Багц аялал
Нагояа Нагашима аялал

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 99085050, 88887250 утсаар лавлана уу.
“НАГОЯА –НАГАШИМА” АЯЛАЛ
1. Аяллын чиглэл: Улаанбаатар-Нагояа Аяллын хугацаа: 2025.06.11-16
2. Аяллын хугацаа: 5 шөнө 6 өдөр Аяллын үнэ: 4.390.000, 6-11нас 4.190,000 төг, 3-5 нас 3.890,000 төг
ӨДӨР 1: УБ- Нагояа 6 сарын 11
Улаанбаатар хотоос ХҮННҮ ЭЙР нислэгээр Хөшигтийн хөндий Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр 05:00 цагт цуглан бүртгэлээ хийлгээд шууд нислэгээр 08:10 цагт Нагояа руу ниснэ. 13:20 цагт Нагояад бууна. Хөтөч зохион байгуулагч угтан авч аяллын зааварчилгаа өгнө. "Мирай товер" гарч Нагояа хотыг бүхэлд нь харна. Оройн хоолны дараа зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.
Хоол: Өглөө онгоцонд, Орой
ӨДӨР 2: Нагояа 6 сарын 12
Өглөөний цайны дараа Нагояа хотын аялал эхэлнэ. Тоёота машины музейд зочилно. Самурайн цамхаг Эрт дээр үеэс самурай нар амьдарч байсан ордонг үзэж сонирхон, дурсгалын зураг авахуулна.
Өдрийн хоол иднэ.Усан онгоцонд сууж Нагояа хотын төвөөр 45минутын турш аялана. Чөлөөт цаг- Шоппинг. Оройн хоолны дараа буудалдаа амарна.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
ӨДӨР 3: Нагашима аялал жуулчлалын цогцолбор 6 сарын 13
Өглөөний цайны дараа НАГАШИМА аялал жуулчлалын цогцолборт очиж халуун рашаанд орж, усан парк, тоглоомын төвөөр орж бүтэн өдрийн турш цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ. Энэ өдөр өдөр оройн хоол байхгүй тул өөрсдөө хариуцана. Зочид буудалдаа ирж амарна.
Хоол: Өглөө
ӨДӨР 4-5: Нагояа Чөлөөт өдрүүд 6 сарын 14, 15
Энэ өдөр бол чөлөөт өдрүүд. Та дэлгүүр хэсэх зэрэг дуртай зүйлээ тааваараа хийж өнгөрөөгөөрэй.
Хоол: Өглөө
ӨДӨР 6: Нагояа –Улаанбаатар 6 сарын 16
Өглөө эрт өглөөний цайгаа уугаад, зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудалд очин бүртгэл хийлгэн 08:10 цагт Нагояа ОУНБуудлаас буцан ниснэ. Чингис хаан нисэх буудалд 11:50 д бууснаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
Хоол: Өглөө
Аяллын үнэд доорх зүйлс БАГТСАН:
- УБ Нагояа УБ нислэгийн тийз
- Зочид буудал /2 ортой өрөө/
- Хөтөлбөрт багтсан хоол
- Хөтөлбөрт заасан үзвэрийн газруудын тасалбар
- Аяллын автобус/ чөлөөт өдрийн унаа багтаагүй/
- Монгол хэлтэй хөтөч/чөлөөт өдрүүдэд орчуулга хийхгүй
- Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
Аяллын үнэд доорх зүйлс БАГТААГҮЙ:
- Хувийн хэрэгцээний зардал
- Хөтөлбөрт багтаагүй хоол, бусад нэмэлт зүйлс
- Өрөөндөө ганцаараа байрлах бол нэмэлт 500,000 төгрөг төлнө.
- Япон улсын визийн хураамж 110,000 төгрөг