Багц аялал

Истанбул аялал

Үнэ: 1,350,000₮
Огноо: 2019-02-14 - 2019-02-18



Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 88050850 утсаар лавлана уу.

                                                                                                                                     
   ИСТАНБУЛ АЯЛАЛ 4 ШӨНӨ/ 5 ӨДӨР

1 өдөр: УБ - Истанбул

Өглөө 06:00 цагаас ТК 343 шууд нислэгээр нисэж Турк улсын нийслэл Истанбул хотын Ататурк ОУ-н нисэх буудалд 12:30-д бууна. Хилийн шалганаар гарсны дараа хөтөч, зохион байгуулагч угтан аваад өдрийн хоол зооглоод зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна. Буудалын ойр орчимтой танилцан цагийг чөлөөтэй өнгөрөөнө.

( Хоол : Өглөөний хоол онгоцонд, Өдрийн хоол)

2 өдөр: Истанбул

Өглөөний цайны дараа үзэсгэлэнт Истанбулийн аяллаа эхлүүлнэ.

Үүнд: Топкапи ордон, Султан Ахмедийн сүм – Blue Mosque, Ариун Софиагийн музей, дэлхийн ЮНЕСКО-н соёлын өвд орсон талбай буюу Hippodrome, алдарт зах зээлийн төв болсон Grand Bazaar-г үзэж сонирхоно.

19 цагаас усан онгоцон дээр оройн зоогтой. Төрөл бүрийн урлагийн тоглолт, хэнна зураг, хүлээн авалтын үнэгүй коктэйль, амтат оройн зоог таныг угтана.

( Хоол : Өглөө,Өдөр, Усан онгоцон дээрхи оройн зоог)

3 өдөр: Истанбул 

Өглөөний цайны дараа Долмабахчегийн ордон буюу Османы эзэнт улсын сүүлчийн хаадуудын амьдарч байсан ордныг үзэж сонирхоно. Ингээд алдарт ЕвроАзийг холбосон Босфорын хоолойгоор усан онгоцоор аялана. Эргийн нөгөө талд гаран Истанбул хотын хамгийн өндөрлөг цэг болох CAMLICA HILL-дээр гарч Истанбул хотыг тольдон харна. Европ талдаа буцаж ирээд амтлагчны захыг сонирхон зочид буудалдаа ирж тухлан амарцгаана.

( Хоол : Өглөө, Өдөр,Орой)                                                                                     

4 өдөр: Истанбул

Энэ өдөр чөлөөтэй. Та өөрийн дураар худалдааны төв орж худалдан авалт хийх боломжтой.

( Хоол : Өглөө)

5 өдөр: Истанбул-УБ 

Өглөөний цайны дараа чөлөөтэй амарч байгаад өрөөгөө хүлээлгэн өгнө. Өдрийн хоолоо идсэний дараа Ататурк ОУ-ын онгоцны буудал руу хөдөлнө. Өдөр 14:00 цагийн нислэгээр Улаанбаатарын чиглэлд буцаж ниснэ. Дараа өдрийн өглөө 05:00-т Чингис Хаан нисэх буудалд бууснаар манай аялал өндөрлөнө. 

( Хоол : Өглөө, Өдөр, Оройн хоол онгоцонд)     


Аяллын үнэ:
1'350’000 төгрөг + нислэгийн тийз 

Аяллын үнэнд багтсан зүйлс:

-4* Зочид буудал энгийн өрөө (2 хүн нэг өрөөнд орно)
- Хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр үйлчилгээ
- Жуулчны автобус
- Англи хэлтэй хөтөч
- Аяллын иж бүрэн даатгал

Жич:
- Пасспортын хүчинтэй хугацаа аялал эхлэх өдрөөс хойш 6 сараас доошгүй хүчинтэй байна.
- Хүний тоо хасагдвал аяллын багцын үнэнд өөрчлөлт орно.
- Өрөөнд ганцаараа орвол нэмэлт төлбөр гарна.
- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалан аяллын хөтөлбөрт өөрчлөлт орж болно.