Солонгосын Пусан хотын далайн эрэг дээрх миний аяллын тэмдэглэл

Солонгосын Пусан хотын далайн эрэг дээрх миний аяллын тэмдэглэл

Oct.30.2017

Сайн байна уу. Юуны өмнө Аэрмаркетын миний аяллын тэмдэглэл булантай хамт байгаа аялагч нартаа энэ өдрийн мэнд хүргэе!

   Аялал миний хувьд хүнийг зорилготой мөрөөдөлтэй болгодог юм шиг санагдсан. Мэдээж ертөнцийн сайхан муухайг өөрийн нүдээр харж мэдэрнэ гэдэг гайхалтай. Тэр хэмжээгээр хүний мэдлэг, хүсэл тэмүүлэл нэмэгдэж, хүн өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулж өөрийгөө нээж олдог юм шиг. Өөрийгөө гэлтгүй улс орноо ч мөн харьцуулж өөрийн улсаа сайхан болгож хөгжүүлэх хүсэл аялагч бүхэнд төрдөг байх. Ингээд би Пусан хотын нэгэн амралтын газарт аялаж амарсан түүхээ та бүхэндээ хуваалцъя!

Пусан хотод The Moving нэртэй ийм хөөрхөн амралтын газар байдаг. Хосуудад болон найзуудаараа аялаж амархад их тохиромжтой санагдсан. Яг далайн эргийн хажууд болохоор далай ч үзэх боломжтой, цэвэр агаар байгалийн сайхныг эндээс л мэдрэх шиг болсон. Зуны улиралд амарч аялахад илүү тохиромжтой бөгөөд 8 сард уг газарт амарсан юм. Гадаа махаа шарангаа далайн эргийн хөвөөнд юм бодонгоо суух үнэхээр гайхалтай байсан. Ер нь зуны дулаан уур амьсгалтай үед зорьж амарвал илүү ая тухтай байх болов уу 

Хаяг нь: 부산시 기장군 장안읍 해맞이로 286 The moving

Урьдчилаж заавал захиалга өгч байж очих хэрэгтэй шүү!!! Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.themoving.kr/default/room/01.php?top=1&sub=0

Утас: 010-4841-0083

Үнэ 1 хоног нь 97000-207000 вон хооронд, амралтын өдөр мөн энэ үнээр ялгаагүй юм байна лээ. Энэхүү амралтын газарт газ, аяга таваг, халбага сэрээ гэх мэт хэрэглээний бүх зүйлс нь бэлэн байгаа харин өөрсдийнхөө идэх хүнс, уух зүйлээ авч очноо...

Ингээд та бүхэн миний амарч сайхан дурсамж бүтээж өгсөн энэхүү амралтыг нэг зориод үзээрэй. Пусан хотод үзэж харах юм ихтэй сайхан хот шүү Та бүхэндээ аз жаргал хүсье

Танд аяллын тэмдэглэлээсээ хуваалцсан: Энхтайван овогтой Сумъяа

Илүү их мэдээлэлийг 70105050-аас аваарай.