ТИЙЗ БУЦААЛТЫН ЖУРАМ

ТИЙЗ БУЦААЛТЫН ЖУРАМ

-Хэрвээ та буцаалтын төлбөрийг дансаар авах бол ажлын 1, 3, 5 өдрүүдэд авах боломжтой шүү. Учир нь энэ өдрүүдэд дансны гүйлгээг манай байгууллага хийдэг байгаа.

-Өөрийн биер ирж буцаалтын төлбөрийг бэлнээр авах бол өөрт ойр дурын салбарт очиж доорхи материалыг бүрдүүлнэ.

Бэлэн мөнгөөр төлсөн тийзийн төлбөрийг буцаахдаа.

  1. Тийз буцаалтын төлбөрийг буцаан авахдаа зорчигч өөрөө бол
    A) Иргэний үнэмлэх ( гадаад паспорт ) эсвэл лавлагаа
     
  2. Тийз буцаалтын төлбөрийг хүлээн авагч нь төлбөр төлөгч бол.
    A) Иргэний үнэмлэх ( гадаад паспорт ) эсвэл лавлагаа
    B) Төлбөр төлсөн баримт
    C) Төлбөр төлсөн баримтгүй бол дараагийн ажлын өдөрт багтаан шийдвэрлэнэ
     
  3. Тийз буцаалтын төлбөр хүлээн авагч нь төлбөр төлөгч болон зорчигчийг төлөөлөн ирсэн бол.
    A) Нотариатаар баталгаажуулсан итгэмжлэх /  Хуулийн хугацаа дуусаагүй /
    B) Иргэний үнэмлэх ( гадаад паспорт ) эслэв лавлагаа
    C) Итгэмжлэлгүй бол зорчигчийн и-мэйл хаягаар ирүүлсэн хүсэлтийг үндэслэн зорчигчийн дансруу буцаалтыг хийнэ.
     
  4. Албан байгууллагын тийз худалдан авалтын буцаалт бол
    A) Иргэний үнэмлэх ( гадаад паспорт ) эсвэл лавлагаа
    B) Ажлын үнэмлэх / хүчинтэй байх /)
    C) Албан бичиг ( албан бичиг өгөх боломжгүй тохиолдолд албан и-мэйл байж болно )
     
  5. Дансаар төлсөн тийзийн буцаалтыг буцаахдаа
    A) Захиалагчийн и-мэйл хаягаар ирүүлсэн хүсэлт, бичиг баримт
    B) Албан байгууллага бол албан бичиг 
    C) Зөвхөн төлбөр шилжүүлсэн данс руу буцаана.
;