Багц аялал
Япон Фүжи уул аялал

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 99085050, 88887250 утсаар лавлана уу.
ЯПОН ФҮЖИ УУЛ АЯЛАЛ / 5 ШӨНӨ 6 ӨДӨР
Өдөр 1: УБ – Токио
Нислэг эхлэх цагаас 3 цагийн өмнө “Чингис Хаан” ОУНБуудалд ирж бүртгэл хийлгэнэ. • УБ ~ ТОКИО нислэг: 08:00
• “Нарита” ОУНБуудалд буухад аяллын хөтөч тосон авч, Токио хот руу явна.
• 17:00 ТОКИО SKY TREE цамхаг ТВ сүлжээ дамжуулах Япон улсын төдийгүй дэлхийн хамгийн өндөр цамхаг бол “Sky Tree” юм. Тус цамхаг 2011 онд ашиглалтад орсон, 634 метр өндөр цамхаг. Sky tree цамхаг нь өндөр дээрээс Токио хотыг тольдон харах боломжийг өгдөг бөгөөд суурийн байгууламж нь 5 давхар хүртэл шоппинг центр, худалдаа үйлчилгээ, ресторан төвлөрсөн газар.
• Оройн хоол
• Зочид буудалдаа байрлан амарна.
Хоол : Өдрийн хоол онгоцонд, Орой
Өдөр 2: Токио- Янамаши
Өглөөний цайны дараа зочид буудлаас хөдөлнө.
• ШИБУЯА ДҮҮРЭГ Токио хотын Шибуяа дүүргийн 4 замын уулзвар нь гэрлэн дохио солигдох үед нэг дор хамгийн олон хүн явж өнгөрдгөөрөө алдартай. Мөн Хачико нохойн хөшөө энэ дүүрэгт байрладаг билээ. Олон төрлийн дэлгүүр, зоогийн газруудаас гадна олон сонирхолтой үзвэр үйлчилгээ, залуу авьяастнуудын гайхалтай үзүүлбэрүүдийг Шибуяа-ын гудамжинд үзэж сонирхож болно.
• 13:00 Өдрийн хоол
• 15:00 Яманаши, Шизүока, Канагава гэх 3 аймгийн нутаг дэвсгэрийг хамран орших дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн үзэсгэлэнт Фүжи уул руу явна. (~2 цаг явна.)
• Рёкан буюу Япон маягийн халуун рашаантай буудалд байрлана.
• Оройн хоол (Зочид буудалдаа япон үндэсний хоол зооглоно.)
• Амралт, чөлөөт цаг. Халуун рашаанд орж аяллын алжаалаа тайлан амраарай. Мөн япон үндэсний хувцас болох юката өмсөн буудлын эргэн тойрноор цэцэрлэгт хүрээлэнд дурсгалын зургаа татуулаарай.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
Өдөр 3: Янамаши- Токио
Өглөөний цай • 08:50 Зочид буудлаас хөдөлнө. • 09:00 Дарсны үйлдвэр: Яманаши муж нь Япондоо усан үзмийн тариалалт, вино үйлдвэрлэлээрээ алдартай бөгөөд тухайн хотын дарсны үйлдвэрээр зочилж, дарсны үнэгүй амталгаа хийнэ. • ЮНЕСКО-ийн Дэлхийн Соёлын өвд бүртгэгдсэн, Японы алдартай хүрхрээний нэг ШИРАЙТО ХҮРХРЭЭ-г очиж үзнэ. • 13:00 Өдрйин хоол • 14:30 Агаарын лифтэнд суун Качикачи уулан дээр гарч ФҮЖИ УУЛ-ыг бүтнээр нь харна. • 16:00 Токио хот руу хөдөлнө. • Оройн хоол зочид буудлын ойролцоо иднэ. • Амралт чөлөөт цаг.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
Өдөр 4: Токио
Өглөөний цай • 09:00 цагт зочид буудлаас хөдөлнө. • АСАКУСА дүүргээр аялан, жуулчдын очих дуртай эртний түүхт Шинто шашны СЭНСООЖИ сүмийг үзнэ. 1400 гаруй жилийн түүхтэй Асакуса дүүргийн Сэнсоожи сүм нь Токио хот дахь хамгийн эртний сүм юм. Шинто шашны сүм болох сэнсоожи сүм болон “Nakamise” худалдааны гудамжаар аялна. Та энэ гудамжинд Японы Үндэсний хувцас “Юката” өмсч, зургаа авахуулах, сүм үзэж, худалдааны гудамжаар алхах, мөн “Хүн тэрэг” хөлслөн явах боломжтой. • 11:30 СУМОГИЙН ОРДОН-г гадна талаас нь үзнэ. • 12:15 ~ 13:30 УСАН ОНГОЦонд суун, хотын дундуур Одайба арал руу аялна. • 13:45 Өдрийн хоол • ОДАЙБА АРАЛ Хүний гараар бүтээгдсэн хиймэл арал гэгдэх “Одайба” нь олон төрлийн дэлгүүрүүд болон үзвэр үйлчилгээний газруудаараа алдартай. Далайн эрэг дээрээс алдарт “Rainbow bridge” мөн харагдана. Одайба-д АНУ-ын “Эрх чөлөөний хөшөө”-ний мини хувилбар нь байх бөгөөд уг хөшөө нь Япон болон Франц улсын эв найрамдлыг бэлгэддэг байна. • Чөлөөт цаг /Шоппинг/ Uniqlo, ZARA, H&M, GAP г.м хувцасны дэлгүүр, 100 иен дэлгүүр, гоо сайхан, гэр ахуйн дэлгүүр мөн дэлхийн алдартай брэндүүдийн дэлгүүрээр худалдаа хийгээрэй. Оройн хоол багтаагүй. • 19:00 TEAMLAB гайхамшигт гэрлийн музей үзнэ. • Зочид буудалдаа ирж амарна.
Хоол : Өглөө, Өдөр
Өдөр 5: Токио Чөлөөт өдөр
Өглөөний цайны дараа чөлөөтэй. Хүсвэл дэлгүүр худалдааны төвөөр худалдан авалт хийх боломжтой.
Shopping, Autlet mall, AEON Mall, Drug store
Өдөр 6: Токио -УБ
Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд ОУ-ын онгоцны буудал руу хөдөлнө. Өглөө 14:30 цагийн нислэгээр Улаанбаатарын чиглэлд буцаж ниснэ. 19:00-д Чингис Хаан нисэх буудалд бууснаар манай аялал өндөрлөнө.
Хоол : Өглөө
Аяллын үнэ: 6,490,000 төгрөг
Үнэнд багтсан:
- УБ - Токио- УБ нислэгийн тийз
- 4 одтой зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
- Хөтөлбөр заасан хоол, унаа, хөтөч
- Аяллын иж бүрэн даатгал
- Визний хураамж
- Япон хэлтэй хөтөч орчуулагч
Үнэнд багтаагүй:
- Хөтөлбөрт багтаагүй үзвэр үйлчилгээ
- Чөлөөт өдрийн хоол
- Хувийн хэрэглээний зүйл ус, ундаа гм
- Гарын мөнгө