Багц аялал
БЭЭЖИН АЯЛАЛ

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 88050850 утсаар лавлана уу.
БЭЭЖИН АЯЛАЛ /5 ӨДӨР 4 ШӨНӨ
1 өдөр УБ- Бээжин
Нисэх буудлаас тосон аваад оройн хоол алдарт Бээжин нугас идээд зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна. Оройн хоолны дараа чөлөөтэй дэлгүүр орж шоппинг хийх боломжтой. Хоол:/ Өдрийн хоол онгоцонд, орой /
2 өдөр Бээжин
Өглөөний цайны дараа зуны олимпийн 29-р их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн Шувууны үүр болон усан цогцолборыг харж дэлхийн долоон гайхамшгийн нэг болох Цагаан хэрмээр аялаад, Далайн аквариум амьтны хүрээлэнгээр аялан далайн хав, дельфины тоглолт үзнэ. Хоол: /өглөө, өдөр, орой /
3 өдөр Бээжин
Өглөөний цайны дараа Дэлхийн парк, Хааны ордон, дэлхийн хамгийн том талбай болох Тиан Ан Мэн талбайгаар зургаа авахуулан оройн хоолны дараа чөлөөтэй дэлгүүр орох боломжтой. Хоол: / өглөө, өдөр, орой /
4 өдөр Бээжин
Өглөөний цайны дараа энэ өдөр чөлөөтэй. Өдөр оройн хоолоо өөрсдөө хариуцна. Унаа хөтөч үйлчлэхгүй. Хоол:/ өглөө /
5 өдөр Бээжин-УБ
Бээжингээс УБ буцаж Чингис Хаан нисэх буудалд ирснээр манай аялал өндөрлөнө. Хоол: /өглөө /
Аяллын үнэ:
1.000.000 төгрөг + нислэгийн тийз
Үнэнд багтсан:
- Зочид буудал Бээжин 4 шөнө /1 өрөөнд 2 хүн байрлана /
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
- Хөтөлбөр заасан хоол, унаа, хөтөч
- Даатгал
Жич:
- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал эхлэх өдрөөс хойш 6 сараас доошгүй хүчинтэй байна.