Багц аялал

Сингапур аялал

Үнэ: 1,990,000₮

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650 утсаар лавлана уу.

 

СИНГАПУРЫН АЯЛАЛ

6 ӨДӨР / 5 ШӨНӨ

ӨДӨР 1: УЛААНБААТАР (07:50 хөөрөх цаг) – ХОНКОНГ (14:05 хөөрөх цаг) – СИНГАПУР (18:20 буух цаг)

Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас нисэн Хонконгийн ОУ-ны нисэх онгоцны буудалд бууж түр амраад цааш Сингапур улс руу ниснэ. Нислэг ойролцоогоор дамжин өнгөрөх хугацаатай нийлээд 10 цаг орчим үргэлжилнэ.Сингапурын нисэх онгоцны буудлаас таныг орон нутгийн хөтөч угтан зочид буудалд хүргэж өгнө.Зочид буудалдаа орж бүртгэл хийлгэсний дараа буфет ресторанд оройн хоолоо зооглоно.

Хоол: Өдрийн хоол онгоцонд, Оройн хоол Сингапур хотод

ӨДӨР 2: СИНГАПУР ХОТЫН АЯЛАЛ (өглөөний цай, өдөр, оройн хоол багтсан)

Өглөөний цайны дараагаар Сингапур хоттой танилцах аялалдаа гарна. Сингапур хотын захиргаа, төв талбай, Парламентын танхим, Викториа дуурийн театр үзэн өнгөрч Сингапурын нэрийн хуудас болсон Мерлион Парктай танилцангаа орчин цагийн архитекторын гайхамшгийг харуулсан Марина Бэй өмнө дурсгалын зураг татуулна. Өдрийн хоолны дараагаар Чайна Таун (China Town), Бяцхан Индиа (Little India) гудамжнуудаар аялна. Оройн хоолны дараа Эргийн цэцэрлэгт хүрээлэн (Gardens by the bay) буюу Азийн хамгийн сүүлийн технологийг ашиглан байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгээр зочилж хүний гараар бүтээгдсэн Гэрэлт модны хөгжимт шоу (Garden’s Rhapsody show) үзүүлбэр үзэх ба Марине Бэй Сэндс 5 одтой зочид буудлын усан оргилуурын лазерын шоу үзэж сонирхсоноор энэ өдрийн хотын аялал өндөрлөнө. Зочид буудалдаа хүргүүлж амарна.

ӨДӨР 3: СИНГАПУР ХОТЫН АЯЛАЛ (өглөөний цай)

Энэ өдөр Сентоза арал дээр байрлах Дэлхийд алдартай Юнивэрсал Студи Сэдэвчилсэн Паркаар бүхэл өдөржин зугаалж, тоглож өнгөрөөнө.

ӨДӨР 4: ЧӨЛӨӨТ ӨДӨР (өглөөний цай багтсан)

Энэ өдөр чөлөөт өдөр ба энэ өдрийг та бүхэн Сентоза арлын далайн эрэг дээр амарч өнгөрөөх боломжтой. Сентоза арлын далайн эрэг бол олон улсын аялагч жуулчид төдийгүй Сингачууд өөрсдөө очиж амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг далайн эргийн амралтын газар, үзвэр үйлчилгээний цогц юм. Энд аялагчид маань далайн эргээр зугаалж, далайд сэлж амрахаас гадна далайн амьтдын аквариум үзэж сонирхон бүтэн өдрийг өнгөрөөх боломтой ба оройн цагаар Далайн Аялгуут Хөгжимт Усан Оргилуурын шоу үзүүлбэр үнэ төлбөргүйгээр сонирхох боломжтой. Чөлөөт өдрийг өөрийн хүссэнээрээ өнгөрүүлэхэд орон нутгийн монгол хөтөч маань та бүхэнд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх болно.

(Жич: Чөлөөт өдөр өдөр, оройн хоол, унаа, хөтөч дагаж явж үйлчлэхгүй болно.)

ӨДӨР 5: ЧӨЛӨӨТ ӨДӨР (өглөөний цай багтсан)

Энэ өдөр мөн чөлөөт өдөр ба та бүхэн өөрийн хүслээр дэлгүүр хэсэх, хотоор зугаалах, өөрийн очиж үзэхийг хүссэн газар уруу аялах зэргээр өнгөрөөх боломжтой. Чөлөөт өдрийг өөрийн хүссэнээрээ өнгөрүүлэхэд орон нутгийн монгол хөтөч маань та бүхэнд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх болно.

(Жич: Чөлөөт өдөр өдөр, оройн хоол, унаа, хөтөч дагаж явж үйлчлэхгүй болно.)

ӨДӨР 6: СИНГАПУР (08:00 хөөрөх цаг) – ХОНКОНГ (13:25 хөөрөх цаг) – УЛААНБААТАР (18:05 буух цаг)

Сингапур – Хонконг – Улаанбаатарын нислэг маань 10 цаг орчим үргэлжлээд Чингис Хааны Нисэх онгоцны буудал дээр ирснээр манай дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

Аяллын үнэ: 1990000 + Нислэгийн тийз 

o   Сингапурт 5 хоног 4* одтой зочид буудал

буудалд (нэг өрөөнд 2 хүн байрлахаар)

o   Монгол хэлтэй орон нутгийн хөтөч

o   Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ

o   Хөтөлбөрт багтсан тээвэр, хоолны зардал

Аяллын иж бүрэн даатгал

o   УБ-Сингапур-УБ нисэх онгоцны тийз

o   Чөлөөт өдрийн үзвэр үйлчилгээ, хоол, унаа, хөтчийн зардал

o   Хөтөч, жолоочийн гарын мөнгө

o   Бусад хувийн зардлууд

o   Өрөөнд нэгээрээ байрлах нэмэлт төлбөр

Жич:   

  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
  • Пасспортны хүчинтэй хугацаа аялал эхлэснээс хойш 6-н сараас дээш байна.