Токио хотын тухай

Токио хотын тухай

Jan.08.2020

 

ОНГОЦНЫ БУУДАЛ: NARITA INTERNATIONAL AIRPORT

Narita International Airport нь Япон улсын Токио хотод байрлах 2 нисэх онгоц буудалны нэг нь юм. Олон улсын ихэнх нислэгүүд  Narita International Airport –с хийгддэг бөгөөд олон тооны гадаад зуулчид ирэх болон дамжин өнгөрдөг хөл хөдөлгөөн ихтэй онгоцны буудал юм.  Хотын төвөөсөө 60 км –н зайнд байрладаг . Нийт 3 терминалтай бөгөөд жилд дунджаар 40 сая зорчигч үйлчлүүлдэг байна. Терминал хооронд зорчигчдыг үнэгүй тээвэрлэдэг.

Хил гаалийн хуудас бөглөх заавар харах бол энд дарна уу

 

ОНГОЦНЫ БУУДАЛ ДОТОР БАЙРЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Day Rooms

"Транзит хийж байгаа зорчигч нарт зориулсан өдрийн зочид буудал"

Үнэ: Single өрөө – 1 цагийн 1540 иен / Twin өрөө -1 цагийн 2,470 иен . Нэмэлт цагийн төлбөр нь цаг тутам 770 иен (single) / 1,230 иен (twin)

Байршил: Терминал 1-н 3 давхарт, Central Bldg, Ажиллах цагийн хуваарь: 7:00-21:00 (20:00-д сүүлийн захиалга)

Terminal 2- н 3 давхарт , Satellite, Ажиллах цагийн хуваарь: 7:00-21:30 (20:30-д сүүлийн захиалга)

Day Rooms - Shower

"Транзит хийж байгаа зорчигч нар төлбөртэй шүршүүрт орох боломжтой"

Үнэ: эхний 30 минут нь 1030 иен,  хэрвээ нэмэлт минут шаардлагатай бол 15 минут тутам 520 иен-н төлбөр төлнө.

Байршил: Терминал 1 болон 2-н, 2-р давхарт

“Nine Hours” Capsule Hotel

"24 цагийн турш ажилладаг, цагаар болон хоногоор буудаллах боломжтой капсул зочид буудал"

Үнэ: 1 хоногийн 1500 иен / Өглөө 10 цагаас хойш 1 цаг тутамд 500 иен (шүршүүр үнэгүй). Буудаллахгүйгээр зөвхөн шүршүүрт орох бол 1 цагийн 1000 иен.

Байршил: Терминал 2-н B1 давхарт болон "Multistory Car Park" буюу олон давхар машины зогсоолын P-2-т байрладаг

Children’s Play Areas

"Дараагийн нислэгээ хүлээх зуур хүүхдүүдээ тоглуулах хэсэг"

Байршил: Terminal 1-н 2 давхарт , Domestic Services, Terminal 1-н 3 давхарт (Gates 41 and 51), Terminal 1-н 5 давхарт                      

Lounge

Хилийн шалганы дотор: Narita TraveLounge, цагийн хуваарь: 6:30-21:30

Хилийн шалганы гадна: Travelers’ Lounge "Rassurants", цагийн хуваарь: 8:00-20:00                    

Baby Care Facilities

"Нярай хүүхэд хөхүүлэх, хооллох, хуурайлах өрөө, мөн хүүхдийн тэрэг хэрэглэх шаардлага гарвал онгоцны буудлын мэдээллийн хэсэгээс авах боломжтой"

Байршил: Terminal 1-н 1-5 давхаруудад байрладаг (Satellite 5)

 

ХОТЫН ТӨВД ХҮРЭХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

МАШИН ТҮРЭЭС

Терминал 1 болон 2-с шууд түрээслэх боломжтой 5 компани үйлчилгээ үзүүлдэг. Терминал 3-т машин түрээсийн үйлчилгээ байхгүй.

Байршил: 1-р давхарт, буух хэсэгт              

ТАКСИ

Энгийн таксинаас гадна тогтмол төлбөртэй такси хотын тодорхой газруудруу явдаг. Үнэ: 16000-26500 иенийн хооронд байдаг. 

Байршил: Терминал 1-н 15 дугаарын зогсоол, Терминал 2-н 30, 31А зогсоол                                 

НИЙТИЙН ТЭЭВЭР

Keisei Skyliner: Хямд 2200 иен, хугацаа богино, чиглэл хягаарлагдмал цахилгаан тэрэг. 

Лимузин автобус: Токио өртөө, Шинжикү өртөө, Дисней-Лэнд болон төвийн зочид буудлууд гэсэн чиглэлтэй. Нэг талдаа 3100 иен.

 

ТОКИО ХОТОД ЗААВАЛ ОЧИЖ ҮЗЭХ ГАЗРУУД

Tokyo Imperial Palace Area

Япон улсын эзэн хааны амьдардаг ордон бөгөөд зөвхөн 1 сарын 2 болон 12 сарын 23нд бүх нийтэд нээлттэй болдог байна. Ордны зүүн цэцэрлэг жилийн 4 улирал олон нийтэд нээлттэй байдаг ба инторын модны цэцэг дэлбээлхийг харахад тун тохиромжтой газар юм. 

Цагийн хувиарь: 09:00-16:00 

Ryogoku Kokugikan

Сумогийн барилдааныг үзэх боломжтой спортын ордон бөгөөд барилдааны бус саруудад үнэгүй орох боломжтой.  

Барилдааны сарууд: 1, 5, 9 сар

Онцлог: Сумогийн аваргуудын түүхийг харуулсан Edo-Tokyo музейг хамтад нь үзэх боломжтой.

Tokyo Tower

Хамгийн өндөр байгууламж биш боловч Токио хотын бэлэг тэмдэг, дотор нь ресторан, кино театр болон музей байдаг. 

Үнэ: Том хүн 900 иен хүүхэд 350 иен (4 ба түүнээс доош настай). 

Цагийн хувиарь: 09:00-23:00 

Disneyland & DisneySEA

Алдарт "Walt Disney"-н "Disneyland" парк нь хүүхдэд зориулсан байдаг бол "DisneySEA" парк нь том хүмүүсд илүү тохиромжтой тоглоом уух зүйлсээр үйлчилдэг байна.

Үнэ: Нэг өдрийн орох тасалбар - Том хүн 6900 иен, өсвөр насны хүүхэд 6000 иен (12-17 нас), хүүхэд 4500 иен (4-11 нас).        

Akihabara Electric Town

Хамгийн олон төрлийн цахилгаан барааг эндээс худалдаж авах боломжтой. Техник технологийн дэвшил шинэ бүтээгдэхүүн бүхэн энд байдаг байна. Мөн Японы Аниме хүүхэлдэн кинотой холбоотой дэлгүүрүүд маш олон байдаг учир ойролцоо караоке, тоглоомын төв, ресторан кафенуудад залуучуудаар дүүрэн байдаг.                      

Shibuya

Маш олон алдартай кино болон фото зурганаас харах боломжтой дэлхийн хамгийн алдартай замын гарц. Өнгө өнгийн гэрэл чимэглэл болсон энэхүү гудамжны гарцаар нэгэн зэрэг олон хүмүүс зөрөлддөг боловч хэзээ ч хоорондоо мөргөлддөггүй байна. Галзуу хурд кинонд гардаг Токио хотын энэхүү гарцаар гарахыг хүсвэл Шибуяад очоорой. 

 

ТОКИО ХОТЫН ШИЛДЭГ ЗОЧИД БУУДЛУУД

Hotel New Otani

Imperial Hotel

Ritz Carlton 

The Capitol Hotel

Wired Hotel

The Prince Gallery Tokyo Kioicho

 

ТОКИО ХОТЫН ШИЛДЭГ РЕСТОРАНУУД

Эх сурвалж: www.eater.com

Tonki

Ginza Kazami

Muginae

Tamawarai

Udon Maruka

Otako

 

;