Аялалд та гарах гэж байна уу?

Аялалд та гарах гэж байна уу?

Aug.16.2017

-Та аялалд гарах гэж байгаа бол тухайн очих гэж байгаа газрын талаар ерөнхий мэдээлэл болон маршрут үнийн судалгаа заавал хийгээрэй. Хэрвээ урьдчилан төлөвлөлгүй явах бол та илүү их зардал болон цаг хугацаагаа алдах болно шүү! Хэрвээ та илүү ихийг мэдэхийг хүсвэл бидэнд хандаарай

-Мөн та аяллаа эртхэн төлөвлөж нислэгийн тийзээ ч эрт захиалаарай. Учир нь хугацаа тулсан нислэгийн тийз илүү үнэтэй, суудалгүй болох зэрэг эрсдэлүүд байдаг тул аялалаа төлөвлөсөн л бол тийзээ захиалахыг зөвлөж байна.

-Хэрвээ та олон цагийн нислэгтэй бол  онгоц нь дотор суудал захиалахдаа цонхон тал биш, далавчнаас урагш бууж суухад хялбар голын эгнээ болон коридорын харалдаа суухыг танд санал болгож байна. Учир нь олон цагийн нислэгт бие чилэх, босож суух шаардлага их гарах тул илүү хялбар байх болно. Мөн далавчнаас хойш суухаар хөдөлгүүрийн дуу чимээ илүү их сонсогдох учир танд их тухгүй байдлыг төрүүлэх юм

-Мөн онгоцны тийз-ний зах зээлд хамгийн ачаалалтай сарууд бол жил болгоны 5,6,7,8,12,1  сарууд байдаг бөгөөд хэрвээ боломжтой бол та аяллаа эдгээрээс өөр саруудад төлөвлөвөл буудал болон нислэгийн тийз илүү хямд байх боломжтой шүү. Та тийз ний зөр үүнээс үнэгүй буудлаа захиалах боломж бүрдэх юм

-Хэрвээ та тээшиндээ доорх зүйлсийг авч орсон бол таны тээшийг хил нэвтрүүлэхгүйг анхаарна уу

Ихэнх айрлайнс нь цахилгаан хэрэглэл, лити батарей/ дрон ,power Bank ,асаагуур, чүдэнз/ гэх зэрэг зүйлс тээшинд байвал шууд газар дээр нь шалгадаг бөгөөд таны тээш хоцорч ирэх магадлалтай шүү

-Шингэн эд зүйлс гар тээшинд 100 мл-ээс ихгүй байх. Тэсэрч дэлбэрэх бодис, шатамхай шингэн ба шатамхай хатуу бодис, спирт ний төрлийн ундаа, шахсан хий, хордуулагч бодис, идэмхий бодис, цацраг идэвхт бодис, их хэмжээгээр соронзлогдсон материал исэлдүүлэгч бодис, харшил үзүүлэгч бодис хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулах г.м

-Таны аялах гэж байгаа газар чийглэг болон бороо хур ихтэй бол хамгийн чухал болох бичиг баримт болон бэлэн мөнгөө зориулалтын уут саванд хийж хадгалаарай. Үүнээс үүсэх эрсдэл нь та бичиг баримтаа усанд норгосон бол хилээр гарах боломжгүйг анхаараарай

-Зочид буудал захиалах бол та тухайн газар нутгийн хотын төвтэй ойрхон болон ‘’METRO STATION’’, ‘’BUS STATION’’ ойролцоо буувал аялах газар-руу тань илүү хямд, илүү хурдан явах боломж бүрдэн шүү

 -Аялал тань  хэрэг болох маш олон   гар утасны АПП байдаг ба үүн дотроос танд тогтмол хэрэглэгдэх Апп санал болгож байна. Үүнд: Google.maps, Maps.me, Xe currency, Google translate,  гэх мэт байдаг ба эдгээрээс өөр топ 50 апп доорх линк-ээр орж сонирхоорой

Линк: https://www.digitaltrends.com/mobile/best-travel-apps/3/

 

ОБМ: Б. Хасбаатар