Багц аялал
ЕВРОПЫН 6 УЛСЫН АЯЛАЛ
Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 99085050, 88887250 утсаар лавлана уу.
ГЕРМАН, ФРАНЦ, ИТАЛИ, АВСТРИ, ШВЕЙЦАР, ЛЮКСЕНБУРГ
/12 өдөр, 11 шөнө/
Өдөр 1. УЛААНБААТАР - ФРАНКФУРТ- РОТЕНБУРГ
Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын онгоцны буудалд цуглаж 11:25 цагт Франкфурт хотод газардахад хөтөч жолооч угтан авна.
үдийн хоолоо идээд Франкфурт хотын түүхэн төв Old Town д зочилно. Romer талбай болон Frankfurt Cathedral сүмийг гаднаас нь үзэж сонирхоно.
үдээс хойш бид Германы алдарт Romantic Road маршрутын дагуу аяллаа эхэлнэ. Германы хөдөө нутгийн жинхэнэ төрх, амьдралын өнгө аястай танилцсанаар
Rothenburg ob der Tauber хэмээх дундад зууны үеийн тосгонд ирж буудаллана. энэхүү хэрэмт хотын гудамжаар алхан, хотын захиргааны байр, Сант Жейкобын сүм зэрэг нэр хүндтэй түүхэн дурсгалт газруудыг үзэж сонирхоно.
Хоол: Өдөр
машинаар 180км
Өдөр 2. РОТЕНБУРГ- ДИСНЕЙ ЦАЙЗ- ИНСБРУК
Бид Romantic Road маршрутаар аяллаа үргэлжлүүлнэ. Энэ нь Баварын мужийн үзэсгэлэнт хээр талд орших дундад зууны үеийн түүхэн хот, тосгод болон үлгэрийн мэт гоёмсог цайз, хэрмүүдийг холбон үргэлжлэх 350 км урт аялал жуулчлалын чухал маршрут юм. Энэхүү сэтгэл татам харгугаар аялан явсаар Альпийн нурууны бэлд сүндэрлэх Диснейлэндийн алдарт Үнсгэлжингийн цайз-ын загвар болсон домогт Neuschwanstein цайз-д хүрнэ. Цайзаа үзэж сонихрсоны дараа бид Альпийн сүрлэг уулсаар мушгирах үзэсгэлэнт уулын замаар аялж, Австри улсын нутаг дэвсгэрт орон Инсбрук хотод хүрэлцэн ирж буудаллана. Энд хотын хуучин төвтэй танилцан алдарт Алтан дээвэрт байшин, хааны ордон болон St. Anne's Column, Hofkirche сүм зэргийг үзэж сонирхоно.
Хоол: Өглөө, Өдөр
машинаар 370км
Өдөр 3. ИНСБРУК, ВЕРОНА-ВЕНЕЦ
Өнөөдөр биднийг үнэхээр гайхамшигт аялал хүлээж байна. Бид Инсбрукаас Венецийг зорин, Альпийн нурууны зүрхэн хэсгээр дайран өнгөрөх бөгөөд замын турш сүрлэг өндөр мөнх цаст оргилууд, тунгалаг уст гол нуур, эртний түүхийг өгүүлэх цайз хэрэм, сэтгэл татам жижиг хот суурингуудыг ээлж дараалан үзэх болно.
Удалгүй бид Итали улсын нутаг дэвсгэрт нэвтрэн Верона хотод хүрэлцэн ирнэ. Энэхүү Венети мужын эдийн засаг үйлдвэрлэлийн төв нь Итали дарсны үйлдвэрлэлийн гол нутаг юм. Энд бид “Үнэнч хайрын билэг тэмдэг” - Жулетагын байшин болон Веронагын алдарт Арена -г үзэх болно.
Үдээс хойш бид аяллаа үргэлжлүүлэн, усан дээр орших домогт Венец хотод хүрэлцэн ирж буудаллах болно.
Хоол: Өглөө, Өдөр
машинаар 410км
Өдөр 4: ВЕНЕЦ ХОТ
Энэ өдөр бүтэн өдрийн турш усан дээр орших Венец хоттой танилцах аялал хийнэ.
Бид Венецийн нийтийн унаа болох “vaporetto” завинд суун Grand Canal - аар аялна.
Бид сувгын 2 эргээр байрлах уран барилгуудыг үзэж сонирхонгоо алдарт Реал То гүүрийн доогуур гарч Сант Маркогын талбайд ирнэ.
Энд бид алдарт Сант Маркогийн талбай болон Сан Маркогийн хийдийг гаднаас нь үзэж сонирхоно.
Тэгээд бид Венец хотын олон салаа явган гудамжуудаар явж хотын амьдралтай танилцах болно.
Үдээс хойш чөлөөт цаг. Венец хот нь худалдаа наймааны хот бөгөөд энд худалдаа наймаа хийхэд нэн тохиромжтой. (өглөө, өдөр)
Хоол: Өглөө, Өдөр
машинаар 40км
Өдөр 5. ВЕНЕЦ - МИЛАН
Бид Милан хотын зүг хөдлөх болно. Бид замдаа Италийн хамгийн том нуур болох Ла Гарда дээр үдлэн Сирмойн хэмээх үзэсгэлэнт нуурын эргийн хуучны хот болон түүний цайзтай танилцах болно. Бид үдээс хойш нь Европын хувцас загварын хот болох Миланд ирнэ. Энд бид алдарт Дуомо ди Милано катедрал болон Галерэйг үзэж сонирхоно. Бид дэлхийн алдарт брендүүдийн дэлгүүрүүдээр дүүрсэн Миланы гудамжуудаар алхаж хувцас загварын ертөнцтэй танилцах болно. Хэрвээ та хүсвэл алдарт Скала театрт Италын сонгодог урлагын дээжтэй танилцаж болно.
Хоол: Өглөө, Өдөр
машинаар 280км
Өдөр 6: МИЛАН, ЦАГААН УУЛ, ШАМОНИКС
Үдээс өмнө нь бид Милан хотоос холгүй орших нэгэн Оутлетээр зочилно. Энд та дэлхийн 150 гаруй алдартай брендын дэлгүүрүүдээс хямдарсан үнээр худалдан авалт хийх боломжтой.
Үдийн хоолоо идээд бид Альпийн нурууг даган мушгирах үзэсгэлэнт уулын замаар аяллаа үргэлжлүүлнэ.
Үдээс хойш нь бид дүүжин чингэлэгт сууж, Альпийн нурууны ноён оргил болох Цагаан уулыг ойроос тольдон харна.
Тэгээд бид Альпийн нурууг, Европын хамгийн уртад тооцогдох “Mont blanc” туннел”-ээр нэвтрэн, Франц улсын нутаг дэвсгэрт орно. Бид Цагаан уулын бэлд орших Францын өвлийн аялал жуулчлалын гол төв болох Шамоникс тосгонд ирж буудална. Энд та Альпын нурууны үзэсгэлэнт байгаль дунд орших нэгэн халун рашаанд орж замын алжаалаа тайлан амрах боломжтой
Хоол: Өглөө, Өдөр
машинаар 260км
Өдөр 7. МОНТРЕ- ЖУРА
Бид Швейцар улсын нутаг дэвсгэрээр аялсаар, урлагийн хот хэмээн алдаршсан Монтрө хотод хүрэлцэн ирнэ. Лөмон нуурын эрэгт орших энэхүү үзэсгэлэнт хот нь дэлхийн урлагийн алдартнуудыг татдаг увидастайгаараа нэрд гарсан бөгөөд бид нуурын эргээр зугаалан алхаж, Фредди Меркюри, Чарли Чаплин зэрэг дэлхийн нэрт уран бүтээлчдэд зориулсан олон арван хөшөө, дурсгалуудыг үзэж сонирхоно.
Үдээс хойш бид аяллаа үргэлжлүүлэн дахин Франц улсын нутаг дэвсгэрт орж, Францын зүүн өмнөд хэсэгт орших алдарт Жура мужийн нэгэн жижигхэн тосгонд хүрэлцэн ирнэ. Өргөн уудам тал нутаг, ой хээрийн бүсээрээ алдартай Жура нутагт бид Францын хөдөө тосгоны жинхэнэ амьдралын хэв маягтай ойроос танилцах боломжтой.
Мөн Францын хөдөөний иргэдээс бүрдсэн, 500 гаруй өрхийг нэгтгэсэн томоохон хоршооны үйл ажиллагаатай танилцаж, Францын алдарт Лө Комтэ бяслаг хэрхэн үйлдвэрлэгддэг талаар бодитоор үзэж, мэдэж авна. Оройн зоогт бид Жура мужийн уламжлалт хоол зооглон, Францын бяслаг, дарсны хэрэглээний соёлтой танилцах болно.
Хоол: Өглөө, Өдөр
машинаар 190км
Өдөр 8. ЖУРА- ПАРИС
Өнөөдөр бид Парис хотын зүг замаа үргэлжлүүлнэ. Бид замдаа Францын дарсны муж алдарт Бургунди мужаар дайрч өнгөрөх бөгөөд энд нэгэн усан үзмийн тариалангаар орж дарсны амталгаа хийх болно. Бид үдээш хойш нь Парис хотын ойролцоо буудалдаа ирж буудална.
Хоол: Өглөө, Өдөр
машинаар 190км
Өдөр 9. ПАРИС
Бид ийнхүү агуу хайрын билэг тэмдэг болсон алдарт Парис хотод гэгээн хайрын баяр Валентиныг тэмдэглэх болно. Бид Парис хоттой танилцах аялалаа алдарт Cathedrale de sacré coeur - Ариун зүрхний сүмээр эхэлнэ. Энэхүү гантиг цагаан сүм нь Парис хотын хамгийн өндөрлөг хэсэгт сүндэрлэх бөгөөд эндээс бид хотыг бүхэлд нь тольдон харах боломжтой.
Дараа нь бид уруудан Парисын улаан тээрэм хэмээх XIX зууны хамгийн алдартай каварэ бүжгийн танхимийг үзэж сонирхоно.
Ингээд бид унаандаа суун “Ile de France - Францын арал” хэмээх Сейна мөрний арал руу явна. Парис хот нь анх энэхүү жижигхэн арал дээр байгуулагдсан бөгөөд энэ арал дээр Парис хотын хамгийн эртний уран барилгуудыг харах боломжтой: Эдгээр барилгууд нь уран чамин хийц, аркитектурын төгс шийдлээрээ өнөөг хүртэл жуулчин олны нүдийг хужирласаар байгаа билээ.
Бид Парисын хамгийн эртний гүүр боловч “Шинэ гүүр” гэдэг нэрээр алдаршсан гүүрээр гарч “Парис хотын захиргааны барилгийг үзэж танилцана.
Бид үдийн хоолоороо нэгэн ресторанд “Эмгэн хумс” хэмээх францын уламжлалт хоол зооглох болно.
Дараа нь бид Сейна мөрний эргийн дагуу алхан алдарт Луйврын музей, уран зургийн Орсай музейн уран барилгуудыг гаднаас нь үзэж сонирхоод, Гуйлерийн цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж, алдарт Шонзэ Элизэ-гийн өргөн чөлөө хүрнэ. Энд та гудамжний 2 талаар үргэлжлэх дэлхийн алдарт брэндүүдийн дэлгүүрүүдийг үзэж сонирхоорой.
Бид Шанзо Элизэ өргөн чөлөөний төгсгөлд байх “Ялалтын хаалга” -г гаднаас нь үзэж сонирхоод унаандаа суун Эйффэлийн хөшөөг зорино.
Бид алдарт цамхагын доороос “ Bateau mouche - батөө мууш” буюу Парисын ялаан завь гэж алдаршисан усан онгоцонд суун шөнийн Парис хоттой танилцах болно.
Хоол: Өглөө, Өдөр
машинаар 120км
Өдөр 10. ПАРИС ЧӨЛӨӨТ ӨДӨР
Энэ өдөр та өөрийн тааваар Парис хоттой танилцан, парисчуудын аж амьдралтай танилцаарай.
Өдөр 11. ПАРИС - ЛЮКСЕНБУРГ
Бид өглөөний цайгаа уугаад Люксембург улс руу хөдлөнө. Люксембург нь баруун европын төвд орших жижигхэн улс ч гэсэн санхүү, улс төр, аялал жуулчлалын чухал төв юм. Энд бид голын эрэг дагуух эртний гудамжаар алхан эртний Grand Ducal Palace Их гүнгийн ордон, (гаднаас үзэх) Chemin de la Corniche – “Европын хамгийн үзэсгэлэнтэй балкон” Grund district – зэргийг үзнэ.
Хоол: Өглөө, Өдөр
машинаар 400км
Өдөр 12. ФРАНКФУРТ- УЛААНБААТАР
Өглөөний цайгаа буудалдаа идээд Франкфуртын нисэх онгоцны буудал орох бөгөөд энд бид аялалын хамт олонтойгоо салах ёс хийж нутгийн зүг жолоо залах болно.
машинаар 200км
Аяллын үнэ: 11,900,000 төгрөг
Аялал гарах өдрүүд: 2026 оны 3 сарын 2-13, 4 сарын 6-17, 5 сарын 4-15, 6 сарын 8-19
Аяллын үнэд доорх зүйлс БАГТСАН:
|
Аяллын үнэд доорх зүйлс БАГТААГҮЙ:
|
- Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байх.
- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.