Өөрийн ертөнцийг тэлээрэй - Франц улс

Өөрийн ертөнцийг тэлээрэй - Франц улс

Apr.17.2019

Албан ёсоор Бүгд Найрамдах Франц Улс (République française) хэмээн нэрийддэг Франц улс Өрнөд Европт оршдог. Европ дахь үндсэн орноос гадна далайн чанад газар нутагтай. Францын үндсэн орон өмнө зүгийн Газрын дундад тэнгисээс, умар зүгт Ла-Маншийн хоолой, Умард тэнгис, дорно зүгийн Рейн мөрнөөс өрнө зүгийн Атлантын далай хүрнэ.

  • Нийслэл : Парис
  • Том Хотууд : Парис, Марсель, Лион, Тулуз, Ницца
  • Хүн ам : 66,616,416
  • Мөнгөний нэгж: Евро (EUR)

Франц орон бол уянгалаг сайхан хэл, гайхалтай хотууд болон тансаг далайн эргээрээ алдартай билээ.

Уур амьсгалын гурван төлөвтэй:

  • баруун хэсэгтээ далайн чийглэг уур амьсгалтай
  • өмнө зүгт Газрын дундад тэнгисийн уур амьсгалтай
  • төв ба зүүн хэсгээрээ эх газрын уур амьсгалын шинж давамгайлдаг.

Үүгээр ч зогсохгүй Франц маягийн хоол нь маш амттай байдаг. Талх, бяслаг, дарс  3 нь Франц хүнсний соёл, зан заншилд чухал үүрэгтэй. Франц улс 300 гаруй  нэр төрлийн талхыг үйлдвэрлэдэг. Мөн хоол идэх үедээ ширээн дээр нь заавал талх байдаг.  Хоол идсэний дараа хоолоо шингээхийн тулд дарс хэрэглэдэг байна. Тэдний хоол идэх нөхцлийг энэ гуравгүйгээр төсөөлөшгүй.

“Дарс бол франц хүний төрөлх ундаа, таних тэмдэг мөн” гэж зан заншил судлаач Роланд Бартес нэгэнтээ хэлжээ Дарс зооглох нь францчуудын ахуй амьдралын хэв маяг бөгөөд өдгөө ч үндэсний төрх буюу “үндэсний үнэт зүйл” хэвээр байна. Усан үзэм тариалах муж болон ойр орчим, нийт Франц даяар дарстай холбоотой өвөрмөц заншил, зан үйл, хэлц хэллэг хэдэн зуугаар бий.

Монгол Улсын харьяат иргэд байх хугацаанаасаа үл хамааран Франц Улсын нутаг дэвсгэрт заавал визтэй зорчино.Таны аяллын хугацаа 90 хоногоос илүүгүй бол богино хугацааны буюу Шенгений виз, хэрвээ байх хугацаа тань 90 хоногоос дээш бол урт хугацааны виз мэдүүлэх шаардлагатай.

Аэр Маркет ХХК болон Турк Эйрлайнс авиакомпани хамтран энэ жилийн хамгийн том урамшуулалтай 20 азтантай урамшуулалт аяныг эхлүүллээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу!

Үргэлжлэх хугацаа: 1 сар (4 сарын 8 - 5 сарын 8)

;