Багц аялал

Истанбул аялал

Үнэ: 4,690,000₮



Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650 утсаар лавлана уу.

                                                                                                                                     
   ИСТАНБУЛ АЯЛАЛ 7 ШӨНӨ/ 8 ӨДӨР

1 өдөр: УБ - Истанбул Лхагва

Улаанбаатар хотоос өглөө 07:40 цагт МИАТ авиакомпанийн нислэгээр Турк улсын нийслэл хот болох Истанбул хот руу нисээд 12:10 цагт газардана. Турк, Монголын хооронд 5 цагийн зөрүүтэй. Онгоцноос буугаад таныг унаа тосож зочид буудалд хүргэж өгнө, буудалдаа бүртгэл хийлгэн амрана.

Зочид буудал: Clarion Hotel İstanbul Mahmutbey 5 stars

Хоол: Өглөө Онгоцонд 2 удаа хоолтой, Орой

2 өдөр: Истанбул чөлөөт аялал Пүрэв 

Өглөөний цайны дараа та өөрийн хүссэнээр худалдаа хийж бүтэн өдрийг чөлөөтэй өнгөрүүлээрэй. Истанбулд төдийгүй Европын хамгийн том Молл болох Mall of Istanbul нь манай зочид буудлаас 5км зайд байрлах тул хүссэнээр шоппинг хийх боломжтой. Истанбулын томоохон дэлгүүрүүд 22 цаг хүртэл ажилладаг.

Зочид буудал: Clarion Hotel İstanbul Mahmutbey 5 stars

Хоол: Өглөө,Орой 

3 өдөр: Истанбул - Анталя Баасан 

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд далайн эргийн хот болох Анталя руу ниснэ. Анталяд байрлах зочид буудал нь өөрийн эзэмшлийн далайн эрэгтэй наран шарлагын газар, усан парк болон гадна бассейнтай. Зочид буудлын бүх хоол буффет байх ба мөн адил уух зүйлс бүгд үнэгүй.

Энэ өдөр чөлөөт өдөр та өөрийн хүссэнээр буудлын бассейнд орж, далайн эргээр зугаалах, Молл оф Анталя болон Терасити худалдааны төвөөр худалдан авалт хийх, дэлгүүр хэсэх боломжтой.

Sherwood Dreams hotel  5 Stars : https://www.sherwooddreams.com/en/

Хоол: Өглөө, Өдөр, Орой (Буудалд уух идэх зүйлс багтсан)                                                                                    

4 өдөр: Анталя чөлөөт өдөр Бямба 

Өглөөний цайгаа буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт өдөр та өөрийн хүссэнээр буудлын бассейнд орж, далайн эргээр зугаалах, Молл оф Анталя болон Терасити худалдааны төвөөр худалдан авалт хийх, дэлгүүр хэсэх боломжтой.

Sherwood Dreams hotel  5 Stars : https://www.sherwooddreams.com/en/

Хоол: Өглөө, Өдөр, Орой (Буудалд уух идэх зүйлс багтсан)

5 өдөр: Анталя Сидэ хотын аялал Ням  

Өглөөний цайны дараа Сидэ хотын аялал эхлэнэ. Эхлээд зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгөн эдлэлийн  үнэт эдлэлийн дэлгүүрээр болон Турк савхи, үслэг эдлэлийн үйлдвэр дэлгүүрээр зочлоно. Өдрийн хоолоо буудалдаа буцан ирж зооглоно. Эртний Сидэ хотод Ромын эзэнт гүрний үеийн хуучин хот болон Аполло сүмийн туурийг үзнэ.

Sherwood Dreams hotel  5 Stars : https://www.sherwooddreams.com/en/

Хоол: Өглөө, Өдөр, Орой (Буудалд уух идэх зүйлс багтсан) 

Өдөр 6: АНТАЛЯ-ПАМУККАЛЕ АЯЛАЛ (243 км) ДАВАА

Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд өглөө Памуккале-руу автобусаар хөдлөнө. Замдаа өдрийн хоолоо нутгийн ресторанд идсэний дараа Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах амтат дарсны үйлдвэр болон дэлгүүртэй танилцана. Памуккалед ирээд 5 одтой зочид буудалд өрөөгөө хүлээж авсны дараа буудалдаа оройн хоолоо зооглоно. Аяллын хөтөлбөрт багтсан сонирхолтой зүйлийн нэг бол Туркд “Памуккале халуун рашаан” хэмээн алдаршсан амралтын бүст очин ядаргаагаа тайлах бөгөөд бидний алжаалаа тайлах тус таван одтой буудал нь таны эрүүл мэндэд хэрэгцээтэй эрдсээр баялаг халуун рашаан, хүйтэн бассейнтай тул аяллын ядаргаагаа тайлна.

Анхаарах зүйлс:Колоссая буудалд байрлах үедээ аялагч уух бүх зүйлсээ өөрөө худалдаж авна. Мини бар нь мөн ижил төлбөртэй. Агаарын бөмбөлөгийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт 5 цагаас буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. /Агаарын бөмбөлөг 175ам.доллар, Клеопатра хатны рашаанд орох 13ам.доллар/

Colossae Hotel 5 stars :http://www.colossaehotel.com/

Хоол: Өглөө, Өдөр, Орой 

Өдөр 7: ПАМУККАЛЕ-ХИЕРАПОЛИС / МЯГМАР

Өглөөний цайны дараа дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Hierapolis- Pamukkale-д зочилно. Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600 м-ийн өргөнтэй, 150 м өндөр цасан цагаан цайзын дээр орших Hierapolis хэмээх МЭ 200 онд баригдсан 20,000 суудал бүхий театр, Анталийн эртний булш бунхнууд, Ромын үеийн уран барилгын туурийг үзэх ба мөн эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд (нэмэлт төлбөртэй) үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно. Өдрийн хоолоо нутгийн ресторанд идсэний дараа хөвөн даавуун эдлэлийн үйлдвэр дэлгүүрээр орно. Тус хот нь хөвөнгийн тариалалтаар дэлхийд алдартай.

Colossae Hotel 5 stars :http://www.colossaehotel.com/

Хоол: Өглөө, Өдөр, Орой 

Өдөр 8: ПАМУККАЛЕ - ИСТАНБУЛ -УЛААНБААТАР / ЛХАГВА

Өглааний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд нисэх буудал явна. Памуккалегаас 1 цаг нисээд Истанбул онгоцны буудлаас 13:40 цагаас хөөрч Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд  03:00 цагт бууснаар аялал өндөрлөнө. 

Хоол: Өглөө, Өдөр Онгоцонд 

 

Аяллын үнэ:
4'390’000 төгрөг  

 

Аяллын үнэнд багтсан зүйлс:

- Истанбул 4* Зочид буудал энгийн өрөө (2 хүн нэг өрөөнд орно)

- Анталя 5* Зочид буудал энгийн өрөө (2 хүн нэг өрөөнд орно)
- Хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр үйлчилгээ
- Жуулчны автобус
- Англи хэлтэй хөтөч
- Аяллын иж бүрэн даатгал

Жич:
- Пасспортын хүчинтэй хугацаа аялал эхлэх өдрөөс хойш 6 сараас доошгүй хүчинтэй байна.
- Хүний тоо хасагдвал аяллын багцын үнэнд өөрчлөлт орно.
- Өрөөнд ганцаараа орвол нэмэлт төлбөр гарна.
- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалан аяллын хөтөлбөрт өөрчлөлт орж болно.

- 2 тун вакцины гэрчилгээ англи хэл дээр хэвлэж авч явах, вакцины хугацаа 1 жилээс хэтрээгүй байх