Багц аялал

Алматы аялал

Үнэ: 3,990,000₮

 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 99085050, 99104650 утсаар лавлана уу.

АЛМАТЫ АЯЛАЛ

/3 шөнө 4 өдөр/


Өдөр 1: УБ-Алматы  

Өглөө 8 цагт нисэх буудалд цуглаж 11:30 цагийн MR411 нислэгээр Алматы ниснэ. 13:30 цагт буухад хөтөч угтан авч өдрийн хоол идээд зочид буудалд бүртгэл хийлгэн амарна.

Хоол: Өглөө онгоцонд, Өдөр


Өдөр 2: Алматы

Өглөөний цайгаа буудалдаа уугаад Панфиловын 28 цэцэрлэгт хүрээлэн, сүм хийдийн үзэсгэлэнт газруудыг үзэж Алматы хотын музей, хөгжмийн зэмсгийн музейгээр зочилно. Өдрийн хоолыг үндэсний ресторанд зооглоод дэлхийд алдартай Медеу өндөр уулын цогцолбор газар төв талбайгаар явж Кок Тобе паркаар зугаалж, оройн хоолны дараа буудалдаа амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой


Өдөр 3: Алматы

Өглөөний цайны дараа Аport Mall Hawai худалдааны төв орж, Miami Aquapark -д бүтэн өдөр хүссэнээр тоглоно.

Хоол: Өглөө, Орой


Өдөр 4: Алматы - УБ

Өглөөний цайны дараа буудлын өрөөг хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудал явна. 15:00 цагийн MR412 нислэгээр нисч УБ хотод 20:40 д бууснаар манай аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө



 

Аяллын үнэ:

3.990.000 төгрөг

Үнэд орсон зүйлс:

  • УБ-Алматы 2 талын тийз
  • Зочид буудал /1өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр үйлчилгээ
  • Монгол хэлтэй орчуулагч, орон нутгийн хөтөч
  • Хөтөлбөрт өдрүүдийн унаа
  • Гадаад зорчигсдын иж бүрэн даатгал

Үнэд ороогүй зүйлс:

  • Жуулчинд хэрэглэгдэх хувийн эд зүйлс
  • Гар цайлгах мөнгө /tips/
  • хөтөлбөрт заагдаагүй үйлчилгээ, хоол
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтөчийн зардал

Жич:   

Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байх

Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.

Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.