Багц аялал

Яньян, СӨҮЛ аялал

Үнэ: 4,590,000₮

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99085050, 99083650, 99104650 утсаар лавлана уу.

СОЛОНГОС-СӨҮЛ ВИЗГҮЙ АЯЛАЛ

6 ӨДӨР 5 ШӨНӨ

 


ӨДӨР 1: УЛААНБААТАР-ЯНЬЯН-СӨҮЛ

Улаанбаатар хотоос өглөө 06:00 цагт МИАТ ТӨХК-н тусгай нислэгээр БНСУ-н Ганвон мужийн Яньян онгоцны буудал руу ниснэ. Нислэгийн нийт цаг 3 цаг үргэлжлэх ба Солонгос, Монголын хооронд 1 цагийн зөрүүтэй. Орон нутгийн цагаар Солонгост өдрийн 10:40 цагт буун хил, гаалиар нэвтэрсний дараа хөтөч, орчуулагч, зохион байгуулагчтай уулзана. Аяллын автобусандаа суун Сөүл хотын зүг хөдлөнө. Замдаа The Garden of Morning Calm- Өглөөний амар амгалангийн цэцэрлэгт хүрээлэнгээр орж зугаалаад цааш аялна. Оройн хоолны дараа зочид буудалдаа очин бүртгэл хийлгээд амарна.

Хоол: Өглөө онгоцонд, Өдөр, Орой

 


ӨДӨР 2: СӨҮЛ ХОТЫН АЯЛАЛ

Өглөөний цайны дараа нийслэл Сөүл хотын төвд байгуулсан Солонгос үндэстний тосгон-Namsangol Hanok Village руу автобусаар хөдөлнө. Jogyesa Temple-сүмээр зочлоод дараа нь 3D музейд зочлон аяллын дурсамжиндаа хөгжилтэй зургууд авахуулаарай. Өдрийн хоолны дараа Намсан цамхаг руу дүүжин гүүрээр гарна. Энд ирсэн хосууд үүрд хамт байхаа бэлэгдэн цоож зүүдэг хэсэг байдгаараа алдартай. Энд та хэсэг чөлөөт цагийг өөрийн хүссэнээр өнгөрөөх боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа очиж амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой 

 


ӨДӨР 3: СӨҮЛ-ШОППИНГ ӨДӨР

Өглөөний цайны дараа Солонгосын алдарт хүн орхоодой, гоо сайхны бүтээгдэхүүний дэлгүүрээр орно. Дараа нь Гёнбуг хааны ордноор аялна. Тус ордон нь 1395 онд Жусан улс байгуулагдахтай зэрэгцэн баригдсан бөгөөд Японы дайны үед галд шатан ордон сүйдсэн хэдий ч 1867 онд дахин баригджээ. Дараа залуучуудын гудамж гэгддэг Мёндоноор чөлөөтэй зугаалж хүссэнээрээ шоппинг хийгээрэй. Мёндон бол Сөүлийн худалдааны томоохон гудамж бөгөөд Солонгосчууд төдийгүй гадаадын иргэдийн дунд алдартай. Оройн хоолны дараа зочид буудалдаа очиж амарна.

Хоол: Өглөө, Өдөр

 


ӨДӨР 4: СӨҮЛ-LOTTE WORLD THEME PARK

Өглөөний цайны дараа Солонгосын алдарт LOTTE WORLD PARK-д очиж өдөржин хөгжилдээрэй, энд гадаа болон дотор тоглоомууд байхаас гадна олон дэлгүүр худалдааны төвүүд ихээр байдаг. Орой товлосон цагтаа цугларан Hongdae Picasso Street-залуучуудын гудамжаар зочилно. Та эндээс орчин цагийн Солонгос залуусыг сонжингоо чөлөөт уран бүтээлчид, дуучид, бүжигчдийн авъяасыг олж харах болно. Оройн хоолны дараа зочид буудалдаа очиж амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой 

 


ӨДӨР 5: СӨҮЛ-ЯНЬЯН 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад Сөүл хотын зочид буудлаа хүлээлгэн өгнө. Солонгосын эмийн ургамлын дэлгүүр, орон нутгийн худалдааны хэсгээр зочилно. Өдрийн хоолны дараа Ганвон муж руу хөдлөнө. Бидний байрлах зочид буудал нь N resort нь халуун рашаанаараа алдартай тул та усны хувцас, углаашаа авахаа мартуузай.

Хоол: Өглөө, Өдөр, Орой 

 


ӨДӨР 6: ЯНЬЯН-УЛААНБААТАР

Өглөөний хоолоо зочид буудалдаа ууна. 12:00 цагаас өмнө зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд хөтөч, орчуулагчдын товлосон цагт цуглаад Сокчугийн Үндэсний худалдааны төвөөр ороод дараа нь өдрийн хоолоо иднэ. Дараа нь Yongjin далайн эргээр зугаална. Тус далайн эрэгт БНСУ-н хамгийн алдартай BTS хамтлагийн клипний зураг авсан Bus Stop очиж зургаа татуулна. Мөн Goblin киноны зураг авсан хэсгээр зугаалж аяллын дурсамждаа зургаа нэмээрэй. 20:00 цагийн нислэгээр хөөрч Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 23:00 цагт бууснаар аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө, Өдөр

 


Аяллын үнэ: 4,590,000₮
Хүүхэд (0-2 нас): 350,000₮
Хүүхэд (2-11 нас): 3.990,000₮ /оргүй/ 

Аяллын үнэд доорх зүйлс БАГТСАН: 

  • УБ-Яньян-УБ 2 талын нислэг 
  • Буудалд 1 өрөөнд 2 хүн байрлах 
  • Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ 
  • Хөтөлбөрт заасан хоол, уух зүйлс 
  • Орон нутгийн хөтөч 
  • Монгол хэлтэй орчуулагч 
  • Автобусны үйлчилгээ  
  • Аяллын иж бүрэн даатгал 

Аяллын үнэд доорх зүйлс БАГТААГҮЙ:

  • Хувийн хэрэглээний зардлууд
  • Нэмэлт хөтөлбөрүүдийн төлбөр

АНХААРАХ ЗҮЙЛС:   

  • Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байх.
  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө. /400 ам доллар /
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно. Нислэг хоцрох, цуцлагдах, зэргээс үүдэн гарах тооцоог аяллын компани хариуцахгүй болно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:   

  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2021, 2022 он)
  • Дансны хуулгын хураангуй (сүүлийн 6 сар)
  • Үл хөдлөхийн гэрчилгээ
  • Монголд батлан даах хүн (нотариатоор орно)
  • Ажлын газрын тодорхойлолт (батлан дааж болно)

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Алхам 1:
https://bit.ly/yangyang-trip линкээр орж “Яньян-Сөүл анкет” -г бөглөнө.

Алхам 2:
Шаардлага хангасан анкетаас сонгон Аяллын зөвлөх таньтай утсаар холбогдон ярилцлагын цаг өгнө.

Алхам 3:
Ярилцлаганд тэнцсэн тохиолдолд аяллын гэрээ, санамж бичиг болон гарч болзошгүй эрсдэлийн төлбөрийн хугацаа зэргийг гэрээгээр зохицуулна.

 

Ганвон муж, Сөүл хот руу визгүй аялах аялал зохион байгуулах эрхтэй АЭРМАРКЕТ ХОЛИДЭЙ ХХК