Багц аялал

Жэжү -Токио аялал

Үнэ: 2,990,000₮
Огноо: 2018-07-11 - 2018-07-17
Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 88050850 утсаар лавлана уу.

 

БНСУ-ЫН ЖЭЖҮ АРАЛ-ЯПОНЫ ТОКИО ХОТЫН АЯЛАЛ / 6 шөнө 7 өдөр

Өдөр 1:  Улаанбаатар – Жэжү арал

Улаанбаатар хотоос өглөө 11:15 цагт МИАТ-н шууд нислэгээр Өмнөд Солонгосын үзэсгэлэнт Жэжү арлыг зорино. Жэжү хотын ОУ-н нисэх онгоцны буудалд 15:45-д буун хилээр нэвтэрсний дараа хөтөч, зохион байгуулагчид таныг гарын бэлэгтэй угтан аваад байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий “Луун толгойт хавцал”-д очин далай харж, дурсгалын зургаа авахуулна. Дараа нь Жэжү арлын үндэсний, байгалийн түүхийн музей үзэж сонирхоно.

21-р зууны  ОУ-н чөлөөт хот болохыг зорьсон Жэжү арлын археологи, түүхийг харуулж Жэжүгийн өвөрмөц түүх соёлыг харж болох газар юм. Түүнээс гадна эртний амьдралын хэв маягийг харж болох эд өлгийн зүйлс болон түүхэн соёл иргэншлийг олон янзаар харуулсан үзмэртэй.

"Ice museum"-д халуун зун мөсөн хотхонд сэрүү татуулан зочилж, 3D зургийн хүрээлэнд зургаа татуулж аялалдаа дурсамж нэмнэ. Зураг бүрийн хажууд хэрхэн зургаа татуулах тайлбартай тул бодит мэт зураг авахуулна.Оройн хоолоо идээд зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.

Хоол: Өдрийн хоол онгоцонд, Орой

Өдөр 2:  Жэжү арал

Өглөөний цайны дараа Жэжүгийн бэлэг дурсгалын дэлгүүрээр орно.

Дараа нь "Чингисийн догшин хар сүлд" Монгол морин циркийн тоглолт үзэж сонирхоно. Энэ цирк-д Монгол авьяаслаг хүүхдүүд тоглодог тул бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрүүлнэ.

Өдрийн хоолны дараа байгалийн үзэсгэлэнт “Жонбан хүрхрээ”-г үзнэ.   Жэжүгийн үзэсгэлэнт 3 хүрхрээний нэг бөгөөд далайруу шууд цутгадаг цорын ганц хүрхрээ юм. Хадан дээр нь амрах зуур Жэжүгийн шумбагч бүсгүйчүүдийн барьсан далайн бүтээгдэхүүнийг амтлах боломжтой.

Үдээс хойш далайн эргийн наран шарлагын  газар цагийг зугаатай өнгөрөөнө. Энэ газрын элс нь хар, цагаан, улаан, саарал 4 өнгөөр ер бусын үзэмжээ гайхуулан байдаг.

Оройн хоолоо идээд буудалдаа очиж амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 3: Жэжү арал

Өглөөний цайны дараа Солонгосын алдартай гоо сайхны барааны дэлгүүрээр орно.

Үүний дараа “Сонг-Эб эртний тосгон”-д очиж Солонгосын өв уламжлалтай танилцана. Жэжү арлын эртний тосгоны хэв маягийг хэвээр хадгалж үлдсэн газар бөгөөд салхинд дээвэр нь хийсчих вий гээд чулуугаар хийсэн байдаг нь их өвөрмөц юм. Жусон улсын үеийн амьдралын хэв маяг, гаднын довтолгооноос хамгаалахын тулд босгосон цайз барилга тэр чигээр байх нь сонирхолтой. Өдрийн хоолны дараа Монголчуудын сайн мэдэх “Амьдралын ээдрээ” киноны зураг авалт хийсэн газар очно. Хаврын улирал дэлгэрдэг шар өнгийн цэцэгс болон Нар Мандах Оргилд тусах мандах нарны туяатай хосолсон далайн үзэмж үнэхээр гайхалтай. Дараа нь усан онгоцоор Номхон далайгаар нэг цаг зугаална. Усан онгоцны аяллын замын турш тайлбар болон тоглолт байнга явагддаг. Татваргүй барааны дэлгүүрт очиж худалдаа хийнэ. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирж амарна.

Хоол: Өглөө ,Өдөр , Орой

Өдөр  4 : Жэжү арал-Токио

Өглөөний цайны дараа  “Ер бусын зам буюу чөтгөрийн зам” Жэжүгийн нэрийн хуудас болсон энэ зам дээр автомашин мотороо унтрааж зогсоход газрын өөдөө өөрийн инерцээрээ хөдөлдөг тул та очиж нууцыг нь тайлаарай. Дараа нь  “Love Land” буюу Хайрын цэцэрлэгт хүрээлэнгээр /зөвхөн насанд хүрэгчдэд/ зугаалж дурсгалын зургаа татуулаад 14:25 –д Японы Токио хотруу нисээд 16:40-д буун зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.

Хоол: Өглөө, Өдрийн хоол онгоцонд

Өдөр  5,6 : Токио хотын чөлөөт аялал

Энэ өдөр чөлөөт өдөр. Та өөрийнхөө тааваар хүссэн зүйлээ хийж өнгөрөөнө. Та хөтчөөс зааварчилгаа аван өөрөө хөтөлбөрөө зохион явах боломжтой. /Сонголтоор Диснейланд, Далайн амьтдын усан сан, Ёкохама Ландмарк товер, Халуун рашаан гэх мэт.../

Хоол: Хоёр өдрийн өглөөний хоол

Өдөр 7: Токио Улаанбаатар

Өглөөний цайны дараа худалдан авалт хийгээд онгоцны буудалруу явна. 14:40 –д онгоц хөөрч 19:15-д Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардсанаар манай аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө, Өдрийн хоол хоол онгоцонд

Багц аяллын үнэ:

2’990’000 төгрөг /том хүн/

Багц аяллын үнэнд юу багтсан бэ?

1. Жэжү арлын аялал 

- Жэжү хотын төвд 5* цэцэгтэй зочид буудал (2 хүн нэг өрөөнд)

   Усан бассейн, фитнесс, хүлээн авалтын танхим зэрэгтэй шинэ зочид буудал

- Хөтөлбөрт заагдсан бүх үзвэр, үйлчилгээний тасалбар

- Хөтөлбөрт заагдсан хоол

- Аяллын турш үйлчлэх агааржуулагчтай тохилог автобус

- Нутгийн хөтөч, Монгол хэлтэй орчуулагч

2. Токио хотын чөлөөт аялал

3 одтой зочид буудалд 3 шөнө байрлах

- Өглөөний цай

- Онгоцны буудлаас тосох, үдэх унаа

3. ОУ-н нислэгийн тийз /УБ-Жэжү-Нарита-УБ/

4. Японы визний хураамж

5. Аяллын иж бүрэн даатгал

Жич:

- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.

- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.

- БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан бол Жэжүгийн хилээр нэвтрүүлэхгүй болно.

- Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал эхлэх өдрөөс хойш 6 сараас доошгүй хүчинтэй байна.

;