Багц аялал

Вьетнам, Фукуок аялал

Үнэ: 4,790,000₮

 
 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99085050, 99083650, 99104650, 88887250 утсаар лавлана уу.


Фукуок арлын аялал

7 Шөнө 8 Өдөр

Өдөр 1: Улаанбаатар-Фукуок 

Улаанбаатар хотоос шууд нислэгээр Вьетнам улсын Фукуок арал руу шууд ниснэ. Нислэг нийт 6 цаг орчим үргэлжлэх ба Вьетнам, Монголын хооронд 1 цагийн зөрүүтэй. Фукуок арлын нисэх буудалд буун хил гаалиар нэвтэрсний дараа хөтөч, зохион байгуулагчтай уулзан зочид буудалдаа очин бүртгэл хийлгэнэ. Оройн хоол зооглосны дараа зочид буудалдаа амарна. 
 
Хоол: Онгоцонд, Орой

Байрлах зочид буудал: Wyndham Garden Grandworld Phu Quoc 4*

Өдөр 2: Фукуок-VinWonders-Safari-Grand World

Өглөөний цайны дараа TukTuk буюу 10 хүний  багтаамжтай цахилгаан машинаар өдөржин аялах болно. Бидний эхний зогсоол Safari буюу амьтны хүрээлэн байх болно. Vinpearl Safari Park нь Вьетнамын хамгийн том амьтны хүрээлэн юм. Өдрийн хоолны дараа Vinwonders парк орж цагийг зугаатай өнгөрүүлнэ. Vinwonders парк-т гадаа болон дотор гэсэн тоглоомын төвүүд байрладаг. Дараа нь GrandWorld явна. Grandworld нь төрөл бүрийн хоол, шоппинг хийх дэлгүүр, хөгжилдөх, амрах боломжтой гэх мэт бүгдийг нэг дор агуулсан entertainment цогцолбор юм. Оройн хоолоо нутгийн ресторанд зооглосны дараа зочид буудалдаа ирж амарна.

Анхаарах зүйлс: Усан парк явах тул усны хувцас, усны углааш, гар утасны усны хамгаалалт, нарны тосоо авч яваарай

Хоол: Өглөө, Өдөр, Орой 

Өдөр 3: Фукуок-Хотын аялал

Өглөөний цайны дараа Фукуок арлын аялалаа эхлүүлнэ. Арлын төв болон хойд хэсгээр чинжүүний тариалангийн талбайг олж харах бөгөөд ихэнх тариаланчид таныг зураг авахуулах, эсвэл чинжүүны модны ургасан байдал болон хатаж буй чинжүүг үзэж сонирхоход дургүйцэхгүй юм.

Дараа нь бид Фукуок дахь Буддын шашны хамгийн том сүм болох Хо Куок Пагода-р зочилно. Орон нутгийн ресторанд өдрийн хоолоо идээд Бай Сао руу явна – энэ бол Фукуокын хамгийн үзэсгэлэнтэй наран шарлагын газар юм. Мөн Нгок Хиен сувдан фермд зочилоно Фукуокын сувдан фермүүд нь дэлхийн хамгийн шилдэг төрөлүүдийн нэгд тооцогддог. Вьетнамд очиод заавал очиж үзэх газаруудын нэг мөн билээ.

Хоол: Өглөө, Өдөр, Орой 

Өдөр 4: Фукуок-Арлын аялал

Өглөөний цайны дараа хөтөч орчуулагчтай уулзаж боомтын зүг явна. Усан онгоцоор жижиг, том 12 арлуудтай танилцах бөгөөд "Ocean World" гэх Фукуок дахь хамгийн том далайн спортын төвд очно. Далайн гүнээр алхах, далай дээгүүр шүхрээр явах, гадил жимсний хэлбэртэй завиар явах зэрэг төрөл бүрийн хөгжөөнт тоглоомуудыг аялагч өөрийн хувийн зардлаар туршиж үзэх боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирэн амарна.

 Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 5-7: Фукуок-Чөлөөт өдрүүд 

Энэ өдрүүдэд чөлөөтэй тул аялагчид өөрсдийн сонирхлоор амарна. Өглөө бүр зочид буудалдаа тухлан өглөөний цайгаа ууна.

/Хөтөч, унаа үйлчилгээ байхгүй/
 
Хоол: Өглөө

Өдөр 8: Фукуок- Улаанбаатар 

Өглөөний цайгаа уугаад зочид буудлын өрөөгөө хүлээгэн өгнө. Фукуок арлын нисэх онгоцны буудлаас шууд нислэгээр хөөрч Улаанбаатар хотын Чингис хаан нисэх буудалд бууснаар Фукуок арлын аялал өндөрлөнө. 

Хоол: Өглөө 

Аяллын үнэ:    

  • Хөтөлбөрт аялал:
    • Том хүн - 4,790,000-5,090,000₮
    • Хүүхэд (4-12 нас) - 3,990,000₮
    • Хүүхэд (2-4 нас) - 3,590,000₮
    • Нярай (0-2 нас) - 650,000₮
  • Чөлөөт аялал: 
    • Том хүн - 3,990,000-4,190,000₮
    • Хүүхэд (2-12 нас) - 3,390,000₮
    • Нярай (0-2 нас) - 650,000₮
  • 2 талын дан тийз: 3,090,000₮

 

Хөтөлбөрт аяллын үнэд багтсан:

  • УБ-Фукуок-УБ 2 талын нислэг 
  • 4-5* зочид буудал (1 өрөөнд 2 том хүн байрлах) 
  • Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ 
  • Хөтөлбөрт заасан хоол, уух зүйлс 
  • Орон нутгийн хөтөч 
  • Монгол хэлтэй орчуулагч 
  • Автобусны үйлчилгээ
  • Аяллын иж бүрэн даатгал
  • Аяллын дата сим карт
  • Гарын бэлэг

Үнэд багтаагүй:

Хувийн хэрэглээний зардлууд

•      Нэмэлт хөтөлбөрүүдийн төлбөр

•      Нутгийн хөтөч, жолоочид гар цайлгах мөнгө

Жич:    

• Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.

• Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.

• Пасспортны хүчинтэй хугацаа аялал эхэлснээс хойш 6-н сараас дээш байна