Багц аялал

Шиан аялал

Үнэ: 2,550,000₮
Огноо: 2018-06-15 - 2018-06-19

 

 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 88050850 утсаар лавлана уу.

 

ШИ АН АЯЛАЛ / 4 шөнө 5 өдөр

1 өдөр: УБ-Бээжин-ШиАн

Өглөө ОМ 223 нислэгээр 06:10 цагт нисэж 08:25 д Бээжингийн олон улсын нисэх буудалд буун цааш хурдны галт тэргэнд сууж Ши Ан хотруу  5 цаг гаран явж хүрнэ. Замын хүнсээ өөрсдөө хариуцна. Галт тэрэгнээс буухад хөтөч, унаа тосон авч зочид буудалд бүртгэл хийлгэн амарна.

 

2 өдөр: ШиАн

Өглөөний цайны дараа аяллаа дэлхийн хамгийн том, байгалийн түүхийн музей гэж алдаршсан газар доорхи музейг үзэхээр 2 цаг орчим явна. Дэлхийн 8 дахь гайхамшиг гэгдэх “Bingmayong” “Terracotta Army” Хятадын 6 төрт улсыг нэгтгэсэн анхдагч хаан Чин Ши Хуанийн 6000 гаруй цэрэг, морьдын булшин жагсаалыг нүдээр үзэж, 2000 гаруй жилийн өмнөх Чин улсын хааны онгоныг үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа 1000 гаруй жилийн түүхтэй Хуачингун сүм үзнэ. Оройн хоолны дараа буудалдаа амарна. /Хоол: өглөө, өдөр, орой/

 

3 өдөр: ШиАн-Хуашан

Өглөөний цайны дараа ШиАн хотоос 130 км зайд орших хамгийн өндөр Хуашан уулруу явна. Уулруу дүүжин унаанд сууж явна. Уулын замаар нарийн төмөр гүүрээр явж байгалийн сайхныг хараад уулнаас бууж өдрийн хоол идээд ШиАн хотруу буцна. Замдаа алдарт хоолны гудамжаар чөлөөтэй явж оройн хоол сонгон идээд  буудалдаа ирж амарна. /Хоол: өглөө, өдөр/

 

4 өдөр: ШиАн-Бээжин

Өглөөний цайны дараа ШиАн хотын “Gu lou” эртний талбайгаар зугаалж өдрийн хоолны дараа галт тэргээр Бээжин буцна. Замын хүнсээ өөрсдөө бэлдэнэ. Бээжинд орой чөлөөтэй, дэлгүүр захаар явах боломжтой. Зочид буудалд бүртгэл хийлгэн амарна. /Хоол: өглөө, өдөр/

 

5 өдөр: Бээжин –Улаанбаатар

Өглөөний цайны дараа нисэх буудал явж ОМ 224 нислэгээр нисэж УБ Чингис Хаан нисэх буудалд бууснаар манай аялал өндөрлөнө. /Хоол: өглөө/

 

Аяллын үнэ:

2’550’000 төгрөг /том хүн/

2’350’000 төгрөг /4 - 12 насны хүүхэд/

Аяллын үнэнд багтсан зүйлс:

- ОУ-н онгоцны тийз, такс

- Зочид буудлын 2 ортой, энгийн өрөө

- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ

- Хоол, унаа, хөтөч

- Аяллын иж бүрэн даатгал

Үнэнд багтаагүй:

- Жуулчинд хэрэглэгдэх хувийн эд зүйлс

- Чөлөөт өдрүүдэд хоол, унаагаар үйлчлэхгүй

- Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал

Жич:   

Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.

Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.

Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялах өдрөөс хойш 6 сараас доошгүй байх.

 

;