Бээжин (БНХАУ)

Бээжин (БНХАУ)

ОНГОЦНЫ БУУДАЛ: CAPITAL INTERNATIONAL AIRPORT

Beijing Capital International Airport нь Хятад улсын  хамгийн том , хамгийн хөл хөдөлгөөн ихтэй онгоцны буудал юм. 3 терминалтай бөгөөд 1-р терминал орон нутгийн нислэг, 2-р терминалаар олон улс болон орон нутгийн нислэгүүд нисдэг . 3-р терминал нь  хамгийн том терминал нь бөгөөд 2008 онд нээгдэж дэлхийн 2-дах том тэрминалаар шалгарсан юм. Үндсэн 1 (T3C) танхим болон 2 (T3D and T3E)  жижиг танхимтай .

Хятад улсын үндэсний хамгийн том авиакомпани нь Айрчайна бөгөөд Бээжингээс эхлэлтэй 120 чиглэлд нислэг үйлддэг. Мөн Hainan болон China Southern Airline нар Beijing Capital International Airport –с нисдэг байна .

Олон тооны ресторан байдаг ба зарим нь 24 цагаар ажилладаг. Мөн 1-р зэрэглэлийн лоунжууд байдаг. Мөн таны тав тухтай аялахад зориулсан дотроо шүршүүртэй лоунжууд байдаг ба энгийн ангиллаар явж буй хүмүүс төлбөрийг төлөөд үйлчлүүлэх боломжтой.

Хил гаалийн хуудас бөглөх заавар харах бол энд дарна уу

 

ОНГОЦНЫ БУУДАЛ ДОТОР БАЙРЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

BCAT Hourly Hotel / Lounge

"Шүршүүр болон унтлагын хэсгээр төлбөрийг нь төлөөд үйлчлүүлэх боломжтой"

Байршил: Терминал 3E , GATE E10 –н эсрэг талд байрладаг

Business Center

"Принтер, Фах явуулах , Интернэттэй компютер , Утас цэнэглэх гэх мэт олон төрлийн үйлчилгээ явуулдаг газар онгоцны буудлын бизнес төв дээр байдаг"    

Байршил: Терминал 3-н 4 давхарт , Бүртгэлийн хэсэгт 06:00-21:00 цаг ийн хооронд ажиллана.

Dressing Rooms

"Ачаа хүлээж авах хэсэгт толь болон ширээ сандал гэх мэт  хурдан хугацаанд хувцсаа солиод өмсөх боломжтой тав тухтай 6 ширхэг хувцасны өрөө байдаг​​​​​​"

Байршил: Терминал 3C, Ачаа авах хэсэгийн өмнө зүгт

Children Playground

"Дараагийн нислэгээ хүлээх зуур хүүхдүүдээ тоглуулах хэсэг"

Байршил: Терминал 3-н  Gate C09 ,Gate E21,Gate C04 болон Gate C08 ойролцоо байрлана. 

Luggage Storage & Lockers

"24 цагаар ажилладаг ачаа хадгалах хэсэг"

Байршил: Терминал 3-C, 2 давхарт Arrival Hall-н зүүн талд

Rest Zone

"Утас цэнэглэх боломжтой, амрах сандлуудтай хэсэг"

Байршил: Терминал 3-н  Domestic Gate C30 болон Domestic Gate C10 

 

ХУДАЛДАН АВСАН БАРААНЫ ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ХЭРХЭН АВАХ ВЭ?

1. Tax Free тэмдэг бүхий дэлгүүр

"Худалдан авсан бараандаа татварын буцаалт авах боломжтой дэлгүүрүүд. Эндээс буцаалтын хуудасаа (Tax refund form) заавал авах хэрэгтэй"

Байршил: Дээрх тэмдэг бүхий бүх дэлгүүрүүд

2. Customs

"Гаалийн шалганаар нэвтрэн гарах үед дэлгүүрээс авсан татварын буцаалтын хуудас (Tax refund form) дээрээ тамга даруулж авна" 

 

3. Tax Free / Tax Refund

"Тамгатай буцаалтын хуудасаа өгөөд худалдан авсан барааны татварын буцаан олголтоо мөнгөн дүнгээр авна"

Байршил: Терминал 3-н  E бүсийн 2-р давхар

 

ХОТЫН ТӨВД ХҮРЭХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

Такси

"Энгийн, тансаг, олон суудалтай мөн хурдны хязгаартай явах  такси авах боломжтой Taxi-ны төлбөр нь 13 юан-с эхэлдэг"

Байршил: Терминал 3-  дотор TAXI  гэсэн зааврын дагуу явснаар TAXI зогсоолд хүрэх боломжтой.   

Нийтийн тээвэр

Автобус: Терминал 3-н 1, 7, 13 болон 18-р хаалгаар гараад

Хурдны галт тэрэг : Терминал 3-н 2 давхарын 2, 3-р машины зогсоол,  06:20-22:50 цагийн хооронд 10 минут тутамд нэг явдаг. Үнэ нэг талдаа 25 юан.

Free Terminal Shuttle

"Терминал хооронд явдаг үнэгүй автобус"

06:00-23:00 цагийн хооронд 10 минт тутамд, 23:00-06:00 цагийн хооронд 15 минут тутамд нэг удаа зорчигчдийг тээвэрлэнэ.

 

БЭЭЖИН ХОТОД ЗААВАЛ ОЧИЖ ҮЗЭХ ГАЗРУУД

Forbidden City / Хориотой хот

Хаяг :  No.4 Jingshan Front Street, Dongcheng District 65132255

Цагийн хуваарь: 8:30-17:00

Тасалбарын үнэ: 60юан

 Tiananmen талбай

Бээжинд хотын бэлэг тэмдэг нь гэж хэлж болно. Талбайн өнцөг булан бүрийг үзэхэд ойролцоогоор 2-4 цаг зарцуулдаг байна

Үнэ: Tiananmen (Gate of Heavenly Peace) - 15 юан, The National Museum of China - 15 юан

Temple of Heaven / Диваажингийн сүм

Хаяг: on the east of Tianqiao, Chongwen District 67018866

Цагийн хуваарь: 6:00-21:00 

Тасалбарын үнэ : 35 юан

Summer Palace / Зуны ордон

Хаяг: Yiheyuan (Summer Palace) Road, Haidian District 62881144-209

Цагийн хуваарь: 6:30-20:30

Тасалбарын үнэ: 40 юан (ачаалал багатай үед ) / 50 юан (ачаалал ихтэй үед) 

Great Wall / Цагаан хэрэм

Хятадын Цагаан хэрэм нь 8 хэсгээс бүрддэг бөгөөд тасалбарын үнэ нь 30-45 юан. Цагаан хэрмийг зорьж байгаа бол зузаан ултай гутал өмсөхийг сануулья. Зуны улиралд нарны тос , нүдний шил болон ус авахаа мартуузай.

Olympic Sites / Олимпийн хүрээлэн

Хаяг: Chaoyang дүүрэг , Beijing, China

Тасалбарын үнэ : 40-60 юан

 

БЭЭЖИН ХОТЫН ШИЛДЭГ ЗОЧИД БУУДЛУУД

The Peninsula Beijing

Four Seasons Beijing

The Opposite House

Rosewood Beijing

VUE Hotel Houhai

Aman Summer Palace

 

БЭЭЖИН ХОТЫН ШИЛДЭГ РЕСТОРАНУУД

Эх сурвалж: www.eater.com

The Lost Recipesat Country Kitchen

Mala Popcorn Chicken at Jing

Haidilao Hot Pot

Pure Lotus

Taste of Dadong

Dadong Duck