ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

Аэрмаркет ХХК нь 2000 оноос хойш Олон улсын нислэгийн тийз борлуулалт, аялал жуулчлалын үйлчилгээгээ тасралтгүй явуулсаар ирсэн. Манай компани ньMIAT, Hunnu Airlines, Korean Air, Air China, Turkish Airlines, Aeroflot, Air Astana, Thai Airways, Singapore Airlines, United Airlines, Air Canada, Air Busan, Asiana Airlines зэрэг авиа компаниудын албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж байна.
Уучлаарай манай байгууллага нь тухайн авиа компаний гаргасан тийз борлуулах үнээр тийзээ борлуулдаг бөгөөд ямар нэг нэмэгдэл төлбөр авдаггүй болно .

Тухайн нислэгт зарлагдсан байгаа үнүүд нь тийзний нөхцөл/хатуу болон зөөлөн дүрэмтэй/ , тийзний хугацаа/ 15 хоног, 21 хоног, 1 сар, 3 сар/ болон тухайн нислэгийн суудлын боломжоос шалтгаалан өөр өөр үнэтэй байдаг .

Жишээ нь: МИАТ-ын нислэгийн УБ-Сөүл-УБ чиглэлд энгийн зэрэглэл( 1 талдаа, 2-р талдаа - 1 сар,3 сар,6 сар,12 сар, бизнес зэрэглэл (1 талдаа, 2-р талдаа - 1 сар,3 сар,6 сар,12 сар ), эдгээр дотор хатуу дүрэмтэй, зөөлөн дүрэмтэй, Ахмадын хөнгөлөлт, залуучуудын хөнгөлөлт, гэр бүлийн хөнгөлөлт, оюутны хөнгөлөлт гм алийг нь сонгохоос шалтгаалж олон төрлийн үнэтэй билет байдаг.

Та аль болох аяллаа 1-6 сарын өмнөөс урьдчилан төлөвлөж тийз захиалгаа хийх нь хамгийн хямд суудлыг захиалах боломж бүрдэнэ. Та аяллаа төлөвлөсөн бол манай аяллын зөвлөхүүд танд үйлчлэхдээ бэлэн байх болно. Аяллын зөвлөх: 7010-5050 www.nisleg.mn www.airmarket.mn Nisleg гар утасны апп-р дамжуулан тийз авах боломжтой.

Та нислэг эхлэхээс хамгийн багадаа 3-5 хоногийн өмнө бидэнтэй холбогдож аль боломжтой суудалтай өдрөөр өдөр солилтоо хийлгэх юм.

Авиа компаний дүрмэнд онгоц хоосон нисгэсний торгууль (Noshow) гэж байдаг тул та товлогдсон өдрөө нисэж амжихааргүй бол бидэнтэй холбогдож заавал суудлаа хасуулахыг зөвлөж байна.

Ижил үнийн дүнтэй суудал байхгүй тохиолдолд үнийн зөрүү үүсэх магадлалтай байдаг .

Жишээ нь: УБ-CӨҮЛ-УБ явах 3 сарын хугацаатай “OPEN” тийз авсан бол буцах нислэгийн өдрөө тавиулахад тухайн ангиллын ижил үнийн дүнтэй суудал байгаа үед та хэдэн ч удаа үнэгүй солиулах бүрэн боломжтой . Хэрэв ижил үнийн дүнтэй суудал байхгүй бол ангилал ахиулан зөрүү төлбөрийг заавал төлдөг байгаа.

Тухайн өдрийн цаг агаарын байдал, карго ачааны хэмжээ болон хэдэн хувийн дүүргэлттэй явахаас хамаарч зорчигчийн тоог хязгаарласан байдаг . Тиймээс онгоцыг тал дүүргэлттэй явуулах тохиолдол үе үе гардаг болно.

Манайх 24/7 буюу бүх өдөр, бүх цагуудад ажиллаж байна. Та 976-70105050 дугаарт холбогдож мэдээллийг авна уу.

Та манай www.airmarket.mn сайт болон Фейсбүүк пэйж-ээр холбогдох боломжтой. Мөн 70105050 дугаарт холбогдож болно.
Боломжгүй. Та тийзээ худалдан авахдаа бонус картаа уншуулах хэрэгтэй. Хэрвээ та дансаар төлбөрөө шилжүүлэх бол гүйлгээний утга хэсэг дээр бонус картны дугаараа бичин бонусаа хуримтлуулах боломжтой.

Олон улсын нислэгт НӨАТ байдаггүй.

"НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ" хуулийн 12-р зүйл, Албан татвар "0" хувь хэрэглэх

12.1.2 Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ 0 хувь хэрэглэх.

Гэхдээ та манайхаас НӨАТ-ын сугалааны дугаар авах боломжтой.

Олон улсын IATA-ын гишүүн аэрлайнууд нь тухайн улсын төв банкны хөрвөгдөх ханшаар тийзний үнээ боддог тул, манай монгол банкнаас ямар ханш тогтоон тэр ханшаар нь өдөр болгон өөрчлөгддөг байгаа.

Манай байгууллагаас тийз худалдан авч байгаа үйлчлүүлэгч болон албан байгууллагуудад Аэр Бонус хөтөлбөрийг тогтмол санал болгодог бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу

Мөн МИАТ авиа компаниар нисэж байгаа тохиолдолд гэр бүл, залуус ( 12-21 насны), ахмад настан (55-аас дээш насны), оюутны( 18-30 насны) хөнгөлөлтийг эдлэх боломжтой. Дээрх хямдралууд нь зөвхөн монгол улсын иргэншилтэй хүмүүст хамаарна.

Мөн шинээр зарлагдах хямдралын тухай цаг тухай бүрт мэдээлэл авахыг хүсвэл та манай FACEBOOK PAGE-н чат рүү хүсэлтээ явуулаарай .Тэгснээр танд тогтмол шинэ мэдээ мэдээлэл очих болно.

Аэрмаркет билетийн касс нь албан ёсны эрхтэй гэрээт борлуулагч учраас авиа компанаас гаргасан үнийн дагуу борлуулалтаа хийдэг. Зарим тохиолдолд тухайн Аэрлайны нислэгт хямд тийз нь дууссан байхад дараагийн үнэтэй тийзрүүгээ автоматаар шилждэг учраас үнийн ялгаа гарч байдаг. Үүнийг зарим үйлчлүүлэгчид буруугаар бодох явдал үе үе гардаг юм.
Авиа компаниудад хямдрал зарлах тогтсон хугацаа байдаггүй бөгөөд хэрвээ та хямдралын талаар мэдээлэл цаг алдалгүй авахыг хүсвэл манай Фэйсбүүк пэйжрүү мессеж бичин мэдээлэл аваарай.
Ихэвчлэн Аэрлайнууд аяллын бага сезон буюу (LOW SEASON) 11 сараас 3 сарын хооронд хямд тийз гарах магадлал өндөр байдаг. Мөн МИАТ ХК-ын хувьд төрөл бүрийн Оюутны, Ахмадын, Хүүхдийн г.м хөнгөлөлттэй тийз зарагдах нь элбэг байдаг.

(Хямдралтай нислэг, Үнэгүй нислэг, Хямд тийз, Хямдарсан аялал, Хөнгөлөлттэй тийз, Хямдрал, Урамшуулал, Оноо, Оюутны хөнгөлөлт, Ахмадын хөнгөлөлт, Discount, Sale, Promotion)
Боломжгүй. Энэ хөнгөлөлт нь зөвхөн Монгол улсын иргэншилтэй хүмүүст хамааралтай.
МИАТ ХК-аас гаргасан үнийн тарифын дагуу бид борлуулалтаа хийдэг.

Авиа компани нь арилжааны зорилгоор зорчигч, ачаа тээш, шуудангийн үйлчилгээг хуваарьт мөн захиалгат нислэгээр үйлддэг /IATA/ болон тухайн улсынхаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулдаг компанийг хэлнэ

Агент гэдэг нь Нислэгийн тийз ,Машин түрээс, Зочид буудлын захиалга, Галт тэрэгний билет, Багц аяллын үйлчилгээг харилцагчид хүргэдэг /IATA/ болон тээвэрлэгч авиа компанийн албан ёсны тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийг хэлнэ.

Та утсаар холбогдох болон өөрийн биеэр бичиг баримттайгаа /иргэний үнэмлэх болон гадаад пасспорт/ очин билет буцаалтаа хийлгэх боломжтой.
Хэрвээ та өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөө/ зорчигчийн иргэний үнэмлэх, пасспортны хуулбарыг авчрах, нотариатаар баталгаажсан итгэмжлэх, иргэний үнэмлэхтэйгээ ирэх/ явуулах болон билет буцаалтын мөнгөө дансаар /зорчигчийн өөрийн нэр дээрх дансны дугаар/ авах боломжтой байгаа.
Дансаар буцах буцаалтын төлбөрийн гүйлгээ нь ажлын 2,5 дахь өдрүүдэд хийгддэг болно.
Анх авсан хүний нэр дээрх тийзийг өөр хүнд шилжүүлэх буюу нэр солихыг олон улсын дүрмэндээ /IATA/ зөвшөөрдөггүй.
Монгол улсын хуулийн дагуу таны хүүхэд 18 нас хүрээгүй бол та заавал хүүхдийг тань харгалзан авч явах хүнд нотариатаар баталгаажуулсан итгэмжлэх хийлгэх шаардлагатай.
Та гадаадын аль нэг орноос тийзээ захиалж худалдаж авах хүсэлтэй байгаа бол манай долларын дансруу төлбөрөө шилжүүлэх боломжтой гэхдээ та шилжүүлэх гэж байгаа банкны шимтгэлээ тухайн банк нь дээр төлөөд тийзний төлбөрөө тусад нь бүрэн шилжүүлэх шаардлагатай. Хэрэв та шимтгэлээ төлөхгүй шууд тийзний төлбөрөө шилжүүлэх бол манайд таны орж ирэх төлбөрөөс шимтгэл хасагдсан байдлаар орж ирдэг болно. Мөн онлайнаар картаар төлөх боломжтой тул та манай Аяллын зөвлөхөөс дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Тухайн орон руу нэвтрэх үед доод тал нь нисэх өдрөөс хойш 6 сарын хугацаанд хүчинтэй байх ёстой. 
Тухайн нислэгийн Онгоцны буудлын "Lost & Found" мэдэллийн хэсэгт очиж мэдэгдэх шаардлагатай. 
Нисэх буудлын ачааллаас шалтгаалж зорчигч нислэг эхлэхээс 3 цагийн өмнө тухайн нисэх буудалд хүрэлцэн ирж гаалийн үзлэг, зорчигчийн билет ба тээшийн бүртгэл болон паспортын шалгалтанд орох ёстой. Хэрэв цагийн тулгаж очих бол өөр олон нислэгүүд давхацсан байдаг ба үүнээс болж бүртгэл дээр удаан дараалал хүлээснээс болж хоцрох тохиолдолд орох магадлалтай.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүсэх аливаа эрсдэлийг авиа компани болон тийз борлуулагч агент ( Билетийн касс ) хариуцах боломжгүй байдаг ч зарим онцгой тохиолдолд авиа компани нь нөхцөл байдалд тохируулан зохицуулалт хийгддэг.
Улс болгон ПСР тест, Вакцины төрөл тун гэх зэргээс шалтгаалан өөр өөр дүрэм журамтай мөн тус дүрэм журам нь байнга шинэчлэгдэж байдаг тул та манай Аяллын зөвлөхөөс дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.  
Та манай www.nisleg.mn вебсайтаар болон Nisleg гар утасны aпп ашиглан нислэгийн тийзээ авах боломжтой. Төлбөрийг банкны карт, qpay, socialpay, дансны шилжүүлэгээр төлөх боломжтой байдаг.
Nisleg app татах QR
Telegram: https://t.me/airmarket_mongolia_bot

Apple chat(Зөвхөн Apple төхөөрөмжөөс орно уу): 
976-70105050
 
Whatsapp: ЭНД ДАРЖ Whatsapp чат эхлүүлнэ үү.
 


Viber: Viber Апп-с Доорхи QR-ыг уншуулна уу. Эсвэл та Viber суусан утаснаас орж байвал ЭНД ДАРЖ чат эхлүүлнэ үү.