Багц аялал

Япон Осака аялал

Үнэ: 4,490,000₮
Огноо: 2024-05-02 - 2024-05-06

 

 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650,99085050,99104650,88887250  утсаар лавлана уу

ОСАКА ШУУД НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ

5 ӨДӨР, 4 ШӨНӨ

 

Өдөр 1: УБ - Осака

Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудал цугларч бүртгэл хийлгээд, Япон улсын 2 дахь том хот Осака хот руу ниснэ. Осака хотын хил гаалиар гарсаны дараа аялал зохион байгуулагчид, хөтөч, орчуулагч нар угтан авна. Аяллын эхний зогсоол Dotonbori буюу Осака хотын хамгийн том худалдааны гудамжаар аялна. Осака хотод ирсэн жуулчин бүрийн заавал очдог Dotonbori гудамж нь маш олон дэлгүүрүүд байхаас гадна төрөл бүрийн хоолны газрууд олноор байдаг. Dotonbori-д оройн хоолоо зооглосны дараагаар Зочид буудалдаа бүртгүүлж амарна. 

Зочид буудал: Hotel Vine Osaka Kitahama 3 одтой эсвэл ижил төстэй Welina Hotel Premier Shinsaibashi 3 одтой

Хоол: Орой/ Япон BBQ

Өдөр 2: Киото хот

Өглөөний цайгаа буудалдаа уугаад зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд эртний нийслэл Япон улсын хамгийн гоё түүхэн дурсгалт газруудтай Киото хотын зүг аялна. Киото хот Фүкими инаритайша буюу 1300 жилийн өмнө буюу 711 онд байгуулагдсан хийд бөгөөд япончуудын хүслээ шивнэдэг 1000 хаалгыг үзэж сонирхоно. Үүний дараа 1185-1333 оны Камакура засаглалынн үед байгуулагдсан Алтан сүмийг үзэж сонирхоно. Энэ сүм нь 1994 онд Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн юм. Уламжлалт япон маягийн өдрийн хоолны дараа Kayabuki no Sato буюу Мияама хотыг төлөөлдөг аялал жуулчлалын газрыг үзнэ. Энэ хотод олон сүрлэн байшин байдаг бөгөөд тэдний дундаас Кита тосгоны 50 байшингийн 39 нь сүрлэн дээвэртэй бөгөөд эртний уламжлалт тосгоныг үзэж сонирхоно. Оройн хоол Шабу халуун тогооны хоолоо идээд зочид буудалдаа ирж амарна.

Зочид буудал: 3-4 одтой
Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 3: Осака

Өглөөний цайны дараа Осака хотын аяллаа эхлүүлнэ. 1583 баригдсан тухайн үеийн хааны ордон Осака цайзыг үзнэ. Үүний дараагаар Аквуриум үзнэ.

Япон уламжлалт өдрийн хоолны дараагаа Шинсайбаши худалдааны гудамжаар шоппинг хийнэ. Оройн хоолоо идээд буудалдаа амарна. Сүкияки эсвэл Шабу шабу

Зочид буудал:Hotel Vine Osaka Kitahama 3 одтой эсвэл ижил төстэй Welina Hotel Premier Shinsaibashi 3 одтой
Хоол: Өглөө, Өдөр, Орой 

Өдөр 4: Осака

Энэ өдөр өглөөний цайгаа буудалдаа уугаад чөлөөтэй. 
Хүсвэл Осака хотод байрлах Universal Studios Japan-д бүтэн өдөр тоглох бол нэмэлт төлбөр 12,000 иэн /метроны төлбөр багтсан болно/ байна.

Зочид буудал: Hotel Vine Osaka Kitahama 3 одтой эсвэл ижил төстэй Welina Hotel Premier Shinsaibashi 3 одтой
Хоол: Өглөө

Өдөр 5: Осака-УБ

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. 10:00 цагаас зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд чөлөөт цаг. 14 цагт нисэх онгоцны буудал руу явах бөгөөд Улаанбаатар хотод онгоц газардсанаар дурсамж дүүрэн аялал өндөрлөнө

Хоол: Өглөө

Үнэнд багтсан: 4,490,000 төгрөг

Хүүхэд 2-12нас /оргүй/  3,890,000 төгрөг
Нярай хүүхэд 450,000 төгрөг 

  • УБ-Осака-УБ нислэгийн тийз
  • 3*зочид буудлын энгийн өрөөнд 2 хүн
  • Хөтөлбөрт заагдсан хоол, унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Монгол хэлтэй хөтөч
  • Аяллын иж бүрэн даатгал

 

Аяллын үнэд  ороогүй зүйлс:

  1. Япон улсын визний хураамж 105,000₮
  2. Аяллын үнэд багтсан зүйлсээс бусад зардал
  3. Хувийн хэрэгцээний зардал
  4. Дата сим

Жич:   

Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байх

Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.

Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.