Багц аялал
Шанхай аялал
Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650,99085050, 99104650 утсаар лавлана уу.
УЛААНБААТАР -ШАНХАЙ
Шууд нислэгтэй аялал / 3 шөнө 4 өдөр /
Өдөр 1: Улаанбаатар – Шанхай
Чингис хаан нисэх буудалд 10:00 цагт цуглан бүртгэл хийлгэн Улаанбаатар хотоос 13:00 цагт БНХУ-ын SPRING AIR авиа компанийн онгоцоор Шанхай хот руу ниснэ.
Нислэг 3 цаг гаран үргэлжлэх бөгөөд 16:45 цагт Шанхай нисэх буудалд буугаад хил гаалиар гарсны дараа хөтөч угтан авч зочид буудалд бүртгэл хийлгэн чөлөөтэй амарна.
Хоол: Онгоцонд, Орой
Өдөр 2: Шанхай хотын аялал
Өглөөний цайны дараа Шанхай хотын аялалдаа гарна. Шанхай хотын төвд 632м өндөр Хятадын хамгийн өндөр, дэлхийд 3-т ордог өндөр барилга Shanghai Tower үзэж сонирхоно.
Өдрийн хоолны дараа алдарт лааны музей Madame Tussauds үзнэ. Дэлхийн алдартай хүмүүсийн амьд мэт лааны тосоор хийсэн баримлуудтай зурагаа авахуулна.
Мин улсын үеийн хувийн эдлэн цэцэрлэг байсан одоо Хятадын 4А зэрэглэлтэй барилга байгууламж жижиг цөөрөм бүхий Yu yuan garden тай танилцана.
Шанхай хотын төвд байрлах Алдартай шилэн барилга бүхий эртний Хятадын уран барилга болох сүмийг үзнэ.
Оройн хоолны дараа Шанхай хотын дундуур урсах Хуанпү мөрнөөр завиар зугаалж шөнийн Шанхай хотын үзэмжийг тольдон харна. Зочид буудалдаа ирж амарна.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
Өдөр 3: Шанхай хотын аялал
Өглөөний цайны дараа Шанхай хотод жуулчдын хамгийн их очдог 1183м урт Wukang Road гудамжаар зугаална. 1900-д оны Шанхай хотын эртний барилгууд болон олон зуун жилийн настай модод бүхий гудамж, Хятадын алдартай хүмүүсийн амьдарч байсан байшингууд зэргийг үзэж, жуулчдад зориулсан дэлгүүр, кофе шоп, амттай хоол бүхий ресторануудаар үйлчлүүлэх боломжтой. Шанхай Аквариум-ыг үзэж сонирхоно.
Дараа нь алдарт Нанжин гудамжаар алхаж дэлхийн алдарт брэнд дэлгүүрээр шоппинг хийнэ.
Оройн хоолны дараа Шанхай хотын хамгйин гоёмсог барилга Хуанпү мөрний эрэг дээрх Shaghai bund хэсгээр зугаална. Зочид буудалдаа ирж амарна.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
Өдөр 4: Шанхай - Улаанбаатар
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд Шанхай хотын Пудун нисэх буудлаас 08:00 цагийн нислэгээр Улаанбаатар хот руу буцан ниснэ. 12:00 цагт Чингисхаан нисэх буудалд бууснаар манай аялал өндөрлөнө.
Хоол: Өглөөний цай боолтоор
Аялал гарах өдрүүд: 2026.03.03.06, 03.10-13, 03.17-20, 03.24-27
Үнэнд багтсан:
Том хүн 2,590,000₮ хүүхэд /6-11 нас оргүй/ 2,390,000₮ хүүхэд /2-6 нас оргүй/ 2,190,000₮ нярай хүүхэд 600,000 ₮
- УБ-Шанхай-УБ нислэгийн тийз
- 4* зочид буудлын энгийн өрөөнд 2 хүн
- Хөтөлбөрт заагдсан хоол, унаа
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
- Монгол хэлтэй хөтөч
- Аяллын иж бүрэн даатгал
Жич: Аяллын 3 дахь өдрийн хөтөлбөрийг Шанхай Диснейлэнд болгох болмжтой, өдөр оройн хоол өөрсдөө хариуцах ба үнэ 120,000 төгрөг /хүн тус бүрт нэмэгдэнэ.
Төлбөрт багтаагүй зүйлс:
- Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
- Хувь хүний зардал
- Хөтөлбөрт багтаагүй хоол, хөтөчийн үйлчилгээ
- Зочид буудлын өрөөнд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
Жич:
- Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байна.
- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.