Сөүл (Өмнөд Солонгос)

Сөүл (Өмнөд Солонгос)

ОНГОЦНЫ БУУДАЛ: INCHEON INTERNATIONAL AIRPORT

Incheon International Airport (ICN) нь Бүгд Найрамдах Солонгос улсын хамгийн том, Ази тивийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй онгоцны буудал юм. Terminal 1, Terminal 2, Concourse гэсэн гурван хэсгээс бүрддэг. Нийслэл Сөүл хотоос 48 км-н зайд оршдог энэхүү онгоцны буудлаар дамжин сардаа 18000 орчим нислэг үйлдэгдэж, жилдээ 60 сая орчим зорчигчид үйлчлүүлдэг байна. 

Хил гаалийн хуудас бөглөх заавар харах бол энд дарна уу

Сөүл хот цаг агаар

ОНГОЦНЫ БУУДАЛ ДОТОР БАЙРЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

TAX REFUND

"Худалдан авсан барааны татварын баримтаа бүртгүүлэх хэсэг"

Байршил: Terminal 1-н 3-р давхарт "D болон J check in"-н хажууд

GLOBAL TAX FREE

"Худалдан авсан барааны татварын буцаан олголтоо авах хэсэг"

Байршил: Terminal 1-н 4-р давхарт 27/28-р хаалганы хажууд

RELAX ZONE

"Утас цэнэглэх боломжтой, амралтын хэсэгтэй"  

Байршил: Terminal 1-н 4-р давхарт 25-р хаалганы хажууд    

POST OFFICE

чаа хадгалах, баглах, хаягаар хүргүүлэх илгээх үйлчилгээ"

Байршил: Terminal 1-н 2-р давхарт төв зааланд

SPA ON AIR

"Шүршүүрт орж саунд суун, амрах боломжтой саун спа"

Байршил: Terminal 1-н зүүн бүсийн 1BF хэсэгт     

BАBY CARE ROOM

ярай хүүхэд хөхүүлэх, хооллох, хуурайлах өрөө"

Байршил: Terminal 1-н 3-р давхарт "J check in"-н хажууд    

 

СӨҮЛ ХОТОД ХҮРЭХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

МАШИН ТҮРЭЭС

"AJ Rent Car" болон "Lotte Rent Car" компаниудаас онгоцны буудал дээр шууд машин түрээслэх боломжтой. 

Байршил: Terminal 1-н 1-р давхарт 2 болон 3-р гарцын хажууд

ТАКСИ

"International Taxi"болон "SEOUL SMART" компаниудаас энгийн, тансаг, олон суудалтай такси авах боломжтой. 

Байршил: Terminal 1-н 5С, 6С, 6Б, Terminal 2-н 5С, 4D, 3C, 3D

НИЙТИЙН ТЭЭВЭР

Автобус: 4, 6, 7, 8, 9, 11, 13-р гарцны хажууд байрлах Билетийн кассаас автобусны билетээ урьдчилан авна. 

Метро: Хурдан болон Энгийн гэсэн 2 төрлөөс сонгон үйлчлүүлэх боломжтой

 

СӨҮЛ ХОТОД ЗААВАЛ ОЧИЖ ҮЗЭХ ГАЗРУУД

Gyeongbokgung (Хааны ордон )

Үнэ: Том хүн(19-64нас) 3000 вон /Груп 2400 вон (10 хүнээс дээш), Хүүхэд(7-18 нас)1500вон /Груп 1200 вон (10 хүнээс дээш), 6-аас доош насны хүүхэд төлбөргүй

Цагийн хуваарь: 3-10 сард 09:00-18:00/ 11-2 сард 09:00-17:00, 2 дахь өдөр амарна

N Seoul Tower

Үнэ: Зөвхөн цамхаг дээр гарах тохиолдолд: Том хүн(13-аас дээш) 9000 вон, Хүүхэд(3-12 нас) 7000 вон                                                                                         

Цагийн хуваарь: Өдөр бүр 10:00-23:00 Бүтэн сайнд 10:00-24:00                              

Nami Island (Нами арал)

Үнэ: Том хүн 8000 вон, хүүхэд 4000 вон

Цагийн хувиарь: Өдөр бүр 7:30am-9:30pm                                                                  

Everland (Тоглоомын парк)

Үнэ: Том хүн (нэг өдөр) 54000 вон Оройны 16:00 хойш 45000 вон, Хүүхэд (нэг өдөр) 43000 вон Оройны 16:00 хойш 36000

Цагийн хувиарь: 09:00-22:00 (долоо хоногийн зарим өдрүүдэд хаах цаг нь өөрчлөгдөх магадлалтай)                                                                                     

Lotte World (Тоглоомын парк)

Үнэ: Том хүн (нэг өдөр) 52000 вон Оройны 16:00 хойш 41000 вон, Өсвөр насны хүүхэд (нэг өдөр) 46000 вон Оройны 16:00 хойш 36000, Хүүхэд (нэг өдөр) 43000 вон Оройны 16:00 хойш 33000, Бага насаны хүүхэд (нэг өдөр) 14000 вон

Цагийн хувиарь: 3-10 сард 09:00-23:00  

Dongdaemun (Худалдааны гудамж )

Зах: Намдэмүн, Түндэмүн зах нь Солонгосчуудад төдийгүй гадаадын хүмүүст ч нэртэй танил газар юм.

Монгол Таун: Монголчуудад зориулсан үйлчилгээ төвлөрсөн газар, энд монгол хоол идэх, гар утас сим авах, мах  болон монголд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн худалдан авах боломжтой. 

 

СӨҮЛ ХОТЫН ШИЛДЭГ ЗОЧИД БУУДЛУУД

Эх сурвалж: www.elitetraveler.com

The Shilla Seoul

Park Hyatt Seoul hotel 

The Westin Chosun Seoul 

JW Marriott Hotel Seoul

Lotte Hotel Seoul

Seoul Plaza Hotel 

 

СӨҮЛ ХОТЫН ШИЛДЭГ РЕСТОРАНУУД

Эх сурвалж: www.eater.com

Pyongyang Myeonok

Pyeongando Jokbaljip