Багц аялал

Тэнгэрийн хаалга

Үнэ: 2,990,000₮
Огноо: 2025-08-15 - 2025-08-22

 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 99085050, 99104650, 88887250 утсаар лавлана уу.

 

УЛААНБААТАР-ЖАНЖИАЖЭ АЯЛАЛ

 

Өдөр 1: УБ-Энши

08 цагаас Чингис Хаан нисэх буудалд цуглаж УБ хотоос Энши хот руу 11:00 цагт ниснэ. 14:00 д Эншид бууж хил гаалиар нэвтэрсний дараа өдрийн хоол идээд Жанжиажэ хот руу явна. Ойролцоогоор 3 цаг автобусаар явах ба замдаа Тужа хааны ордон музейтэй танилцана. Жанжиажэ нутгийн хүмүүсийн түүх соёл болон Тужа үндэстэний тухай мэдэх болно. Зочид буудалдаа байрлан амарна.  

Хоол: Өдөр    
                                                       

Өдөр 2: Жанжиажэ Grand canyon 

 

 

Өглөөний цайны дараа Гранд хавцлын үзэсгэлэнт газар руу явна. Жанжиажэ хотын алдарт Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүрээр аялна. Энэ нь манай аяллын хамгийн сэтгэл догдлуусан хэсэг байх болно. Шилэн гүүрийн урт нь 370 м, өргөн нь 6 м ба газраас 400 м өндөрт байрладаг бөгөөд CNN нь уг гүүрийг дэлхийн 11 сүрлэг гүүрийн нэгээр тодруулсан байна. Энэхүү гүүрийг дэлхийд алдартай архитектур болох Haim Dotan зохион бүтээсэн юм. Эр зоригийн гүүр хэмээн нэрлэгдэх энэхүү гүүрээр аялаt ер бусын мэдрэмжийг авахаас гадна айдсаа ялан дийлж өөртөө улам бүр итгэлтэй болох болно. Шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн урт шилэн гүүр юм. Гүүр нь хавцлын хоёр талын оргил дээр баригдсан бөгөөд гүүрний нум нь газраас 400м өндөрт байрладаг. Гүүрнээс эгц доош 400м гүнд байрлах хөндийг харах боломжтой. 
Санал болгох нэмэлт хөтөлбөр: Zipline +VR 240юань Шар лууны агуй 280юань

Хоол: Өглөө, Өдөр, Орой

 

Өдөр 3: Жанжиажэ Ойн цэцэрлэгт хүрээлэн 

Өглөөний цайны дараа цайны дэлгүүрээр зочилно. 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэнд зочилно. Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн, дэлхийн анхны уул өөд гарах Байлун цахилгаан шатаар дээш өгсөж Аватар киноны зураг авалтыг хийсэн ууланд очно. Энэхүү 47 хүний багтаамжтай 2 давхар шилэн лифт нь Германы Ragger брэндийнх ба 326 м өндөр замыг 1 минут 58 секундын хугацаанд туулах бөгөөд лифтээр зорчих хугацаандаа байгалийн сайхныг сонирхох болно. Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гарагийг нүдээрээ үзэж, биеэр мэдрэн байгальд ээлтэй эко машинаар Тианзи цогцолбор газраар зугаална. 

 

 

Хоол: Өглөө, Орой

Өдөр 4: Жанжиажэ  Тэнгэрийн хаалга

 

Өглөөний цайны дараа Хятадын уламжлалт анагаах ухааны клиниктэй танилцана.  Жанжиажэ хотоос 8 км-ын зайд байрлах Тэнгэрийн хаалга уул байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрыг зорин хөдөлнө. Тэнгэрийн хаалга уулын оргил нь далайн түвшнээс дээш 1518 м өндөрт оршдог бөгөөд 7455 м урт агаарын дүүжин замаар 1279 м өндөр дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхохоос гадна 99 нугачаат замыг дээрээс нь харах боломжтой. Энэхүү 99 нугачаат зам нь Холливудын алдарт кино од Жэки Чаны тоглосон "Дорнын зурхай" киноны зураг авалтыг хийсэн газар юм. (Жич: Дүүжин дараалал ихтэй байх тохиолдолд машинаар гарч, дүүжингээр бууж болно.) Үүний дараагаар Тэнгэрийн хаалга уулыг алсаас харна. Эрт дээр үеэс Хятадын хаадууд энэхүү агуйг диваажинд хүрэх гарц гэж шүтэж ирсэн тул “Тэнгэрийн хаалга” гэж нэрлэх болжээ.

Санал болгох нэмэлт  үзвэр: Үнэгэн сахиусны тоглолт 350 юань

 

Хоол: Өглөө, Орой

 Өдөр 5: Жанжиажэ 

 

 

 

Өглөөний цайны дараа торгоны дэлгүүрээр зочилж худалдан авалт хийх боломжтой. Дараа нь Mog Yan голоор хийлдэг завиар зугаалж байгалийн өвөрмөц усан бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ.

Дараа нь зочид буудалдаа ирж амарна. 

Хоол: Өглөө, Орой

Өдөр 6: Жанжаижэ- Энши  

 

Өглөөний цайны дараа Собуяа чулуун ой хавцал руу явна. Энэ өдөр бид Хятадын 4А зэрэглэлийн байгалийн өвөрмөц тогтоцтой газраар явж сонин содон тогтоц бүхий хад чулуу үзэн Энши хотод ирж эртний хүүхэн хотын шөнийн үзэмжийг үзэн зочид буудалдаа байрлан амарна. 

Хоол: Өглөө, Өдөр

Өдөр 7:  Энши Чөлөөт өдөр 

 

 

Өглөөний цайны дараа чөлөөтэй. Дэлгүүр худалдааны газраар явах зэргээр цагийг хүссэнээр өнгөрүүлнэ. 


Хоол: Өглөө

Өдөр 8: Энши- Улаанбаатар 

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудал явна. 15:30 цагийн нислэгээр Улаанбаатар хот руу буцан ниснэ.  19:00 цагт Улаанбаатар хотод ирж Аватар кинонд гардаг Пандора гаригаар аяласан мартагдашгүй аяллын дурсамжаа өвөрлөн аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хоол: Өглөө

 


Аялал гарах өдрүүд:  2025.8.8    
Аяллын үнэ 2,990,000 төгрөг том хүн /12-с дээш нас /

Хүүхэд: 2,6900,000 төгрөг /1,2м-с дээш өндөртэй, 11 нас хүртэл оргүй
               650,000 төгрөг /0-1,99 насны нярай

 


   

 

Аяллын үнэд багтсан зүйлс:  

  • УБ-Энши -УБ 2 талын нислэгийн тийз
  • Зочид буудал / 2 хүн 1өрөөнд байрлах/
  • Хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр үйлчилгээ
  • Монгол хэлтэй орчуулагч, орон нутгийн хөтөч
  • Хөтөлбөрт өдрүүдийн унаа
  • Гадаад зорчигсдын иж бүрэн даатгал

 

Аяллын үнэд багтаагүй зүйлс: 

  • Шар луугийн агуй, Zipline +VR болон Үнэгэн сахиусны тоглолт нь заавал үзэх нэмэлт хөтөлбөр бөгөөд энд төлбөл 1 хүний 550 юань 
  • Чөлөөт өдрүүдийн хоол, унаа, хөтөч
  • Хувь хүн өөрийн хүсвэл нэмэлт хөтөлбөрт хамрагдах зардал
  • Өрөөндөө ганцаараа орох бол 100 ам.доллар нэмж төлнө.

Жич:

  • Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байх.
  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.