Багц аялал

Хайлаар, Бэйдайхэ АЯЛАЛ

Үнэ: 1,990,000₮

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650,99085050,99104650 утсаар лавлана уу.

Улаанбаатар-Хайлаар-Бэйдайхэ АЯЛАЛ 

8 өдөр 7 шөнө 


Өдөр1: УБ-Хайлаар

УБ Чингис Хаан нисэх буудлаас MR 8851 нислэгээр 13:10 цагаас УБ-Хайлаар ниснэ. Хайлаарт 16:00 цагт бууна. Нутгийн  хөтөч онгоцноос угтан аваад oройн хоолны дараа чөлөөтэй. Зочид буудалдаа амарна.

/Хоол:орой /

Өдөр 2: Хайлаар - Бэйдайхэ

Өглөөний цайны дараа буудлын өрөөг хүлээлгэн өгөөд чөлөөтэй.  Өдрийн хоолны дараа галт тэрэгний буудал руу явна. 12:15 цагийн К1302 галт тэргээр Бэйдайхэ шар далай руу явна. Галт тэргэнд хоноглоно. / Хоол: өглөө /

Өдөр 3: Бэйдайхэ

Өдөр 09:46 цагт Бэйдайхэд бууж Фортуна зочид буудалд бүртгэл хийлгээд оройн хоолны дараа буудлын хажууд байрлах Мир эрүүл мэндийн төвд зочилж Хятадын уламжлалт эмчилгээний массаж болон зүүн эмчилгээ сонирхож, хүсвэл та массаж хийлгэж ургамлын гаралтай эмтэй баннд төлбөртэйгээр орж болно.

 / Хоол: орой  /

Өдөр 4: Бэйдайхэ

Өглөөний цайны дараа  Сувдан эдлэлийн дэлгүүр , Шилэн гүүрийн аялал. /Үргэлжлэх хугацаа 4 цаг орчим

/ Хоол: өглөө, өдөр /

Өдөр 5: Бэйдайхэ 

Өглөөний цайны дараа The Fisherisland Seaview халуун рашаанд орж биеийн алжаалаа тайлан амарна.
/ Хоол: өглөө /

Өдөр 6:  Бэйдайхэ-Хайлаар 

Өглөөний цайны дараа 12 цагт буудлын өрөөг хүлээлгэн өгөөд ачаагаа хадгалуулаад чөлөөтэй. 18:30 д цуглан галт тэрэгний буудал руу явна. 20:55 цагийн  К1303 галт тэргээр Хайлаар хот руу буцна.

/Хоол: өглөө /

Өдөр 7: Хайлаар

20:10 цагт Хайлаар хотод ирж зочид буудалд байрлан амарна. 

Өдөр 8: Хайлаар -Улаанбаатар

Өглөөний цайны дараа 12 цагт буудлын өрөөг хүлээлгэн өгөөд 12:30 д өдрийн хоолонд орно. Дараа нь нисэх буудал руу явна. 17:00 цагийн онгоцонд сууж Улаанбаатар хот Чингис Хаан нисэх буудалд 19:40 цагт бууснаар бидний энэ удаагийн сонирхолтой аялал маань өндөрлөнө.
/Хоол: өглөө, өдөр /


Аялал гарах өдрүүд, үнэ:

Том хүн:

  • 6 сарын 12-19, 19-26, 26-7 сарын 3 - 1,990,000 төгрөг

Хүүхэд:

  • 0-2 нас 650,000 төгрөг          
  • 2-6 нас /галт тэрэг болон зочид буудалд оргүй 750,000 төгрөг
  • 6-10 нас галт тэргэнд суудалтай, Зочид буудалд оргүй 1,690,000 төг

Аялалын үнэд багтсан зүйлс:

  • УБ Хайлаар УБ онгоцны тийз, такс багтсан
  • Хайлаар Бэйдайхэ Хайлаар галт тэрэгний тасалбар
  • Бэйдайхэ 4 шөнө Хайлаар 1 шөнө зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Хөтөлбөр заасан хоол, унаа, хөтөч
  • Аяллын иж бүрэн даатгал

Аялалын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад  зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

Жич:   

  • Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байх.
  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно. Нислэг хоцрох, цуцлагдах, зэргээс үүдэн гарах тооцоог аяллын компани хариуцахгүй болно.
  • Аялал эхлэхээс 1 өдрийн өмнө аяллыг цуцласан тохиолдолд 1,000,000 төгрөгийн торгуультайг анхаарна уу.