Багц аялал

Сингапур Малайзын аялал

Үнэ: 3,990,000₮

 

 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650 утсаар лавлана уу.

 

 

СИНГАПУР  АЯЛАЛ / 8 Өдөр 7 Шөнө

6 сарын 9 – 16

 

1өдөр: УБ- Сингапур 

Өглөө 06:00 цагаас МИАТ-ын шууд нислэгээр нисэж 13:20 д Сингапурт бууна. Биднийг онгоцны буудал дээр орон нутгийн хөтөч угтан авч зочид буудалд хүргэж өгнө. Зочид буудалдаа буугаад цагийн зөрүү болон аян замын алжаалаа тайлан хэсэг амраад Сингапур хоттой танилцах аяллаа эхэлнэ.

Сингапурын Парламентын ордон, Дээд шүүхийн ордон, Санхүүгийн төв ордон,  Сингапурын алдарт далайн эрэг дэх Соёлын ордон, Сингапурын бэлгэ тэмдэг болсон Загасан сүүлт Арслангийн хөшөө  /Merlion/–г үзнэ. 

18:00 Оройн буфет хоолоо Хубилай Хаан хэмээх ресторанд зооглосны дараа   “Garden by the Bay” хэмээх ер бусын цэцэрлэгт хүрээлэнгээр аялна. Уг цэцэрлэг нь 101 Га талбайтай Зүүн Өмнөд Азидаа хамгийн шилдэг цэцэрлэг хүрээлэн.  Уг цэцэрлэгт хүрээлэн нь Сингапур улсын засгийн газраас хэрэгжүүлж буй Эко хот байгуулах хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн цогцолбор цэцэрлэгт хүрээлэн  бөгөөд хүн ардынхаа амьдрах таатай орчныг бүрдүүлсэн   онцгой бүтээн байгуулалт юм.

Цэцэрлэгт хүрээлэн дотроо Супер три буюу Супер мод /25-50 метр өндөртэй/ зэргийн  шоу үзүүлбэр нь орой 19:45 цагийн үед  эхэлдэг бөгөөд орчин үеийн гэрлэн үзүүлбэр нь таныг өөр гариг ертөнцөд очсон мэт сэтгэгдлийг төрүүлэх  болно. Мөн Марина Бэй Сэндс https://www.marinabaysands.com хэмээх 5 одтой зочид буудлын өмнө болдог гайхалтай лазер шоу үзүүлбэрийг та бүхэн үзэх болно.

 Хоол:   өглөө, өдөр,  буфет оройн хоол

 

2 өдөр: Сингапур –Малака  

Өглөөний цайны дараа Малайз явна. 

10:00 Португаль улсын колони байх үеийн нийслэл Малака хотоор аялж ази Европын уран барилга байгууламжийн гайхамшигт цогцолборуудыг үзэх боломжтой.

 Малака хот нь  2008 онд  ЮНЕСКО дэлхийн өвд бүртгэгдсэн газрын нэг бөгөөд түүхэн олон үйл явдлуудын гэрч болсон үзмэрүүдтэй гайхамшигт хот юм.

13:00 Өдрийн хоолоо Малака хотод зооглоно

14:30 аялал үргэлжилнэ.

Танилцах газрууд :

Stadthuys нь хамгийн эртний Голланд барилга юм. Малака тосгон нь 300 зуу гаруй  жил  Голландын колони  байсан бөгөөд  1641-1660 онд баригдсан  эдгээр барилгуудад өдгөө ч Голландын засаг захиргаа элчин сайдын яамд  байрладаг. 1982 оноос Стадхейс-г  музей болгон өөрчилсөн .

 

•           Christ Church – 1741 онд Дани улсын уран барилагчид барьсан Крист сүм дотор орж танилцана

•           A’Formosa Fort – 1511 оны эртний Португали улсын цамхагтай танилцана.

•           Cheng Hoon Ten Temple – 1645  онд баригдсан эртний Хятад сүм.

•           Jonker Street - Жонкер хэмээх алдартай худалдааны төв гудамжаар аялж төрөл бүрийн худалдаа авалт хийх боломжтой   

19:00 Оройн хоол ресторанд зооглоод буудалдаа амарна

Хоол:  өглөө, өдөр, орой 

 

3 өдөр: МалакаГентинг Хайланд 

Өглөөний цайны дараа Гентин Хайланд – хэмээх зугаа цэнгэл тоглоомын цогцолбор хотруу чөлөөт аялалд гарна.

Мөн Зүүн Өмнөд Азийн хамгийн том казиногийн цогцолборт орж танилцах ба сонирхсон хүмүүс тоглож үзэж болно. Худалдааны гудамжаар худалдаа наймаа хийж, хотын гудамжаар  чөлөөтэй зугаалах боломжтой.

13:00 Өдрийн хоол.

14:00 Гентин Хайланд хотын зочид буудалдаа байрлана.  Чөлөөт цаг

19:00 Оройн хоол.

Хоол: өглөө, өдөр, орой 

 

4 өдөр: Гентинг Хайланд Куала Лумпур

Өглөөний цайны дараа Гентинг Хайланд хоттой чөлөөтэй танилцаж  зугаалж болно.

10:00 Зочид буудлаа хүлээлгэн өгөөд Малайзын нийслэл Куала Лумпур луу хурдны замаар автобусаар 1 цаг орчим явж хотод ирж хотын аялал эхэлнэ.

1130 Замдаа Бату хэмээх 400 жилийн өмнө бүтэн байгуулагдсан бурхны хөшөө,  Хинду урсгалын гайхамшиг сүм хийд, болон өвөрмөц тогтоц бүхий агуйг үзэж сонирхоно. 

13:00 Өдрийн хоол.

14:30 Куала Лумпур хотын барилга байгууламж, цэцэрлэгт хүрээлэн нь  уламжлалт хэвээр хадгалагдаж үлдсэн бөгөөд хуучин болон шинэ бүтээн байгуулалтууд  хосолж зэрэгцэн оршдогоороо онцлог.  Энэ хүү хотын архитектурын шийдэл, барилга байгууламжууд, хотын зохион байгуулалт өвөрмөц хөшөө дурсгалууд нь  таныг сонирхлыг татах болно. Энэ өдөр эзэн хааны ордны өмнө Баатруудын хөшөөний дэргэд болон тусгаар тогтнолын талбай г.м дурсгалт газруудад  зургаа татуулж, 452 метр өндөртэй, 88 давхар алдарт ихэр цамхгийг гаднаас үзэж сонирхон, бүтээн байгуулалтын гайхамшгийг мэдрэх болно.  

Чөлөөт цаг.  

Хоол: өглөө, өдөр/   

 

5 өдөр: Куала Лумпур 

Өглөөний цайгаа уугаад чөлөөтэй.  Малайз улсын жуулчдыг татдаг гол зүйлс  нь өртөг хямд өргөн сонголттой брэнд хувцас, эд зүйлс байдаг.  Тус улс нь  худалдаа наймаа хийхэд их тохиромжтой, сонголт сайтай худалдааны томоохон  төвүүдээрээ  зүүн өмнөд Азидаа алдартай тул та өөрийн сонирхлоор чөлөөтэй аялж өдрийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгч найдвартай газарчлан аян замын анд нөхөр тань байх болно.

Энэ өдөр та өмнөд Азийн хамгийн шилдэг зугаа цэнгэлийн парк болох Санвэй Лагуунруу өөрийн зардлаар явж болно. Мэдээллийг эндээс үзнэ үү /http://sunwaylagoon.com/passport

 Хоол:  Буфет  өглөөний цай 

 

6 өдөр: Куала Лумпур-Сингапур 

Өглөөний цайны дараа Куала Лумпур дахь зочид буудлаа хүлээлгэн өгөөд Сингапур луу хөдөлнө

1300 Өдрийн хоол.

1400 Орой Сингапур дахь зочид буудалдаа ороод чөлөөтэй амарна.

/ Хоол: өглөө, өдөр/

 

7 өдөр: Сингапур 

Өглөөний цайны дараа чөлөөтнй хөтөлбөртэй.

Энэ өдөр та бүхэн Чайнатаун хэмээх - Хятад хороолол эсвэл Литл Индиа буюу бяцхан Энэтхэг хорооллоор орж худалдаа авалт хийх боломжтой. 

Танд санал болгоход энэ өдөр та найз нөхөдтэйгөө Ультра Шоу буюу дэлхийн алдартай Ди Джей : Tiesto, David Guetta зэрэг дэлхийд алдартай  шоуг үзэж мөн ультра хөгжмийн фестивальд оролцож үдшийг хөгжилтэйгөөр өнгөрөөх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ сайтаас  үзнэ үү  https://ultrasingapore.com/

Хоол: өглөө 

 

8 өдөр: Сингапур-Улаанбаатар 

Өглөөний цайны дараа түр амарч 12 цагаас буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудал явна, замдаа өдрийн хоолоо идээд  Сингапураас Улаанбаатарын чиглэлд 17:50-д ниснэ. 6 цагийн дараа Чингис хаан онгоцны буудалд  6 сарын 17-ны өдөр шөнө 01:10 цагт бууснаар манай аялал өндөрлөнө.

Хоол: өглөө, өдөр, орой 

 

Аяллын үнэ :

Том хүн 3,990,000 төгрөг

2 - 11 настай хүүхэд өрөөндөө оргүй  3,700,000 төгрөг

Хүүхэд 0-2 доош настай 450,000 төгрөг

 

Аяллын үнэд багтсан зүйлс:

4одтой зочид буудлын энгийн нэг өрөөнд 2-оор байрлах үнэ

Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ

Орон нутгийн  хөтөч,  Монгол хөтөч

Хөтөлбөрт заасан хоол

Агааржуулагчтай жуулчны автобус