Лос-Анжелес хотын тухай

Лос-Анжелес хотын тухай

Jan.08.2020

ТАНЫ АЯЛАЛД ХЭРЭГ БОЛОХ МЭДЭЭЛЛҮҮД

  • Хил гаалийн хуудас бөглөх заавар харах бол энд дарна уу

  • Лос-Анжелес хотын цаг агаар харах бол энд дарна уу

  • Лос-Анжелес хотын метро болон автобусны газрын зураг харах бол энд дарна уу

  • Los Angeles INTL /код LAX/ нисэх онгоцны буудал нь хотын төвөөсөө 30км орчим зайд оршдог. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

  • Паспорт 6 сар хүчинтэй байх ёстой

  • 2 талын тийзгүй бол буцаах боломжтойг анхаарна уу

Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайдын яамны мэдээлэл:

Холбогдох утас: ЭСЯ шуурхай утас: (202) 333-7117

E-mail: washington@mfa.gov.mn

Хаяг: Embassy of Mongolia 2833 M Street NW Washington, DC 20007

 

ЛОС АНЖЕЛЕС ХОТОД ҮЗЭЖ БОЛОХ ГАЗРУУД

Venice Beach

Хотын баруун хэсэгт оршин суугчдын бүсэд байрлах 8км2 орчим далайн эрэг, худалдаа, оршин суугчид хөрш зэргэлдээ байна.       

Үнэгүй Wi-Fi ашиглах цэгүүдтэй.

Байршил: 1800 Ocean Front Walk, Venice, CA 90291

Дэлгэрэнгүй үзэж судлах бол энд дарна уу 

Griffith Park & Observatory

1933-1935 онд бүтээн байгуулсан Hollywood уулын өмнө хэсэгт оршино.

Цагийн хуваарь: Мягмар-Баасан гаригт 1200-2200. Бямба, Ням гаригт 1000-2200. Даваа гаригт амарна./Төлбөргүй/ 

Байршил: 2800 East Observatory Road, Los Angeles, CA 90027

Дэлгэрэнгүй үзэж судлах бол энд дарна уу

Hollywood Sign

Griffith Park парк Mount Lee ууланд байрлах Hollywood бичвэр нь Америкийн соёлын ач холбогдол бүхий билэг тэмдэг юм. Анх 1923 онд 21,000 ам.долларын өртөгөөр /одоогын ханшаар 310,000 ам.доллар/ бүтээж байсан уг бичвэр нь 13.7м өндөр, 106.7м урт байна.          

Байршил: Los Angeles, CA 90068, United States

Дэлгэрэнгүй үзэж судлах бол энд дарна уу 

Getty Center

1997.12.16-нд нээгдсэн, Getty Trust хөтөлбөр болон Getty Museum-н цогцолбор юм.  

Цагийн хуваарь: Мягмар-Баасан, Ням гаригт 1000-1730. Бямба гаригт 1000-2100. Даваа гаригт амарна./Төлбөргүй/   

Байршил: 1200 Getty Center Drive, Los Angeles, CA 90049-1687

Автобус: 234, 734. Галт тэрэг: Getty Center Tram

Дэлгэрэнгүй үзэж судлах бол энд дарна уу

Disneyland

1955.07.17-нд нээгдсэн Disney Park-ууд дундаа хамгийн ахмад нь.

Цагийн хуваарь: Даваа-Баасан гаригт 0800-2300.

Бямба, Ням гаригт 0800-2400.  

Байршил: 1313 Disneyland Dr, Anaheim, CA 92802, United States

Дэлгэрэнгүй үзэж судлах энд дарна уу  

Universal Studios Hollywood

San Fernando Valley бүсэд байрлах кино урлагын студи бөгөөд одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй хамгийн ахмад, хамгийн алдартай нь юм. Кино студи-р анх 1912.04.30-нд нээгдэж байсан. Universal City-д Universal Hilton & Towers, The Sheraton Universal Hotel, Universal City Walk зочид буудлууд, мөн төрөл бүрийн дэлгүүрүүд, ресторанууд, 18 тэнхимтэй Universal Cinema кино театр, 7 тэнхимтэй IMAX театр зэрэг багтана.

Цагийн хуваарь: Даваа-Баасан гаригт 10:00-18:00. Бямба гаригт 09:00-20:00. Ням гаригт 09:00-18:00    

Байршил: 100 Universal City Plaza, Universal City, CA 91608, United States

Нийтийн тээврээр очих бол метроны red line улаан шугамаар Universal City/Studio City-д хүрэх боломжтой.     

Дэлгэрэнгүй үзэж судлах энд дарна уу 

 

Hollywood Walk of Fame

Оддын гудамж нь 2.1км үргэлжлэх бөгөөд 2,600 гаруй ододтой, мөн ойролцоогоор 20 орчим од жил бүр нэмэгддэг.  

Цагийн хуваарь: 24/7 (Төлбөргүй)         

Байршил: 6801 Hollywood Blvd

Нийтийн тээврээр очих бол метроны red line улаан шугам Highland, Vine 2 зогсоолд зогсоно.     

Дэлгэрэнгүй үзэж судлах энд дарна уу  

Santa Monica Pier

Жилийн турш тааламжтай уур амьсгалтай учир олон олон жуулчид далайн эрэгт амарч зугаалахаар очдог. 21.5 км үргэлжилнэ. Santa Monica-д Pacific Park, гэр бүлээрээ амарч зугаалах боломжит парк, нарны энергиэр ажилладаг алсыг харагч, Aquarium, дэлгүүрүүд, зоогийн газрууд зэрэг цагийг хөгжилтэй өнгөрүүлэх зөндөө зүйлс бий.    

Үнэгүй Wi-Fi ашиглах боломжтой.  

Цагийн хуваарь: 24/7 (Төлбөргүй) 

Байршил: 200 Santa Monica Pier, Santa Monica, CA 90401, United States

Дэлгэрэнгүй үзэж судлах бол энд дарна уу

Rodeo Drive

Хээнцэр тансаг амьдралын хэв маяг, дэлгүүрүүд байрлах Beverly Hills-н төвд 3.22 км үргэлжлэн орших гудамж. Алдартай загвар зохион бүтээгчдийн дэлгүүрүүд, зочид буудал, ресторанууд байна.        

Дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарь: http://rodeodrive-bh.com/directory/              

Байршил: 295 Rodeo Dr, Beverly Hills, CA 90212, United States

Дэлгэрэнгүй үзэж судлах бол энд дарна уу

La Brea Tar Pits & Page Museum

Цагийн хуваарь: Өдөр бүр 09:30-17:00       

Төлбөр: Том хүн $15, Хүүхэд 3-12 насны $7, Нярай хүүхэд $0 /2 болон түүнээс доош насны/.

Сар бүрийн эхний Мягмар гаригт /7, 8-р сарууд орохгүй/ төлбөргүй байна. Төлбөргүй өдрүүдэд ачаалал ихтэй байдаг учир музейд баталгаатай орохын тулд билетээ урьдчилан захиалах нь тохиромжтой.                      

Байршил: 5801 Wilshire Blvd., Los Angeles, CA 90036

Дэлгэрэнгүй үзэж судлах бол энд дарна уу

The Nethercutt Collection

Хэрвээ та эртний эд, эдлэл, сонгодог загварын автомашины фен бол энэ газарт зочлоорой. Энэхүү цуглуулгад 1890-1990-ээд он хүртэлх Америк, Европын автомашинуудын байршуулсан байгаа ба эдгээр автомашинуудын түүх болон эздийн тухай бичсэн байдаг.

Мөн эртний тавилга, механик хөгжмийн зэмсгийн цуглуулга зэргүүд байдаг байна. Гаднах хэсэгт нь уурын зүтгүүр, вагоныг сэргээн засварлан байршуулсан.

Байршил: 15151 Bledsoe Street, Sylmar, California

Дэлгэрэнгүй үзэж судлах бол энд дарна уу

Эдийн засгийн хямралын үед арван найман тариаланчид цугларч, бүтээгдэхүүнээ шууд хэрэглэгчдэд борлуулах зорилгоор Вилшир булврын ойролцоох задгай талбайд лангуу байгуулав.Өдөр ирэх тусам зах зээл өргөжин тэлсээр  өдгөө хүнсний ногооны болон бусад хүнсний хоолны газрууд, ресторан,  дэлгүүрүүд байрладаг болсон. Та үнэт эдлэл, лаа, гал тогооны хэрэгсэл, тоглоом гэх мэт бүх зүйлийг олж авах боломжтой.

Зуны улиралд  Баасан гаригийн үдэш бүр үнэгүй тоглолт , төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг байна.

Байршил:  6333 West 3rd Street, Los Angeles, California

Дэлгэрэнгүй үзэж судлах бол энд дарна уу