Өөрийн ертөнцийг тэлээрэй - Турк Улс

Өөрийн ертөнцийг тэлээрэй - Турк Улс

Apr.09.2019

Турк улс нь гайхамшигтай байгалийн тогтоц, давтагдашгүй түүх дурсгал, археологийн үлдэгдлүүд, жилээс жилд хөгжиж буй аялал жуулчлалын салбар, зочломтгой ёс заншил, боломжийн үнээрээ зочид гийчин, жуулчдын сэтгэлд хүрч чадсан улс юм. Эдгээр олон сонголтуудыг аваад үзэхэд, Турк улс нь сүүлийн үед дэлхийд нэр хүндтэй аялал жуулчлалын төв болоод байгаад гайхах зүйлгүй.
Турк улс нь цаг уурын өвөрмөц тогтолцоотой бөгөөд нэг өдөр, нэгэн цаг мөчид дөрвөн улирал нэгэн зэрэг болж байдаг.
Гурван талаараа тэнгисээр хүрээлэгдсэн, нутаг дэвсгэрийнх нь хил хязгаарууд нь далайн эрэг, наран шарлагын газар, арлууд, булан тохой, боомт, хойгуудаар хүрээлэгдсэн байдаг. Зуны улирал 8 сар гаруй үргэлжилдэг газруудад нь аялал жуулчлалын олон арга хэмжээ зохиогдохын зэрэгцээ өвлийн спортыг төрөл төрлөөр нь хөгжүүлж чадсан сүрлэг уулс, хөндий, гол, нуур, хүрхэрээ, агуйнууд энд тэндгүй оршино.
 

Турк Улсын талаар товч мэдээлэл:

Албан ёсны нэр : Бүгд Найрамдах Турк Улс
Тунхагласан огноо : 1923 оны 10 сарын 29
Нийслэл : Анкара хот
Хамгийн том хотууд : Станбул, Анкара, Измир, Адана, Анталъяа
Нутаг дэвсгэрийн хэмжээ : 783,52 km2
Газарзүйн байршил : 26° - 45° зүүн уртраг, 36° - 42° хойд өргөрөгт байрладаг
Хиллэдэг улсууд : Грек, Болгари, Гүрж, Армени, Азербайжан, Иран, Ирак, Сири
Усан хилүүд : Өмнөд хэсгээрээ Газар дундын тэнгис, баруунаараа Эгийн болон Мармарын тэнгис, хойгуураа Хар тэнгисээр хиллэдэг. 
Албан ёсны хэл : Турк хэл
Мөнгөн тэмдэгт : Турк лира

Олон улсын утасны код : +90

Албан ёсны амралт : Амралтууд хоёр төрөл байх бөгөөд шашны баярууд /Рамазан, Курбан/ жил бүр өөр өөр өдөр тохиодог. Үүнээс гадна олон нийтээрээ амардаг тэмдэглэлт өдрүүд нь : 
1. 1 сарын 1 : Шинэ жил 
2. 4 сарын 23 : Хүүхдийн баяр
3. 5 сарын 1 : Ажилчдын баяр 
4. 8 сарын 30 : Ялалтын баяр 
5. 10 сарын 29 : Улс тунхагласны баяр

Виз : Монгол Улсын иргэнд 30 хоног визгүй, харин визтэй улсуудын хувьд орох визийг онгоцны буудал дээрээс авах боломжтой.
Хоол хүнс:Турк гал тогоо амттай сайхан хоолоор баялаг бөгөөд Европ, Ази, Газар дундын орнуудын соёлыг хослуулсан байдгаараа онцлог юм.
Харилцаа холбооны үйлчилгээ. Турк улсын хэмжээнд 3G үйлчилгээ үзүүлдэг, улсынхаа хэмжээнд 95%-д нь сүлжээ нь бүрэн нэвтэрсэн үүрэн телефоны 3 оператор байдаг. Харин интернэт сүлжээний хувьд нутаг дэвсгэрийн өнцөг булан бүрт нэвтэрсэн.

Цанын хорхойтнууд, уулын спортоор хичээллэгсэд, цэвэр агаарт алхах дуртай хүмүүс, анчдын хувьд Турк улсад хорхойгоо даран, насан туршдаа мартахааргүй, дурсамжтай сайхан өдрүүдийг өнгөрүүлэх боломжтой. Үүний зэрэгцээ Турк улс нь олон, том задгай байгалийн музей, Анатолийн хойгоос төрөн гарсан соёл, иргэншлийн өлгий нутаг юм. Мөн сүүлийн үед түгээмэл болоод байгаа Эмчилгээний жуулчлалын хувьд хамгийн ихээр олны анхаарлыг татаж буй Турк улс нь эрүүл мэндийн байгууллагаар баталгаажсан олон рашаан, сувилал, усан болон шавар эмчилгээний төвүүдтэй гэдгээрээ олны анхаарлыг татахуйц баялагтай орон. 

Исламын болон Христийн шашнаас авахуулаад түүхэнд нэрээ үлдээсэн тоо томшгүй шашны төвүүдийн огтлолцлын цэгт байрладаг Турк оронд аль ч шашинтай хүн очсон өөрийн шашинтай холбоотой ариун дагина сүмүүдийг үзэж сонирхон, эртний булш, олдвор, үлдэгдлүүдийг үзэх боломжтой юм.

Туркийн ард түмний нэг том соёл нь цайны соёл. Нэг жижигхэн аягатай цай нь нэгээс гурван турк лир. Аяганы хэмжээ нь ойролцоогоор 100 грамм орчим юм уу даа. Хаа сайгүй цайлж болох ямар л газар байна нөгөө хөөрхөн жижигхэн аягатай цайгаа уугаад, тамхиа татаад юм яриад суучихна. Цайгаа ойр орчмын газрууддаа дуудлагаар хүргээд өгчихдөг. Зөвхөн тэр цайгаараа гэхэд л овоо хэдэн лирийн орлого олчихдог. Олон зууны туршид амьдралынх нь нэгэн хэв маяг болсон соёлын салшгүй өв бол Туркийн ард түмний цайны соёл ажээ. Хаа сайгүй байх зочид буудлын хүлээн авагч нь ирсэн зочноо найрсгаар хүлээн авч нэн түрүүн мөнөөх цайгаараа л дайлна.

Аэр Маркет ХХК болон Турк Эйрлайнс авиакомпани хамтран энэ жилийн хамгийн том урамшуулалтай 20 азтантай урамшуулалт аяныг эхлүүллээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг Аэрмаркет-н Facebook  хуудаснаас болон 7010-5050  дугаараас лавлана уу!

Үргэлжлэх хугацаа: 1 сар (4 сарын 8 - 5 сарын 8)