Өөрийн ертөнцийг тэлээрэй - Парис хот

Өөрийн ертөнцийг тэлээрэй - Парис хот

Apr.18.2019

Нэг их өндөр биш ч сэтгэл татам харагдах барилга байшингууд энэ хотын дүр төрх. Бүгд нэг өнгөтэй, бас хэлбэр загварын хувьд ч төстэй. Гэхдээ эртний уран барилгын гайхамшгийг энд цогцлоож чадсан. Энэ бол Сена мөрний эрэг дээрх Парис хот.

Парис нь Францын улс төр, эдийн засаг, соёлын төв бөгөөд нийт гурван нисэх онгоцны буудал, зургаан толгой төмөр замын буудалтай Франц улсын зам тээврийн чухал зангилаа цэг болдог. Сена мөрний эргийн нэг хэсэг нь өнөөдөр ЮНЕСКО-ийн дэлхийн өвд багтах ба ЮНЕСКО-ийн төв байр нь өөрөө тус хотод байхаас гадна Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төв байрууд ч энэ хотод байдаг.

Парист зугаалж, алхахад хамгийн тохиромжтой улирал нь ч хавар. Дөрөв ба таван сар эсвэл ес, аравдугаар сар Siene голын эргээр орших юм бүхэн зөвхөн таны хамгийн нандин мэдрэмж хайрын сэтгэлийг хөглөхөд зориулагдсан мэт байдаг.

Сена мөрөн: Ном зохиол болгонд шахуу гардаг Сена гол Францын хамгийн урт хоёр голын нэг юм. Сена гол Парис хотыг хоёр хуваадаг бөгөөд голын эрэг дагаад Парисын гол барилгууд болох Louvre музей, D`Orsey музей, Notre Dame, Eifel цамхаг оршино. Та бүхэн Сена голоор усан онгоцны аялалд гарах хөтөлбөрт хамрагдвал бүгдийг харах боломжтой.
 

Эйфелийн цамхаг: 1889 онд дэлхийн үзэсгэлэнд зориулан инженер Густав Эйфелийн барьсан Эйфелийн цамхаг өдгөө Парис хотын гол өнгө төрх, таних тэмдэг болж байна. Нэг хүн ойролцоогоор 13 евро төлж дээш гарах эрхийг авдаг. Цамхаг 3 давхартай бөгөөд хамгийн өндөрлөг цэгт нь гарч хотыг бүхэлд нь тольдох үнэхээр гайхамшигтай. Цамхагийн давхар бүрт энэхүү цамхагийг үзэхээр ирсэн хүмүүст зориулсан үйлчилгээний газрууд ажилладаг. 3-р давхарт Густав Эйфелийн лааны тосон баримал байдаг байна. Цамхаг маш олон хүний хөлс хүчээр бүтсэн бөгөөд 700-аад зураг төслийг гаргаж, 18 мянган хэсэг төмөр конструкцыг 2.5 сая гангаар холбосон гэсэн тоо баримт байдаг. Шөнийн цагт Эйфелийн цамхаг улам ч сэтгэл хөдлөм  харагддаг. Анх цамхагийг 1000 ширхэг дэнгээр гэрэлтүүлдэг байсан бол энэ тоо нэмэгдсээр одоо 20 мянган гэрэлтэй болжээ.

Луврын музей: Францын үе үеийн хаадын ордон байсан Луврын музей жуулчдын хамгийн дуртай очих газрын нэг. Францын Хувьсгалын үед уг ордонг музей болгон ашигласан. 1988 онд инженер Иоч Минглей Луврын музейн гол хаалган дээр 20 метрийн өндөртэй пирамид босгосон байна. Музейд урлагийн ховор нандин олон бүтээл байдгийн дотор Мона Лизагийн хөргийн жинхэнэ эх нь бий. Музейн үзмэрийн нэг удаагийн ээлжинд 300 мянга гаруй уран зураг, урлагийн бүтээл дэлгэн тавигддаг. Микеланжелогоос авахуулаад Донателло зэрэг дүрслэх урлагийн суутнуудын шилдэг бүтээлүүд чухамдаа энэ музейд хадгалагдаж байгаа билээ. 

Notre Dame: Суут Виктор Хюгогийн “Нотрдамын бөгтөр хүн” романаас бид бүхэн Notre Dame-тай танилцаж амжсан. 1345 онд баригдаж дууссан уран барилга, архитектурын гайхалтай өвөрмөц шийдэл бүхий уг сүм 6000 гаруй хүн багтаах зай талбайтай. Өөр хоорондоо огтын адилгүй загвараар бүтээгдсэн 3 хаалгатай Нотрдамд бүтэн сайны мөргөлийн ёслолын үеэр очиход үнэхээр сүрдэж биширмээр байдаг. Гадаах цэцэрлэг гэхэд л гоёмсог мод, цэцэгсээр дүүрэн диваажин адил орчин, олон зууны уламжлал, шашны ариун нандин дэг жаяг бүхэн Notre Dame-ын давтагдашгүй имижийг бүрдүүлдэг.Сүмийн доторх уран барилгын хэлбэр загвар, донж төрх дуу алдмаар, үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан. Бас хөгжим нь үнэхээр гайхалтай.Нотре Дамийн сүм нь Францын төдийгүй Европ тивийн уран барилгын Готик хэв маягийн хамгийн тансаг жишээг харуулж чаджээ. Тиймээс ч Готик стилиэр баригдсан анхны үеийн сүмүүдийн нэгд тооцогддог юм билээ. Мөн анх удаа аркан холболт ашигласан барилгуудын нэг.

Элисейн талбай: 1667 онд уран барилгач Ленотрын удирдлагаар зугаалгын бvс бий болгосон.Энд жил бvрийн долдугаар сарын 14 (Бастилийг эзэлсний өдөр), арваннэгдvгээр сарын 11 (дэлхийн I дайн төгссөн)-нд цэргийн парад уламжлал болгон зохиодог. Yvнээс гадна vндэсний бахархал оргилох мөчид Парисынхны цуглаж, баярласан сэтгэлээ хуваалцдаг газар.Елисейн талд олон кинотеатр, автомашины томоохон компаниудын арилжааны төв, нэртэй кабаре “Лидо”, хөгжмийн зэмсгийн том дэлгvvр “Virgin Megastore”, янз бvрийн орны жуулчны агентлагууд бий.

Помпидогийн төв: Парис хот зөвхөн эртний хаад, дээдсийн үлдээсэн өв баялгийг л агуулсан гэвэл өрөөсгөл ойлголт болох юм. Францын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн бүр нэрээ мөнхлөх, ард түмэндээ хэрэгтэй нэгэн том байгууламж үлдээхийг эрмэлздэг. Түүний нэг гэрч бол Ерөнхийлөгч асан Жорж Помпидо орчин үеийн хэв маягаар “Помпидогийн төв”-ийг бариулан орчин үеийн урлагийн өвийг хадгалсан явдал юм.

Euro Disney: Энхрий бяцхан үрс төдийгүй насанд хүрэгчид бидний хүртэл алжаал тайлан цэнгэн хөгжилдөх боломжтой газар бол Euro Disney. Гурван хэсгээс бүрдэх бөгөөд Disney park, Disney studios ба Villages. Энд хүүхдүүдийн дуртай үлгэрийн баатруудаас авахуулаад үлэмж том rollercoast гээд сонирхолтой бүхнээр дүүрэн бөгөөд Euro Disney-д та бараг бүтэн нэг өдрийг зарцуулах хэрэг гарна.

Shopping: Дэлхийн хувцас загварын нийслэл Парист брэнд хувцаснууд, үнэртэн, гоо сайхны бараанууд, гоёлын гутал, цүнхнүүд гайхалтай өргөн сонголттой .“Сансрын” үнэтэй брэнд дэлгүүрүүдээс аваад дундаж фирмүүд, цаашилбал бүр хямд барааг ч эндээс сонгох боломжтой.Дэлхийн үнэтэй брэндүүд бүгд нэг дор байдаг газар бол The rue d`Alesia. Galeries Lafayette бол хүний хэрэгцээт бүх зүйлийг нэгэн дээвэр дор цуглуулж чадсан дэлхийд зартай том худалдааны төв билээ. Мөн Champs Elysees өргөн чөлөөний хоёр талаар байрлах төрөл бүрийн дэлгүүрүүдээс худалдаа хийж болох юм. Бэлэг дурсгалын зүйлс энэ мэт хөл ихтэй газарт хаа сайгүй гудамжинд зарах бөгөөд үнэ хаялцаарай. Дашрамд сануулахад бүтэн сайн өдөр том дэлгүүрүүд ажилладаггүй. 

Шөнийн цэнгээн : Парист шөнийн цагаар гарч цэнгэхэд хэдийд ч байсан оройтохгүй. Шөнө дунд жинхэнэ утгаараа зугаа цэнгэл эхэлдэг газрууд гэвэл Le lido, Crazy horse saloon, Bal du Moulin Rouge, Les Folies Bergere. Эдгээр газрууд гайхамшигтай үзүүлбэр, орчин, уур амьсгалаараа таныг илбэднэ. Харин Olimpia бол дэлхийн цуутай одод, алдарт уран бүтээлчдийн амьд тоглолт болдог концертын танхим бөгөөд үүгээрээ дэлхийд алдартай.

Энэ бүх дурсгалт газар, үзвэрийн төв цэгээ нийтийн тээврийн бүхий л хэрэгсэлтэй холбож өгчээ.Энэ сайхан хотыг алжаалгүй сонирхож баясахад үйлчилгээний газар, хоолны газар ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Төрөл бүрийн хоолны газар, хүнд хүрсэн үйлчилгээ, найрсаг харилцаа, үйлчлүүлэгчээ хүндэтгэх нь гайхамшигтай.

Аэр Маркет ХХК болон Турк Эйрлайнс авиакомпани хамтран энэ жилийн хамгийн том урамшуулалтай 20 азтантай урамшуулалт аяныг эхлүүллээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу!

Үргэлжлэх хугацаа: 1 сар (4 сарын 8 - 5 сарын 8)