.  

Байршил: 산8 Wollim-ri, Hallim-eub, Jeju-si, Jeju-do, South Korea

Дэлгэрэнгүй үзэж судлах http://www.mapark.co.kr/

Jusangjeolli Cliff

Халла уулын лав далай руу цутган тэсэрснээр арлын өмнө эрэгт орших энэхүү Jusangjeolli хадан цохио эрэг үүссэн бөгөөд 2005.01.06-ны өдөр Байгалийн цогцолбор газраар тэмдэглэгдсэн байна.   

Байршил: Jungmun-dong, Seogwipo-si, Jeju-do, South Korea   

 

  

 

;