ЗӨВЛӨМЖ

ЗӨВЛӨМЖ

Үйлчлүүлэгч та аялах тийзээ худалдан авахдаа зохих  хариуцлагатай байх ёстой ба тийзээ худалдан авахаасаа өмнө доорх зөвлөгөөг анхааралтай уншиж танилцана уу!

Танд доорхи санамжууд хамаарахаар бол манай ажилтантай сайтар зөвлөлдөнө үү.
 

1. Таны пасспортын хугацаа таны нисэх өдрөөс хойш хамгийн багадаа 6 сар буюу 185 хоногийн хугацаанд хүчинтэй байх ёстойг анхаараарай!

2. 18 нас хүрээгүй /Монгол Улсын/ Иргэнд хамт явах иргэнээр итгэмжлэх хийлгүүлэх

3. Зөвхөн ээж нь хүүхэдтэйгээ цуг явах бол хүүхдийнхээ гэрчилгээг заавал авч явах

4. Ta аль ч улс руу аяллаар явах бол хоёр талын нислэгийн тийз авах ёстойг зөвлөе. Нэг талын тийз худалдан авсан тохиолдолд хил дээр таныг саатуулах асуудал үүсч болохыг анхааруулж байна. Бид үүнд хариуцлага хүлээхгүй ба нэг талын тийз бичихээс татгалзаж болно.

5. Монгол Улсын иргэн таны пасспортын төрлөөс хамаарч (энгийн/албаны/дипломат) аялах гэж байгаа болон дамжин өнгөрөх хот/улсын виз шаардлагатай байж болохыг анхаараарай. Визний талаар нэмэлт мэдээллийг ГХЯ-ны вэбсайтаас авна уу.  http://consul.mn/07visan.php

6. Виз, хил гаалийн зөрчилгүй аялахад доорх зөвлөгөөг дагаарай:  
- Ижил авиа компаниар зорчих
- Транзит заалтай томоохон Аэрпортоор дамжин өнгөрөх нислэгийг сонгох
- Аялалын визээр 2 талын тийзтэй аялах

7. Зорчигч та Япон болон Филиппин улсын доорх  заасан хот руу БНСУ-ын ПУСАН хотоор дамжих нислэгийг сонгож байгаа бол танд Солонгос улсад хилийн шалганаар нэвтрэн дараагийн нислэгтээ суух ба Солонгосын хүчинтэй виз зайлшгүй шаардлагатай болохыг анхаарна уу!
- Японы OKINAWA (OKA) ба KITAKYUSHU (KKJ) хотууд
- Филиппины CEBU (CEB) ба ANGELES MABALACAT (CRK) хотууд

8. Японы визээр БНСУ-руу хил нэвтрэн зорчих боломжгүйг анхаараарай (БНСУын виз шаардлагатай)

9. АНУ-аас буцахдаа Нарита /Япон улс/ нисэх онгоцны буудлаар дамжин СӨҮЛ /Солонгос улс/ орох бол БНСУын виз шаардлагатай гэдгийг анхаарна уу!!!

10. Та ямар нэг улсруу /Жишээ нь: УБ-СӨҮЛ-Чикаго/ аялахдаа хоригийн хугацаанд тухайн дамжин өнгөрөх улсад хууль бусаар амьдарч байсан бол  таныг дамжин нисгэхгүй болохыг анхааруулж байна. Танд үүссэн асуудлыг мэдэх боломжгүй тул манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

11. Үнийн хямдыг илүүд үзэн Хятадын олон хотоор дамжиж гуравдагч улс руу зорчих нислэгийг  сонгож байгаа бол заасан хотоор дамжин нисэхгүй байхыг анхааруулж байна. Мөн  танд үйлчилж байгаа ажилтнаас бусад мэдээллийг сайтар лавлан асууна уу.
- FUZHOU (FOC) /HUANGSHAN (TXN) /MUDANJIANG (MDG) /SHENZHEN (SZX) /YANJI (YNJ)
- URUMQI (URC-2цагаас илүү бол)
- Гуравдагч орон руу аялахаар Хятадын  нэг болон түүнээс дээш хотуудаар дамжин өнгөрөхдөө транзит хугацаа 24 цагаас илүү таарвал  Монгол улсын иргэн болон бусад улсын иргэдэд ч БНХАУ-ын виз шаардлагатай байж болохыг анхаарна уу.

12. Европийн аль нэг улсад оюутнаар суралцдаг эсвэл байнгын оршин суугч бол танд мөн дамжин өнгөрөх заалтай (транзит) айрпортоор нэг авиа компанийн нислэгийг сонгоорой. Учир нь транзит заалгүй айрпортоор танд дамжин өнгөрөх улсын виз шаардлагатайг анхаарна уу.

13. Одоо хэрэглэгдэж байгаа сунгалттай паспортын хувьд хүчинтэй хэвээр байгаа хэдий ч Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-аас сунгалттай паспортыг хэрэглээнээс халах тухай зөвлөмжийг хэрэгжүүлж байгаа орнуудын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан үүсэх эрсдэлээс сэргийлэх үүднээс та бүхнийг цаашид шинээр паспорт захиалахыг зөвлөж байна.


Анхаарал тавьсанд баярлалаа.
Манайхыг сонгон үйлчлүүлж байгаад баярлалаа. Танд амжилт хүсье!