Бяцхан-Үрс Эрүүл-УУШИГ аян

Бяцхан-Үрс Эрүүл-УУШИГ аян

Oct.02.2018

   Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд өвлийн эхэн цаг мөчид агаарын бохирдол эрс нэмэгдэж бага насны хүүхдүүдийн дунд ханиад томууны дэгдэлт ихэсдэг. Хүүхдийн өвчлөл ихэсч, хүүхдийн эмнэлэгүүд ачааллаа дийлэхээ больж, өвчтөнүүд шаардлагатай тусламж үйлчилгээ авахад хүндрэл үүсдэг байна. Тиймээс ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор “Аэр Маркет” ХХК-ны хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд алслагдсан дүүргүүдийн хорооны 15000-29000 насанд хүрсэн хүн, 0-5 насны 1000-2000 орчим бага насны хүүхэд хүрч үйлчилдэг өрхийн эмнэлэгүүдэд утлагын аппарат бэлэглэлээ. Ханиад томууны эд дэгдэлтийн үед маш хэрэгтэй зүйл байна гээд өрхийн эмнэлэгийн эмч сувилагч нар баяртайгаар хүлээн авлаа.