Багц аялал
ШАНХАЙ ХАНЖОУ АЯЛАЛ
Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 99085050, 99104650 утсаар лавлана уу.
ШАНХАЙ ХАНЖОУ ХОТЫН АЯЛАЛ
5 өдөр/ 4 шөнө
1 өдөр УБ-Шанхай
Чингис хаан нисэх буудалд 10:00 цагт цуглан бүртгэл хийлгэн Улаанбаатар хотоос 13:00 цагт БНХУ-ын SPRING AIR авиа компанийн онгоцоор Шанхай хот руу ниснэ.
Нислэг 3 цаг гаран үргэлжлэх бөгөөд 16:45 цагт Шанхай нисэх буудалд буугаад хил гаалиар гарсны дараа хөтөч угтан авч зочид буудалд бүртгэл хийлгэн чөлөөтэй амарна.
Хоол: Онгоцонд, Орой
2 өдөр: Шанхай - Ханжоу
Өглөөний цайны дараа Ханжоу хотыг зорьно. Хятадын хамгийн алдартай Тэнгэрт диваажин, Газарт Ханжоу гэж нэрээ дуудуулсан уул, ус, ургамал дэлхий бүрэн бүрдсэн гэгдэх Ханжоу хот явах замдаа Wuzhen Dongzha нэртэй усан дээрх тосгоныг үзнэ.
Өдрийн хоолны дараа Ханжоу хотын баруун хэсэгт байрлах үзэмжит Баруун нуурт очиж завиар аялана. Энэ нуур нь Хятадын мөнгөн дэвсгэрт дээр зурагдсан алдартай нуур юм.
Оройн хоолны дараа The Romance of Song Dynasty нэртэй театрчилсан тоглолт үзэж дараа нь зочид буудалдаа ирж амарна.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
3 өдөр: Ханжоу -Шанхай хотын аялал
Өглөөний цайны дараа Southern Song Imperial street болох Ханжоу хотын алдартай гудамжаар зугаална. Дараа нь Шанхай хот руу буцаж цааш аяллаа үргэлжлүүлнэ.
Шанхай хотын төвд 632м өндөр Хятадын хамгийн өндөр, дэлхийд 3-т ордог өндөр барилга Shanghai Tower үзэж сонирхоно.
Мин улсын үеийн хувийн эдлэн цэцэрлэг байсан одоо Хятадын 4А зэрэглэлтэй барилга байгууламж жижиг цөөрөм бүхий Yu yuan garden тай танилцана.
Shanghai City god Temple нэртэй шилэн барилга бүхий Шанхай хотын төвд байрлах эртний Хятадын уран барилгыг төлөөлөх сүм үзнэ.
Оройн хоолны дараа Шанхай хотын дундуур урсах Хуанпү мөрнөөр завиар зугаалж шөнийн Шанхай хотыг харна. Дараа нь зочид буудалдаа ирж амарна.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
4 өдөр: Шанхай хотын аялал
Өглөөний цайны дараа Шанхай хотод жуулчдын хамгийн их очдог 1183м урт Wukang Road гудамжаар зугаална. 1900-д оны Шанхай хотын эртний барилгууд болон олон зуун жилийн настай модод бүхий гудамж, Хятадын алдартай хүмүүсийн амьдарч байсан байшингууд зэргийг үзэж, жуулчдад зориулсан дэлгүүр, кофе шоп, амттай хоол бүхий ресторануудаар үйлчлүүлэх боломжтой. Шанхай Аквариум-ыг үзэж сонирхоно.
Дараа нь алдарт Нанжин гудамжаар алхаж дэлхийн алдарт брэнд дэлгүүрээр шоппинг хийнэ.
Оройн хоолны дараа Шанхай хотын хамгйин гоёмсог барилга Хуанпү мөрний эрэг дээрх Shaghai bund хэсгээр зугаална. Зочид буудалдаа ирж амарна.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
5 өдөр: Шанхай -Улаанбаатар
Өглөө эрт зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд Шанхай хотын Пудун нисэх онгоцны буудал руу явна. 08:00 цагийн нислэгээр УБ хот руу буцан ниснэ. 12:00 д Чингис Хаан нисэх буудалд бууснаар манай аялал өндөрлөнө.
Хоол: Өглөөний цай боолтоор
Аялал гарах өдрүүд: 2026.03.06-10, 03.13-17, 03.20-24
Үнэнд багтсан:
Том хүн 2,990,000₮ хүүхэд /6-11 нас оргүй/ 2,790,000₮ хүүхэд /2-6 нас оргүй/ 2,590,000₮ нярай хүүхэд 600,000 ₮
- УБ-Шанхай-УБ нислэгийн тийз
- 4* зочид буудлын энгийн өрөөнд 2 хүн
- Хөтөлбөрт заагдсан хоол, унаа
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
- Монгол хэлтэй хөтөч
- Аяллын иж бүрэн даатгал
Жич:
- Зочид буудалд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөр төлнө.
- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
- Аяллын явцад гарах цайны мөнгө ороогүй.