Хүслийн аялал Орос улс - Москва хот

Хүслийн аялал Орос улс - Москва хот

Nov.22.2019

Москва нь ОХУ-н нийслэл хот. 2015 оны тооллогын дүнгээр 12,197,596 оршин суугчтай. Үүнээс үзвэл Орос болон Европын тэргүүн их, дэлхийн аравт ордог хот, дэлхийн нэгэн томоохон хот юм. Дорнод Европын тэгш талын төв хэсэгт Москва голын эрэгт байршсан. Европ тив дэх хамгийн том хотод тооцогддог бөгөөд газар нутаг нь дэлхийд дээгүүрт жагсана. Москва улсынхаа улс төр, эдийн засаг, шашин, санхүү, боловсрол, тээврийн төв нь юм.

Москва хотод үзэж болох газрууд 

Кремль-н ойролцоох Александровский сад /Alexander Garden/ нь уран хийц бүхий хөшөө дурсгал, үзэсгэлэнт цэцэгсийн талбай, түүх дурсгалаар алдартай. Kremlin Kutafya цамхагын урд Дэлхийн 2 дугаар дайнд амь эрсэдсэн баатруудын дурсгалд зориулсан Мөнхийн Дөл гэрэлтэн байна. Кремль-с Улаан талбайг чиглэн алхахад Оросын түүх дурсгалыг дүрслэн өгүүлэх урлагын бүтээлүүдийн гайхалтай цуглуулга бүхий Үндэсний түүхийн музей/State History Muzeum байна. Улаан талбайн баруун талд хамгийн хуучны, содон их дэлгүүр GUM байна.

Дэлхийд алдартай Большо́й /Bolshoi/ театрын ойролцоо Кремль-с холгүй, Оросын гол гудам Tverskaya street-д 2 үзэсгэлэнт усан оргилуур бүхий театрын талбай байна. Bolshoi Theatre, Maly Theatre, Russian Academic Youth Theatre (RAMT) гэсэн 3 театр байрладаг учир Театрын талбай гэж нэрлэдэг байна.

Saint Basil's Cathedral: ЮНЕСКО Дэлхийн соёлын өв-д бүртгэгдсэн улсынхаа билэг тэмдэг болох Собо́р Васи́лия Блаже́нного сүм нь Улаан талбайд байдаг бөгөөд 1555-1561 оны хооронд баригдсан ба дотор нь 10 сүм байдаг байна.   

Цагийн хуваарь: Сар бүхийн эхний Лхагва гаригт амарна.

11:00-18:00 цагийн хооронд ажиллана, гэхдээ тухайн сарын цагийн хуваарийг урьдчилан шалгах хэрэгтэй.

Төлбөр: 500 рубль 


Улаан талбай:  Москва хотын билэг тэмдэг болох хотын төв талбай Кра́сная пло́щадь нь аялагч жуулчдын заавал очих газруудын эн тэргүүнд байна. Талбай нь 330 орчим метрийн урт, 70 метрийн өргөн бөгөөд ЮНЕСКО Дэлхийн соёлын өвд Кремль-н хамт 1990 онд бүртгэгдсэн байна.


Moscow Kremlin : Өмнө хэсэгт Москва гол, зүүн хэсэгт Saint Basil's Cathedral, Улаан талбай, баруун хэсэгт Alexander Garden-р хүрээлэгдэн орших бөгөөд таван ордон, дөрвөн сүм, Кремль-н хана, Кремль-н цамхагаар бүрдэн орших цогцолбор юм. ЮНЕСКО Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн энэхүү цогцолбор нь одоо Ерөнхийлөгчийн ордон бөгөөд мөн музейн хэлбэрээр давхар ашиглагдаж байгаа. 2017 онд 2,746,405 жуулчид хүлээн авсан. Танхимд нэвтрэхэд төлбөргүй харин алдарт болор сан тэнхим дотор орж үзэхэд тасалбар авна. Нэмж хэлэхэд Кремль-н хана болон цамхагыг 1485-1495 онд Италийн мэргэжилтнүүд бүтээн босгосон байна.    

Ойролцоох метроны буудлууд: Okhotny Ryad and Biblioteka Imeni Lenina (Sokolnicheskaya Line), Teatralnaya (Zamoskvoretskaya Line), Ploshchad Revolyutsii (Arbatsko-Pokrovskaya Line), Arbatskaya (Arbatsko-Pokrovskaya Line), Alexandrovsky Sad (Filyovskaya Line), and Borovitskaya (Serpukhovsko-Timiryazevskaya Line) 

Цагийн хуваарь: 10:00, 12:00, 14:30, 16:30 цагуудад үзэх боломжтой. Өглөө 10:00 цагаас орой 18:00 цаг хүртэл ажиллана.

Төлбөр: 700 рубль


Зарядье Парк: Улаан талбайтай зэргэлдээ байх Парк Зарядье нь 480 сая гаруй долларын хөрөнгөөр 2014-2017 онд бүтээн байгуулагдаж 2017.09.09-нд нээгдсэн. Парк нь 70 метрийн өндөр хөвөгч гүүр, мэдээллийн төв, мөсөн агуй /70 тон орчим ус шаардагдсан/, концертын тэнхим /том 1560 суудалтай, жижиг 400 суудалтай/, лекц илтгэлийн тэнхим /том 1500 үзэгч, жижиг 400 үзэгч/, үзэсгэлэнгийн тэнхим, газар доорх музей зэрэг олон олон тэнхим хэсгүүдээс бүрдэнэ.    

Цагийн хуваарь: Парк 24/7, Павилонууд Даваа гаригт 14:00-20:00. Мягмар-Ням гаригт 10:00-20:00


Большо́й теа́тр: Москва хотын түүх дурсгалт театр бөгөөд балет болон дуурийн жүжиг тоглолт үзүүлбэр үзүүлдэг. Большо́й балет, Большо́й дуурь нь хамгийн ахмад, олонд танигдсан дэлхийд алдартай компани ба балет нь 200 гаруй бүжигчидтэй, мөн дэлхийд алдартай балетын академ сургуультай байна.    

Тоглолт үзүүлбэрийн үнэ 100 рубль-с 15,000 рубль хооронд байна.


Гóрького Парк: Центральный парк культуры и отдыха (ЦПКиО) имени Горького нь 1928 онд нээгдэж, Макси́ма Гóрького -н нэрээр нэрлэгдсэн Москва хотын төв парк бөгөөд 2018 оны 8 дугаар сард 90 жилийн ойгоо тэмдэглэсэн байна. Паркд олон олон тоглоомын талбай, унадаг дугуй түрээслэх дугуйн зам, спорт байгууламж, усан завь түрээслэн зугаалах, цөөрмийн эрэгт амрах, усан оргилуур бүхий цэцгийн хүрээлэнгээр зугаалах, хөгжмийн хамтлагуудын тоглолт, фестиваль арга хэмжээнүүд, кафе, ресторанууд орчин үеийн урлагийн музей болон хүүхэд, насанд хүрэгчдэд зориулсан маш олон зочлох газрууд бий. Долоо хоногт 290,000 гаруй хүмүүс зочлон очдог байна.

Мөн парк-д үнэгүй WI-FI хэрэглэх боломжтой.

Коло́менское нь анхны урц оройтой, чулуун сүм бөгөөд 1994 онд ЮНЕСКО Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн, Москва хотын төвөөс зүүн өмнө хэсэгт хэдэн км-н зайд оршино.

Цагийн хуваарь: Даваа гаригт амарна. Мягмаг-Баасан, Ням гаригт 10:00-18:00, Бямба гаригт 11:00-19:00 /4.01-9.30 зуны хуваарь/

Третьяковская Галерея-н түүх 1856 оноос эхлэлтэй, Улсын Третьяковын Галерей нь Москва хотын хамгийн эртний музей бөгөөд XII зууны Оросын уран бүтээлчдийн уран зураг, уран баримлуудаар баялаг сан хөмрөгтэй. 180,000 гаруй үзвэртэй.

Цагийн хуваарь: Даваа гаригт амарна. Мягмар-Лхагва, Ням гаригт 10:00-18:00. Пүрэв-Бямба гаригт 10:00-21:00.Төлбөр 500 рубль.

The Cathedral of Christ The Savior: Дэлхийн 2 дахь өндөр Отодокс шашны сүм, анхны сүмийг 19-р зууны үед бүтээн босгож эхэлсэн ба 40 гаруй жилийг зарцуулсан байна. 1931 онд Зөвлөлтийн удирдагч Ио́сиф Ста́лин-ы тушаалаар нураасан хэдий ч 1937-1941, 1995-2000 онд тус тус дахин бүтээн босголт хийгдсэн.

Цагийн хуваарь: 09:00-19:00

Арбатын гудамж нь 15-р зуунаас хойш оршин буй түүхэн дурсгалт барилга байгууламж бүхий 1 км орчим үргэлжлэх худалдааны болон жуулчны хуучны гудамнуудын нэг юм. Урлаачдын гэр гэгдэх энэхүү гудманд та хөрөг зургаа зуруулах, гудамжны концерт үзэх, үндэсний хоол амтлах, бэлэг дурсгалын дэлгүүрт зочлох боломжтой. Кремль-н хана-тай ойролцоо буюу 800 метрийн зайд бий.


 

ГУМ Их Дэлгүүрт 200 гаруй дэлгүүр, брэнд дэлгүүр, зоогийн газрууд байдаг бөгөөд шоппингийн диваажин гэж хэлж болно. 1893 онд үндсэн их дэлгүүр GUM нээгдсэн бөгөөд барилгын уран хийц нь гайхалтай, та дэлгүүр хэсэх зорилгогүй ч гэлээ очиж үзэхэд харамсахгүй.    

Цагийн хуваарь: Өдөр бүр 10:00-22:00


Алдарт Сталины 7 өндөрлөг буюу эгч дүү долоо : Сталинские высотки нь 1947-1953 оны үед баригдсан гоёмсог, готик маягийн 7 өндөр барилга байдаг. Эдгээр барилгуудын онцлог нь бүгд шовх нарийн оройтой бүхий дээрээ таван хошуутай байдаг.

  • Украина зочид буудал - 206м өндөр, 34 давхар
  • Котельнический эрэг дээрх 500 гаруй айлын орон сууцны барилга / Kotelnicheskaya-Embankment Apartments, 176м өндөр, 32 давхар/
  • Кудринскийн барилга / Kudrinskaya Square Building, 154м өндөр, 24 давхар/
  • Хилтон Москва Ленинградская / Hilton Moscow Leningradskaya Hotel, 136м өндөр 5 одтой зочид буудал/
  • ОХУ-ын гадаад хэргийн яамны барилга /172м өндөр, 27 давхар уг барилгад Гадаад хэргийн яамнаас гадна Дотоод эдийн засгийн харилцаа холбооны яам, Худалдааны яам байрладаг/
  • Ломоносовын нэрэмжит Москвагийн ИХ Сургуулийн төв байр / The Moscow State Unitersity, 7 өндөрлөг дотроо хамгийн өндөр нь буюу 236м өндөр, 36 давхар/
  • Машин үйлдвэрлэлийн яамны барилга / The Red Gate Building, 138м өндөр, 24 давхар/

 

Нислэгийн тийз захиалах утас: 70105050

ӨМНӨХ ДУГААРЫГ УНШИХ