Багц аялал

Индонез, Бали аялал

Үнэ: 5,590,000₮
Огноо: 2025-10-30 - 2026-01-06

 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99085050, 88887250, 99083650 утсаар лавлана уу.

БАЛИ АЯЛАЛ

8 өдөр / 7 шөнө

ӨДӨР 1: УЛААНБААТАР-СӨҮЛ-БАЛИ               

Чингис Хаан Олон Улсын Нисэх онгоцны буудал дээр цугларч, Улаанбаатар хотоос Индонез улсын Бали арал руу ниснэ.

-------- цагт /Тухайн цаг тийзнээс шалтгаалан өөрчлөгдөнө./

Бали арлын онгоцны буудалд буун, ачаа авахад хөтөч тосож авна. Зочид буудлын өрөөнд бүртгэл хийлгэн амарна.


ӨДӨР 2: БАЛИ ХОТЫН АЯЛАЛ     

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа Бали арлын алдарт түүхэн дурсгалт соёлын үнэт өв Убуд ордоноор зочилно.

Өдрийн хоолоо идээд  Тегалланг будааны тариалангийн талбайд зочлоно. Балигийн алдарт Алоха дүүжин савлуурт суун зургаа авахуулах боломжтой. Дэлхийн алдарт Лувак кофены тариалалтын талбайгаар зочлон өвөрмөц онцгой кофег хэрхэн тариалж, хэрхэн бэлтгэгдэн гарган авч буй үйл явцтай танилцангаа амталж үзнэ.

Энэ өдрийн аяллаа дуусгаад оройн хоолоо идээд амарна.

Хоол: Өглөө, өдөр, орой


ӨДӨР 3: БАЛИ /RAFTING/   

Өглөөний цайны дараа та байгалийн онгон дагшин гоо үзэсгэлэнтэй Аюун голын зүг хөдөлнө. Тус голын эрэг дагуу мэргэжлийн туршлагатай хөтчийн удирдлага дор та сэтгэл хөдөлгөм, адал явдлаар дүүрэн rafting аялалд оролцох болно. Усан завиар урсаж явах зуур таныг ширэнгэн ойн өтгөн навчис, олон төрлийн шувуудын жиргээ, зэрлэг амьтдын анхаарал татам амьдрал угтана.

Рафтингийн туршид та урсгалын хүчийг мэдэрч, байгалийн зүгээс бэлэглэсэн сорилттой тулгарна. Аюун голын төв хэсэгт орших алдарт Нунгнунг хүрхрээгийн доогуур завиар өнгөрөх мөчид цэвэр усаар цохиулан сэргээн цэнэглэгдэх мэдрэмжийг амсах бөгөөд энэ нь таны аяллын хамгийн оргил, мартагдашгүй агшин байх болно.

Хоол: Өглөө, өдөр, орой


ӨДӨР 4: ЧӨЛӨӨТ ӨДӨР

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад энэ өдрийг та өөрийн хүслээр өнгөрүүлээрэй.

/Энэ өдөр өдөр, оройн хоол, хөтөч унаа ороогүй болохыг анхаарна уу! Та хүсвэл нэмэлт төлбөртэйгээр авч болно/

Хоол: Өглөө, өдөр, орой


ӨДӨР 5: УСАН ПАРК /WATERBOM/     

Өглөөний цайгаа тухлан зооглоод, адал явдлаар дүүрэн нэг өдрийг эхлүүлнэ. Бали арлын зүрхэн цэгт, алдарт Кута дүүрэгт орших "Waterbom" усан парк руу хөдөлнө. Энэхүү цэлгэр талбай бүхий, Ази тивд тэргүүлэх энтертайнмент цогцолбор нь “Баян бүрд” хэмээн алдаршсан бөгөөд төрөл бүрийн урт гулгуур, адал явдалтай усан тоглоомуудтай. Энд бүх насныханд тохирсон зугаатай булангууд байгаа. Оройн хоолоо зооглон, өдрийн алжаалаа тайлаад буудалдаа тухлан амарна

Хоол: Өглөө, орой


ӨДӨР 6: ЧӨЛӨӨТ ӨДӨР

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад энэ өдрийг та өөрийн хүслээр өнгөрүүлээрэй.

/Энэ өдөр өдөр, оройн хоол, хөтөч унаа ороогүй болохыг анхаарна уу! Та хүсвэл нэмэлт төлбөртэйгээр авч болно/

Хоол: Өглөө


ӨДӨР 7: БАЛИ-СӨҮЛ-УЛААНБААТАР     

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Ачаагаа аваад онгоцны буудал руу хөдөлнө.

Онгоцны буудалд очоод бүртгэлээ хийлгэн Улаанбаатар хотруу ниснэ.

Хоол: Өглөө


АЯЛЛЫН ХУГАЦАА: 2025.10.30-11.06, 11.20-27, 12.11-18, 2026.01.08-15, 01.15-22, 02.12-19

АЯЛЛЫН ҮНЭ: 

Том хүн 5,590,000 төгрөг

4-11 настай хүүхэд /ортой/ 5,090,000 төгрөг

4-11 настай хүүхэд /оргүй/ 4,290,000 төгрөг

2-4 настай хүүхэд /оргүй/ 3,690,000 төгрөг

0-2 настай нярай 790,000 төгрөг

2026 оны 1 сараас үнэ нэмэгдэнэ.

ЗОЧИД БУУДАЛ: TIJILI BENOA HOTEL 4*- https://tijilihotels.com/benoa/


Аяллын үнэд БАГТСАН зүйлс:

  • Олон улсын нислэгийн 2 талын тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаад зорчигчийн иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ
  • Индонезийн визний хураамж

Аяллын үнэд БАГТААГҮЙ зүйлс:

  • Чөлөөт өдрүүдийн хоол, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүний зардал
  • Өрөөнд ганцаар байрлах, эсвэл нэмэлт ор авах бол нэмэлт төлбөртэй

Жич:   

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялах өдрөөс хойш 6 сараас доошгүй байх
  • Аяллын группын тоо 8-с дээш хүнтэй үед монгол хэлтэй хөтөчтэй гарах боломжтой.
  • Зочид буудлын өрөөнд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.